НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учрал: Засгийн газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
МЭДЭЭ

Н.Учрал: Засгийн газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ

2026 оны 4-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

-Төр систем хөгжүүлэхгүй, төрийн үйлчилгээний "API SERVICE"-ийг хувийн хэвшилд нээж байна-

Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа өргөн мэдүүлж, УИХ-аар 2024 оны зургадугаар сард Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулж, салбарыг төрөөс дэмжих эрх зүйн суурь бүрджээ. Дээрх хууль нь Мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой, хуулийн хэрэгжилтийг хангах гол механизм нь энэ зөвлөл юм.

НҮБ-ын 2024 оны Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 46 дугаарт орж, 2022 оноос 28 байр урагшилсан. e-Participation Index-ээр 37 дугаарт эрэмбэлэгдсэн. Е-Mongolia платформ 2023 онд Open Government Partnership-ийн шагналын хөтөлбөрт хүндэт үнэлгээ авсан. Е-Mongolia-гаас 89 байгууллагын 1,269 үйлчилгээг 102 сая удаа авчээ. Иргэдийн 80 хувь нь Е-Mongolia ашигладаг, иргэдийн 27 сая ам.долларын шууд бус зардлыг хэмнэжээ.

Монгол Улс төрийн үйлчилгээний дижитал шийдэл, интеграц, платформын туршлагаа цаашид, зөвлөх үйлчилгээ, платформын шийдэл, хэрэгжилтийн загвар хэлбэрээр бусад улсад экспортлох бүрэн боломжтой болсныг дээрх үр дүнгүүд илэрхийлж байна.

Энэ салбарт төрийн оролцоо багасаж, хувийн хэвшилдээ боломж олгосноор нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл олон байна. Тухайлбал, Узбекистан улс IT Park Uzbekistan-аа дэмжиж, 2024 оны эцэст 2,600 компани 1.6 тэрбум ам.долларын эргэлттэй ажилласан. 2025 оны эцэст IT үйлчилгээгээ 90 гаруй улсад экспортолжээ.

Казахстаны Astana Hub-ын мэдээллээр 2025 оны байдлаар IT үйлчилгээний экспорт нь 633.8 сая ам.долларт хүрчээ.

Монгол Улсад төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 4,119 байгууллагын 13,526 программ хангамж, лиценз бүртгэлтэй. Мэдээллийн системийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээний 73 хувийг төр, 27 хувийг хувийн хэвшил хариуцаж байна. Сүүлийн 10 жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 104 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 226.7 сая ам.долларыг систем хөгжүүлэх, дэд бүтцийг чадавхжуулахад зарцуулжээ.

Ерөнхий сайд Н.Учрал: “Мэдээллийн технологийн салбар төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжинэ, “Чөлөөлье” санаачилгаар чөдрийг тайлахын төлөө ажиллана. Төр зөвхөн замыг нь, замын хөдөлгөөний дүрэмтэй нь тогтоож өгнө. Төр хөгжүүлэгч биш зохицуулагч байна. Төр систем хөгжүүлэхгүй байх тогтоолыг Засгийн газар гаргасан. Ирэх оны төсөвт хөгжүүлэлтийн зардал тавихгүй. Бид дэлхийн жишгийг дагана” гэдгийг онцлов. Чөлөөт өрсөлдөөний үр дүнд чанар, хурд, инновац бүтээнэ гэлээ.

Засгийн газар цаашид дараах бодлогын чиглэлд онцгой анхаарч ажиллана. Үүнд:

  1. ТӨР АПП ХӨГЖҮҮЛЭХГҮЙ. Төр бүх үйлчилгээнд апп, систем хийхгүй. Нээлттэй API, нэгдсэн стандарт, мэдээлэл солилцооны дэд бүтцэд суурилсан загварт шилжинэ.

  2. АЮУЛГҮЙ СТАНДАРТ. Төрийн мэдээллийн сан, API, дижитал дэд бүтцийг нээлттэй, аюулгүй, стандарттай болгож, хувийн хэвшил программ хангамжаа хэрэгжүүлнэ.

  3. ДОТООДЫН ХУДАЛДАН АВАЛТ. Төр худалдан авалт, захиалгадаа үндэсний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжинэ.

  4. ОЛОН СУВГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-г нээснээр төрийн өгөгдөл, стандарт бүхий өрсөлдөөнт орчинд хувийн хэвшлүүд илүү хүртээмжтэй, оновчтой шийдлүүдийг бий болгоно.

  5. МОНОПОЛЬ БАЙДЛЫГ ХАЛНА. Хувийн хэвшил хийж чадах, өрсөлдөөнөөр чанар нь өсөж сайжрах үйлчилгээнд төр өмнүүр нь орохгүй.

  6. ХУУЛИЙН СААДЫГ АРИЛГАНА. Татварын бус дэмжлэгийн санхүүжилтийн хуулийн хэрэгжилт эхэлнэ. Хуулийн этгээдтэй цахимаар байгуулах гэрээний загвар батлах, эрх зүйн баримт бичгүүдийг албажуулах, төрийн байгууллагуудаас хүлээгдээд байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Өнөөдрийн хурал тус зөвлөлийн гурав дахь, 2026 оны анхдугаар хуралдаан юм. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлэх, виртуал бүсэд ямар компаниудыг бүртгэх вэ гэдгийг тодорхой болгох, салбарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, чөлөөлөх зэрэг хувийн хэвшлээс санал гаргав.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Ерөнхий сайдын онцолсон ажлуудыг зөв, цэгцтэй хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдээ олон улсын зах зээлд гаргахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо