НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эрх баригчдын зодоон эцэстээ гудамжинд гарлаа!
АНАЛИЗ

Эрх баригчдын зодоон эцэстээ гудамжинд гарлаа!

2026 оны 4-р сарын 2
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Шинэхэн Ерөнхий сайд Н.Учралын сорилт танхимаа бүрдүүлэх хэцүүхэн хэлцлээс эхлэж байна. Хэлэлцээрийн ширээний нэг талд Н.Учрал, нөгөө талд Д.Амарбаясгалан сууж, энэ удаад Л.Оюун-Эрдэнэ “гол тоглогчид”-ын эгнээнээс хэдийнэ жийгдсэн болох нь илт.

Ерөнхийдөө МАН хоёр биш гурав хуваагдсан. Хэдийгээр наанаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг талдаа байгаа мэт харагдавч, үнэндээ тэдний "зүү ороох зайгүй" найз нөхдийн андгай тангараг тасарсан. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын ашиг сонирхол үр дүнгээ өгөхөө больсон цагт, хамтын ажиллагаа нь бас дуусна. Улс төрд зөвхөн үүрдийн эрх ашиг л байдаг нь энэ юм.

Одоо тэднийг нэгтгэж буй эрх ашиг нь “тэгвэл, бүгд хамтдаа үхэцгээе” гэх гудамжны дүрэм.

Үндсэндээ, МАН-ын хагарал хяналтаас гарч, гудамжны зодоондоо орсныг Л.Оюун-Эрдэнийн ярилцлага, Х.Нямбаатарын жагсаал, Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын зөрчилдөөнөөс илэрхий харагдаж байна.

Туулын хурдны замын 2.3 их наядаас болж галзуурчихсан яваа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн Даваа гаригт хороо, хориноос албадан цуглуулсан ахмад голдуу жагсагчдыг дагуулан Туулын эргээр сүр дуулиантай алхсан нь чухамдаа давхар зорилготой мессеж хүргэх байв. Нэгдэх нь, УИХ-ын гишүүдийг өдөөн турхирах замаар Монголын парламентыг нийгэмд нэр хүндгүй, чадамжгүй харагдуулах. Хоёр дахь нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талынхныг дуудаж гудамжинд гаргаж гаргаж ирэх. Түүний хүсэл бол ердөө гудамжны дүрмээр гудамжинд зодолдъё гэж байна. Х.Нямбаатарын галзуу солиотой тэрхүү үйлдлээс харахад түүнд МАН байтугай УИХ, УИХ байтугай улс орны нэр хүнд, эдийн засаг, аюулгүй байдал ч чухал биш болжээ.

Гурав дахь зорилго нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шууд эфирээр өгсөн зургаан цагийн ярилцлагадаа ахин, дахин тодотгосон “иргэний дайн”-ынх нь бэлтгэл ажиллагаа байхыг бас үгүйсгэх аргагүй. Хотын дарга Х.Нямбаатарын захиргаадалтын жагсаал нэг ёсондоо нийгмийг хэр хүлээж авах вэ гэсэн тест байж мэднэ.

Нэгэнт эргэж, буцах замгүй болсон тэдний эрх мэдлийн төлөөх сүүлчийн сум нь нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэх гэсэн увайгүй зорилготой, Л.Оюун-Эрдэнийн үг, Х.Нямбаатарын үйлдэл зүгээр ч нэг давхцаагүй гэдэг нь нэн ойлгомжтой байна.

Угтаа Л.Оюун-Эрдэнийн өөрийн амаараа хэлсэн “иргэний дайнд хүргэнэ шүү" гэсэн заналхийлэл гудамжны сагсуу залуугийн үг биш. Ердөө жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж явсан хүн шүү дээ. Түүний ингэх болсон шалтгааныг хоёр талаас харж болно. Нэгдүгээрт, асар их хулгай луйвар хийсэн хүн юм байна. Хоёрдугаарт, гадаадын хэн нэгний барьцаанд байгаа юм байна. Иргэдээ турхирч, иргэд рүүгээ нулимж суугаа тэднийг ингэж дүгнэхээс өөр зөвтгөл үнэндээ алга.

Нүүрс, зэсийн хулгайн мөнгөөр бяр орцгоосон Монголын улс төр дэх нам дамжсан бүлэглэлийн гол “толгойлогчид” болох нэг нь парламентын гишүүн, нөгөө нь хотын даргын үг гэж харвал хий, хоосон сүрдүүлэг яавч биш нь мэдээж. Гагцхүү, галзуурахад ганц хуруу дутуу яваа тэдний хөлд Монгол Улсын дотоод амар амгалан, үндэсний эрх ашиг л үрэгдэх ёсгүй юм.

Дэлхийн түүхээс харвал "үхвэл үхье, сэхвэл сэхье” гэж шийдсэн дарангуйлагч нар иргэдийнхээ эсрэг иргэдийг босгож, нийгмээ эмх замбараагүй байдалд хүргэдэг. Гэхдээ хувь заяа нь гашуун эмгэнэлээр төгсдөг. Жишээ нь, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын саяхны гашуун түүх байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар өнгөрсөн хугацаанд 30 гаруй хүн ажиллажээ. Ерөнхий сайд огцорч л байдаг, хотын дарга солигдож л байдаг. Гэхдээ МАН-ын наяад оныхон шиг үндэснийхээ аюулгүй байдалд заналхийлж явсан Ерөнхий сайд ч, хотын дарга ч байсангүй.

Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцрохдоо ганц үнэнийг хэлсэн, “Албан тушаалыг авч, өгч сурах ёстой” гэж. Албан тушаал авч, өгч сурах нь улс төрийн том боловсрол. Харамсалтай нь, улс төрийн боловсролд суралцах нь бүү хэл хувь хүн нь боловсроогүй Монголын улстөрчдийн зодоон эцэстээ ийнхүү гудамжинд гарлаа.

Зангиагаа тайлаад “гардан зодоон”-нд орсон МАН-ынхан цагаан байраа нураах эсэх нь бидний асуудал биш. Харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд л халдах эрхгүй юм шүү!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20