НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Fitch Ratings: Монголын уул уурхайд дахин шинэ тэсрэлт болох уу?
АНАЛИЗ

Fitch Ratings: Монголын уул уурхайд дахин шинэ тэсрэлт болох уу?

2026 оны 9-р сарын 20
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Монголын уул уурхайн салбарын сэргэлт тус улсын төсөв болон гадаад эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлж байна. Эдгээр ололт амжилт цаашид тогтвортой хадгалагдах эсэх нь бодлого боловсруулагчид уул уурхайн үр шимийг хэрхэн хамгаалж, тогтвортой өсөлтөд саад учруулах "мөчлөг дагасан" бодлогын алдаанаас хэрхэн сэргийлэхээс хамаарна гэж Fitch Ratings үзэж байна.

Монгол Улсын экспортын бүтэц төрөлжиж, зэс нь эдийн засгийн улам бүр чухал хөдөлгөгч хүч болж байна. Зэсийн экспортын орлого 2025 онд ойролцоогоор $5.8 тэрбумд хүрсэн бөгөөд 2026 онд $8.5 тэрбумд дөхөж, нүүрсний үнийн уналтыг нөхөх гадаад валютын шинэ урсгал болно гэж Fitch таамаглаж байна.

Оюутолгой ордын гүний уурхайн өргөтгөлийн ачаар зэсийн үйлдвэрлэл өссөн нь эдийн засаг, экспорт болон төсвийн орлогыг дэмжиж байна. Өдгөө Монголын улсын төсөв болон гадаад тэнцлийн үзүүлэлтүүд өмнөх түүхий эдийн мөчлөгийн үеийнхээс харьцангуй хүчирхэг байна. Тухайлбал, олон улсын валютын нөөц 2022 онд $3.4 тэрбум байсан бол өнөөдөр $8 тэрбум  давж өсжээ. Мөн засгийн газрын өр 2020 онд ДНБ-ий 73.6%-д хүрч туйлдан байснаас буурч, одоо ДНБ-ий 40% орчимд ирээд байгаа бөгөөд төсвийн тэнцэл дөрвөн жил дараалан ашигтай гарлаа.

Гэсэн хэдий ч уул уурхайн салбар нь улсын зээлжих зэрэглэлийн профайлд эрсдэл дагуулсаар байна. Хятад улс руу гаргаж буй түүхий эдийн экспорт нь нийт гадаад орлогын 90%, засгийн газрын орлогын 30%-ийг бүрдүүлж байгаагаас гадна валютын нөөцийн түвшин түүхий эд экспортлогч орны хувьд дундаж хэмжээнд байна. Мөн гадаад цэвэр өр 2025 оны эцэст ДНБ-ий 110%-иас давжээ. Түүнчлэн, төсвийн бодлогод мөчлөг дагах хандлага ажиглагдаж эхэлсэн бөгөөд зарлагын дарамт нэмэгдэж, татварын хөнгөлөлтүүд орлогод нөлөөлснөөр төсвийн тэнцэл алдагдал руу шилжих төлөвтэй байна.

Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиуд нь төсвийн сахилга батыг хадгалахад томоохон сорилт болж магадгүй юм. 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!