НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МАНай парламентын эмэгтэйчүүд хов, хор ярьсаар 2 жил болов!
АНАЛИЗ

МАНай парламентын эмэгтэйчүүд хов, хор ярьсаар 2 жил болов!

2026 оны 4-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Энэ удаагийн парламентын дөрөвний нэг нь буюу 32 нь эмэгтэй гишүүн. 2024 онд сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн 30% нь эмэгтэйчүүд байсан бол 2028 оноос УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40%-иар тогтоосон заалт хэрэгжинэ. Тэгэхээр ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гуравны нэг нь эмэгтэйчүүд байна гэсэн үг.

Хууль батлах явцад жендерийн байгууллагуудаас "Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл төрийн бодлого эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдөд ээлтэй гарахад эергээр нөлөөлдөг. Олон улсад хийсэн судалгаагаар эмэгтэй улстөрчид гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тулгамдсан асуудлуудад эрэгтэйчүүдээс илүү ач холбогдол өгдөг нь тогтоогдсон" гэж тайлбарлаж байсан билээ. Эмэгтэйчүүдийн оролцоо бодлого, шийдвэр гаргах төвшинд нэмэгдэх нь зөвхөн хүйсийн тэнцвэрийн асуудал биш, харин засаглалын чанар, нийгмийн хөгжилд бодит өөрчлөлт авчирна гэх нийгмийн эерэг хүлээлт ч үүссэн.

Тэгвэл яг үнэндээ, парламентад нэг хүйсийн квотыг хуульчилж өгснөөр улс төр, эдийн засаг, нийгэмд ямар үр дүн, өгөөж гарсан бэ? Иргэд өнөөдөр энэ асуултад эмэгтэй гишүүдээс хариулт авахыг хүсч байна.

Өнөөдрийн улс төр дэх эмэгтэйчүүдээс харвал энэ нь илүүц хүлээлт байсан бололтой. Үнэндээ, эмэгтэй гишүүд нийгмийн эмзэг асуудалд мэдрэмжтэй хандаж, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн дорвитой шийдлүүдийг гаргаж чадна гэж иргэд итгэж байв.

Гэвч бодит байдал дээр МАНай парламентын эмэгтэй гишүүд төрийн түшээ бус төлбөртэй троллын хэмжээнд үнэлэмж нь унасан. Өдгөө бие биеэ хэмлэх, хов, хор найруулахаас өөрийг хийлгүй, 2 жилийг үдчихлээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийнх нь гомдлыг “инээд, ханиад болгож авсан” гэж гомджээ. Ингээд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнгээс хариуцлага нэхэж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхээр УИХ-ын даргад өргөх бичиг барина гэв. Түүнд үүнэээс өөр анхаарах сэдэв алга гэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж, парламентад орсон түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй олон асуудалд анхаарлаа хандуулна гэх хүлээлт талаар боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон охид бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл жирийн эмэгтэйчүүдээс 2-3 дахин их байдаг. Хөдөлмөр эрхэлж боломж муутайгаас тэд халамжийн багахан мөнгөөр амьдардаг, энэ гэр бүлээсээ хараат болгож, улмаар ядууралд өртөх, бусдын эрхшээлд орох нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ бүгдийг чуулганы танхимд ярьж суух ёстой нийгмийн цөөнхийн төлөөлөл нь жижиг, сажиг хов хөөцөлдөөд явах нь даанч харамсалтай.

Манай парламентын эмэгтэйчүүдэд томоос том дутагдал бий. Өөрт нь таалагдаагүй бол бусдыг элдвээр зүхэж, харлуулах нь энэ удаагийн парламентын эмэгтэйчүүдийн гол улс төр болжээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн хэрээс хэтэрсэн бүдүүлэг авирлалт, Х.Баасанжаргал, Ч.Номин, Х.Булгантуяа, О.Номинчимэг, А.Ариунзаяа, Э.Болормаа нарын бүлэглэлийн эрх ашигт үйлчилсэн улс төрийн акц, ажиллагаанаас харвал эмэгтэйчүүдийн квотыг 40% болгосон хуулийн төслөө эргэж харах нэн шаардлагатай болжээ.

Учир нь, УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөгийн улс төрд эрчүүдээсээ илүү бохир тоглолт үзүүлэх болсон. Улс төрийн авлига, хулгайн асуудалд улаан хамгаалагчид болж хувирсан. Хамгийн наад захын жишээ гэхэд Туулын хурдны замын төслийг төсвийг тэд хянан шалгах шаардлагагүй гээд сууж байна.

Тэдний "дарга"-д таалагдаагүй бол тэдэнд таалагддаггүй. Ийм л эмэгтэйчүүд парламентад суугаад хувийнхаа эрх ашгийн төлөө улсынхаа нэр хүндийг ч дэвслэхээс сийхгүй болжээ.

УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр зөвхөн бүлэглэлийн эрх ашиг л ярьдаг, тулгадаг, хөмсөг зангидсан, хашгирч зандарсан, харааж зүхсэн олон эмэгтэй гишүүнтэй болсон байна. Ядаж байр сууриа зандарч, загнахгүйгээр илэрхийлэх улс төрийн соёл тэдэнд алга.

Дэлхийд нүүрлэсэн хямрал хэдийнэ хаалгаар ороод ирсэн. Аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, ажилгүйдэл нэмэгдэх шинжтэй. Мах, сүү, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт гэрлийн хурдаар өсч байна. Авлига, хулгай ч эх захаа алдсан. Энэ бүгдтэй тэмцэх, иргэдийнхээ өмнөөс шударга үнэний дуу хоолой болно гэж итгэсэн эмэгтэйчүүд нь эсрэгээрээ хулгай, луйврын гол хамсаатнууд болоод зогсохгүй, эмгэнэлтэй нь эрх мэдэл, сандал суудлаас өөрийг ярихаа больжээ.

Нэг ангид 50, 60-уулаа сууж буй хүүхдүүд, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй, үхлээ хүлээн суугаа өвчтөнүүд, нийгмийн тэгш бус хүртээмж, эрх мэдэлтнүүдийн даабль стандарт, иргэдийн аюулгүй амьдрах орчин өдрөөс өдөрт хумигдаж буй явдал, Улаанбаатарын усны эх үүсвэр болон хөрсний бохирдол гээд УИХ-ын эмэгтэй гишүүдэд хөндөх асуудал даанч их.

Хов ярьж, хор найруулсан эмэгтэй гишүүд парламентын түүхийн нэг гутамшиг болж үлдэж буйг сануулахад буруудахгүй биз!

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20