НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Эрдэнэс Тавантолгой” анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлууллаа
МЭДЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлууллаа

2025 оны 10-р сарын 14
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг анх удаа БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Монгол Улс өмнө нь Гашуунсухайт-Ганц мод, Ханги, Шивээхүрэн боомтоор нүүрсээ экспортолж байсан бол энэ удаа экспортын шинэ гарц нээж, БНХАУ-ын зах зээлийн гүнд байрладаг Цао фейдянь боомт руу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүллээ. Ингэснээр гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах боломжтой болж байна.

Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод байрладаг, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т оршдог бөгөөд Бохайн Эдийн засгийн чөлөөт бүст багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.

Тус боомтод нүүрсэн бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд 4 оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.

Эх сурвалж: ЭТТ

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа