НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо
МЭДЭЭ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо

2025 оны 12-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилогдлоо. Уг томилгоотой холбогдуулан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Одхүү тамгыг гардуулснаар Б.Даваадалай үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг  гүйцэтгэгч Б.Даваадалай өнөөдөр компанийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаашид баримтлах зарчим, бодлого үйл ажиллагааны талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Солонгосын Цахим шүүх шинжилгээний төвийн захирал, цагдаагийн академийн хүндэт профессор Хуеон Юу-г Монголд ирээд байхад нь уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

Oct 13, 2026

Дэлхийн эмэгтэй парламентчид чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид чуулж байна

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо

Г.Уянга: Х.Нямбаатарын сэтгүүлч Ж.Мядагбадамд олгосон хууль бус газрыг шалгуулна

Г.Уянга: Х.Нямбаатарын сэтгүүлч Ж.Мядагбадамд олгосон хууль бус газрыг шалгуулна