НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
FACTCHECK: “Тэрэгний арал” хийх нэрээр “шүдний чигчлүүр” болгох вий!
ФАКТЧЕК

FACTCHECK: “Тэрэгний арал” хийх нэрээр “шүдний чигчлүүр” болгох вий!

2026 оны 3-р сарын 5
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Монгол Улс $500 саяын бонд гаргасан гэх сайхан мэдээг хотын дарга Х.Нямбаатарын “хоёр бууз” нам дарлаа. Г.Занданшатарын Засгийн газраас ямар нэгэн бодлого, шийдвэр гарахтай зэрэгцээд Х.Нямбаатарын “шууд” ажиллагаа идэвхждэг нь санаатай үйлдэл, санамсаргүй тохиолдол алин болохыг хэлэхэд хэцүү.

Мягмар гаригийн орой нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар айлд, камерын өмнө “хээ, шаагүй” аашилсан нь тодорхой зорилготой байлаа. Тодорхой зорилго нь Гандангийн дэнжийг Улаанбаатарын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоход саад болж буй гурван айлтай уулзаж, тохиролцоонд хүрэх байв.

Газар чөлөөлөлтийн мэдээллийг иргэдэд илүү хүргэх үүднээс тухайн орчимд тогтмол үйл ажиллагаатай байр гаргахаар болсноо хотын дарга Х.Нямбаатар лайваар мэдээлэхдээ “Дөрөвдүгээр сарын дундуур НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Гандан” нэртэй тогтоолын төслийг хэлэлцүүлнэ. Тогтоолын төслийн нэрийг дахин авч үзнэ. Төслийг нийслэлийн ИТХ-ын долоон төлөөлөгч санаачилсан. Энэхүү тогтоолоор ойрын жилүүдэд Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж байна. Гандан орчимд дахиж барилга байгууламж бариулахгүй. Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Харин зах зээлийн жишигт нийцсэн үнээр жил бүр хэсэгчлэн газрыг чөлөөлнө. Гандан орчимд 55 га газарт 1800 айл амьдарч байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлнө. Гандан тойрсон худалдаа, үйлчилгээний төвүүд ч мөн газар чөлөөлөлтөд хамарна” гэв.

Гандангийн дэнж Улаанбаатарын том асуудал мөн үү, мөн. Гэхдээ Х.Нямбаатарын хэлсэнчлэн “Улаанбаатарын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болно” гэхэд итгэхэд бэрх. Өмнө нь тэрбээр “Урт цагааныг нурааж, Улаанбаатарын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно” гэж амлаж байсан удаатай.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны хавар Х.Нямбаатар “Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар  зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа”-гаа ярьж байв.

Атал Х.Нямбаатарын амалсан, нийслэлийн татвар төлөгчдийн 44 тэрбум төгрөгөөр “Бодь”-ийн Д.Баясгалангийн барьсан цэцэрлэгт хүрээлэн нь орон сууцны өмнөх ногоон байгууламж болж дууссан. Анх ярьж байснаасаа огт өөр “бүтээн байгуулалт” болсон. Бүтээн байгуулалт гэж хэлэхэд ч ичгэвтэр, хүүхдийн тоглоом шахуу л юм. Улаанбаатарын мөнгө ямар уйлах биш дээ. Жишээ нь, 2026 оны төсвийг батлаад хоёр сар ч болоогүй байж 2 их наядаар нэмэгдүүлж чадаж байна шүү дээ.

Хотын дарга Х.Нямбаатар, “Бодь”-ийн Д.Баясгалан нарын төсөл товчхондоо, “тэрэгний арал” хийхээр уулнаас авчирсан “модоо” цавчсаар байгаад “шүдний чигчлүүр” болгочихдог онигоотой адилхан. 44 тэрбум бол бага мөнгө биш. Монгол Улсын 2024-2025 оны төсвийн жишиг болон одоогийн зах зээлийн ханшаар тооцвол 44 тэрбум төгрөгөөр 640 хүүхдийн суудалтай 3 сургууль барьж болно.

Нэг сургууль барих дундаж өртөг нь байршил, дэд бүтцээс хамаарч 12-15 тэрбум төгрөг байдаг гэвэл шүү дээ. 960 хүүхдийн суудалтай 2 сургууль барих төсөв. 150-280 хүүхдийн цэцэрлэг барих өртөг 5-8 тэрбум байдаг гэж үзвэл 6-8 цэцэрлэг барих боломжтой мөнгө юм.

Иймээс Гандангийн дэнжийг Улаанбаатарын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн барих нэрээр улстөрчид газрыг нь аваад байшин, барилга барихгүй гэх газаргүй. Ийм жишээ ч олон бий. Гандангийн дэнж бол улстөрчдийн гар хүрч чадаагүй үлдсэн ганц газар. Сайндаа ч биш иргэд нь дааш давашгүй үнэ хэлдэг. Харин Х.Нямбаатарт тийм их мөнгө байгаа юм бол эхлээд цахилгаан болон дулааны станцынхаа тоог нэмэх хэрэгтэй. Эрх ашгаа зөв эрэмбэлж сурахгүй бол Монгол мөнгөний биш авлига хулгайн хямралд сүйрэхэд ойрхон байна.

Дашрамд сануулахад, өнгөрсөн зун 32 тэрбумаар шинэчилсэн явган хүний зам нь ганц өвлийн ая даалгүй эхнээсээ хагараад эхэлсэн байна лээ. Иймээс л Гандангийн дэнжийг ногооруулах Х.Нямбаатарын ашиг сонирхолыг “ногооны цавчаа” биш байгаа гэж иргэд хардаж байгааг нуух юун. Иргэд бид хардах эрхтэй билээ.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20