НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхий сайд Г.Занданшатарын шинэ жилийн мэндчилгээ
АНАЛИЗ|Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарын шинэ жилийн мэндчилгээ

2025 оны 12-р сарын 31
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Улаан залаат хөх монголчууд бид 54 мянган нялх үрсээр ам бүлээ нэмж, нийт 3 сая 580 мянгуулаа шинэ онтойгоо золгож байна. 

Оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ Монгол эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасан хүүхэд залуус, эрдэмтэн судлаачид, урлаг соёл, спортын алдартнууддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн Монголын хүчирхэг оюун санаа сэргэн хүчирхэгжиж байгааг тод харуулж чадлаа.

Улирч буй 2025 он амжилт бүтээл, алдаа оноогоо дэнсэлсэн ухаарал хариуцлага, итгэлийн жил байлаа. Дэлхий дахины геополитик, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, хямрал зөрчилдөөн гүнзгийрсэн энэ цаг үед  Монголчууд бид хариуцлагатай бодлого, эв нэгдэл, эрс шинэтгэлээр хамтдаа урагшилж чадлаа.

  Засгийн газар бүсээ чангалж, төрийн алба, төрийн данхар бүтцийг цэгцэлж, улсын төсвийн үргүй зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, үр ашиггүй зардлыг хэмнэснээр валютын ханш, үнийн өсөлтийг хазаарлаж чадлаа.  

Эдийн засгийн өсөлт 2025 оны эхэнд 2.6 хувь болж буураад байсан бол оны эцэст 6 хувиас давж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7100 ам.долларт хүрч, яг өнөөдрийн байдлаар гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд буюу 6.7 тэрбум ам.долларт хүрлээ.

Манай улсын зээлжих зэрэглэл 13 жилийн дараа хамгийн өндөр түвшинд хүрч, дэлхий нийтийн Монгол улсад итгэх итгэл эрс сэргэлээ.

 Мөн мал аж ахуй, хүнсний салбар сэргэж, буянт мал сүргийн тоо 58 саяыг давлаа.

Түүнчлэн манай сайхан эх оронд зочлон ирсэн жуулчдын тоо анх удаа 800 мянгыг давж, 700 сая ам.долларын орлого оллоо.

БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНДЭЭ АВЧРАХ, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг эрчимжүүлж, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН-г арвижуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Нүүрсний 581 ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ажлыг эрчимжүүлэн, 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, баялгийн хулгайтай хийж буй хууль, шударга ёсны тэмцэл үргэлжилж байна.

Засгийн газар “Баялагтаа эзэн Монгол” зарчмыг үгээр бус бодит үр дүнгээр нотолж, Төгрөг нуур, Төмөртэйн овоо зэрэг алдагдсан ордуудыг төрдөө буцаан авлаа. 

“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г Засгийн газар баталж хэрэгжүүлж эхэллээ. 

Энэ ажлын хүрээнд стратегийн ордууд болон Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг хүртээнэ. 

Засгийн газар иргэдээ хуурч, бодит байдлыг гоёж будахгүй. Мөн гарч буй ахиц дэвшлийг үгүйсгэж, итгэл найдварыг мохоохгүй. Гагцхүү үнэнтэй нүүр тулж, асуудлаа хамтдаа даван туулах нь төр, иргэдийн итгэлцлийн үндэс билээ.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Ирж буй 2026 он бол шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх учиртай. Үндэсний баялгийн өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээх, баялгийн болон нүүрсний хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлж, төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод, хариуцлагатай болгоно.

Хүний хөгжил бол Монголын хөгжлийн түлхүүр юм. Тиймээс ирэх онд боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин, хөлсийг үе шаттайгаар 75 хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэнэ. 

Төр хувийн хэвшилдээ итгэж, хөдөлмөрлөж буй иргэн бүрээ дэмжинэ. 

Иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн нуруун дээрх татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, НӨАТ-ын буцаан олголтыг 2.5 дахин нэмэгдүүлнэ. 

2026 он бол бүтээн байгуулалт, шинэ зах зээлийн жил байх болно. Зэс, гангийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт бодитоор эхэлж, Монголын 367 нэр, төрлийн бүтээгдэхүүн Евроазийн 200 сая хүний зах зээлд нэвтрэх түүхэн эхлэл тавигдана.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиох 2026 он бол бидний эв нэгдэл, ухамсар, ирээдүйн зорилгоо дахин тунгаах онцгой жил байх болно. Монголчууд бид амны бэлгээрээ ашдын заяагаа дууддаг ард түмэн. Итгэлтэй байж, хөдөлмөрлөж, зөвийг дэмжвэл Монгол Улсын ирээдүй гэрэлтэй байна.

Он солигдох энэ сайхан мөчид эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж буй хилчид, зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй эмч, сувилагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид, баялаг бүтээгч та бүхэндээ тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

Ирж буй 2026 он айл өрх бүрд аз жаргал, эв нэгдэл, элбэг хангалуун амьдралыг авчирч, Монгол Улсын минь цог хийморь бадарч, иргэн бүрийн итгэл сэргэх өлзийтэй сайхан жил байх болтугай.

Шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20