НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэс Монгол 2.0" улс төрөөс ангид байж л хэрэгжинэ
АНАЛИЗ

“Эрдэнэс Монгол 2.0" улс төрөөс ангид байж л хэрэгжинэ

2026 оны 6-р сарын 22
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгтгэдэг “Эрдэнэс Монгол” компанийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон нэрийг өөрчлөх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын төрийн мэдлийн хувийн орлогыг төвлөрүүлэхээс гадна хөрөнгийн менежмэнт хийх болж байгаа юм. Уул уурхайгаа хөгжүүлж эхэлснээс хойш ярьж байгаа Баялгийн санг бодит утгаар ажиллуулах цаг ирэв үү гэж найдаж байна. Норвегийн Баялгийн сан, Сингапурын “Темасек”, Казахстаны “Самрук-Казына” зэрэг дарга нарын эш татан ярьдаг, томилолтын нэгэн жим болдог байсан бүтэц бий болох нь.

“Эрдэнэс Монгол” нь үүсэн байгуулагдаад 19 жил болж байгаа. Өнөөдрийн байдлаар 30 гаруй компанийг нэгтгэдэг. Өнгөрсөн хугацаанд энэ компани улстөрчдийн шахааны томилгоог сав төдий болтлоо утгаа алдсан.

Илүүдэл орон тоо, өндөр цалин, өндөр түрээс нь “Эрдэнэс Монгол”-ын ялгарах онцлог болтлоо завхарсан. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийж, үргүй зардлыг танах нь эн тэргүүний ажил хэмээн Засгийн газар үзэж эхний өөрчлөлтийг хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт баталсан Засгийн газрын тогтоолоор дараах өөрчлөлтийг хийлээ. Үүнд,

  • “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ,

  • “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэлээ,

  • “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч”, “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгалаа.

Энэхүү 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10%, түрээсийн зардал 30% буурч, ₮67,3 тэрбум хэмнэнэ. ₮67,3 тэрбум гэдэг бол 10 ширхэг цэцэрлэг барих хөрөнгө юм.

Татан буугдаж байгаа эдгээр компанийн нэрсийг харахад зарим нь огт танил бус байгаа бөгөөд ихэнх нь охин компанийн охин компаниуд ажээ.

Бүтцийн өөрчлөлтийн эхний энэхүү алхам тийм ч дорвитой өөрчлөлт гэж харагдахгүй байгаа ч бүтцийн өөрчлөлт цаашаа үргэлжилнэ, энэ эхний алхам хэмээн “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай хэллээ.

Цаасан дээр шийдвэр гаргах нэг хэрэг, уг шийдвэрийг амьдралд хэрэгжүүлж, хуучин бүтцийг өөрчлөн зохион байгуулах гэдэг өөр хэрэг.

Улс төрийн нөлөөнд автдаг, шахааны томилгоо хийгддэг, улс төрийн зорилгоор хөрөнгө зарцуулдаг зэрэг “Эрдэнэс Монгол” дээр гарсан завхарлууд давтагдахгүй байж гэмээнэ энэ компани жинхэнэ баялгийн сан утгаараа ажиллаж чадна.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” бусад орны баялгийн сан шиг бодит утгаараа ажиллаж чадах эсэх нь мэргэжлийн ажиллах эрх чөлөөг олгохоос эхэлнэ хэмээн Төслийн удирдлагын газрын дарга Б.Баярдаваа онцолж байна. Ийм эрх чөлөөг олгохыг шинээр томилогдсон удирдлагын баг хүсч, эрх баригчдыг улс төрийн эр зориг гаргаасай гэж хүсч буй. Хэрэгжүүлэх гэж буй төслүүд нь яамдын сайд нарын зөвшөөрлөөр барьцаалагддаг байдал арилаасай гэж хүсч байна. Хүний нөөцийнх нь асуудалд улстөрчид битгий оролцоосой гэж хүсч байна.

Шинэ удирдлагын баг “Эрдэнэс Монгол 2.0” концепцийг боловсруулаад байгаа бөгөөд тэдний шинэ концепц өмнө явж ирсэн хуучин арга барилыг халахгүйгээр хэрэгжих боломжгүйд ихээхэн санаа зовинож буй. Учир нь хуучин арга барилыг халахын тулд хаа хаанаа маш их өөрчлөлт шаардах юм. Бизнес, тэр дундаа “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн 2.0 концепцийн гол амин сүнс болсон хөрөнгийн менежмэнт бол “Би чадна”-чуудаас давсан ур ухаан шаардана.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20