НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж

2026 оны 4-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 4-р сарын 14-ний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл хангахад Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Тус хурлыг өндөр түвшинд, амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд олон улсын хүндэт зочид, төлөөлөгчид, оролцогч талуудад 4-р сард урилга хүргүүлнэ гэлээ.

Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээр баримтлах бодлогоо зарлаж, УИХ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байгааг дурдаад COP17 бол Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо дэлхийд таниулж, ногоон эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцлов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийллээ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо