НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадныхан шоронд суудаг бол монголчууд ордонд үлддэг!
АНАЛИЗ

Гадныхан шоронд суудаг бол монголчууд ордонд үлддэг!

2026 оны 1-р сарын 14
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Дэлхийн өрсөлдөх чадварын 10 алтан дүрмийн нэгд хуулийн засаглал бичигддэг. Хуулийн засаглал нь хууль, хууль хэрэгжүүлэгч хоёр иргэн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлнэ.

Монголын улстөрчид нэг амаараа ардчилсан парламент, хуулийн засаглал, эрх зүйт төрийг бүтээхээ амлаж, хоёр хөлөөрөө хууль тогтоох байгууллагын толгой дээр гишгэдэг. Эрх зүйт төр бол иргэн, эрх мэдэлтэн хоёрт хууль ижил хандахыг хэлдэг.

Жирийн иргэн хулгай хийвэл шоронд ордог бол эрх мэдэлтэн хууль зөрчин, хулгай луйвар хийсэн ч эрх мэдэлтэйгээ үлддэг.

Ийм жишээ Монголд хэдэн арваараа байна. Дөрвөн жилийн өмнө АТГ-аас нүүрсний хулгайн гол сэжигтнээр 17 хүний нэрсийг зарласан. Тэдгээр сэжигтнүүдээс дөрөв нь /Х.Баттулга, Ө.Шижир, Н.Наранбаатар, Р.Сэддорж/ УИХ-ын гишүүн болсон. Тэгэхээр нэг бол АТГ бусдын нэр төрд халдсан гэм буруутай. Нөгөө бол АТГ бусдаас авлига авсан байх магадлалтай.

УИХ-ын гишүүд авлига, хулгай, албан тушаалын хэрэгт холбогдох нь цөөнгүй. Гэвчиг өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн тохиолдол цөөхөн. Өнөөдрийн парламентад шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон нэг гишүүн бий. Хөгжлийн банкны хэрэгт  АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатарыг УДШ-ээс гэм буруутайд тооцсон. Гэсэн ч тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ яваа. Прокурорын байгууллагаас Д.Амарбаясгалан, С.Ганбаатар, Э.Болормаа, Х.Булгантуяа нарыг яллагдагчаар татсан бол Ч.Номин, Ц.Сандаг-Очир нарыг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн. Гэвч тэд мөн л халдашгүй дархан эрхтэй гишүүн хэвээр.

Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас Ерөнхийлөгч асан Юн Сол Ёлд Төрийн эсрэг бослого гаргасан гэх үндэслэлээр цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд Юн Сок Ёл нь цэргийн онц байдал зарласныг прокурорын байгууллагаас эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутгаж байгаа юм. Тусгай прокурорын багийнхан экс Ерөнхийлөгчөө зэвсэгт хүчнийг ашиглан парламентын үйл ажиллагааг гацаахыг оролдсон, парламентын гишүүдийг баривчлах тушаал өгөхөөр санаархсан нь төрийн эсрэг бослого гэж үзсэн тул ялын дээд хэмжээ өгөхөөр төлөвлөсөн байна. Ерөнхийлөгч асны өдүүлсэн Төрийн эсрэг хэрэгт оролцсон гэж Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд бүх насаар нь хорих ял, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Чо Жи Ход 20 жил хорих ял төлөвлөжээ. Анхан шатны шүүх хурал нь 2-р сарын 19-ний өдөр товлогджээ.

Хэдийгээр тусгай прокурорууд Юн Сок Ёлд ялын дээд хэмжээг төлөвлөсөн ч Өмнөд Солонгос нь цаазын ялыг халсан улсын нэг юм.

Ялгаа нь гадны эрх мэдэлтнүүд хууль зөрчвөл шоронд суудаг, харин монголчууд ордондоо үлддэг.

Эрх зүйт төртэй аливаа улсад төрийн эрх мэдлийн хуваарилалт, үндэсний аюулгүй байдал, эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэрт Үндсэн хуулийн замаар хяналт тавьдаг. Энэ чиг үүргийг Монголд Үндсэн хуулийн Цэц гүйцэтгэдэг.

Өмнөд Солонгост дуулиан тарьсан үйл явдалтай төстэй хэрэг Монголын парламентад саяхан тохиолдсон. 2025 оны аравдугаар сарын 16-17-ны өдөр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдааныг даргалахдаа УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлт гарсан.

Товчхондоо, “Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг “дэмжье” гэсэн саналын томъёоллоор санал хураасан УИХ-ын 95-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  аравдугаар сарын 16 болон 17-ны хоёр өдрийн ирцийг нийлүүлж, 51 хувийн ирцээр хуралдааныг эхлүүлсэн нь Дэгийн тухай хуулийг зөрчсөн” болохыг Цэц дүгнэсэн юм.  

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал…УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцно” гэж суулгаж өгсөн. Үндсэн хуулийн 43.1-д зааснаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү гэх саналын томьёоллоор санал хураасан бол Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын суудлаа Ж.Бат-Эрдэнэ алдахгүй байх боломжтой байлаа. Алх атгаж явсан УИХ-ын дарга болоод дэд дарга нар дотроос Үндсэн хууль зөрчсөн Төрийн эргэлт хийхийг завдсан гэх сургамжит жишээгээр Х.Булгантуяа парламентын нэг гашуун түүх болон үлдэх байх.

Үндсэн хууль хөнжилдөө зассан гэх асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон Ц.Нямдоржид тухайн үед хуулийн хариуцлага хүлээлгэсэн бол Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчих хүртлээ улайрахгүй байсан биз.

Тиймээс олон хуульчийн анхааруулгыг үл тоон, зөрсөөр байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураасан Х.Булгантуяад ёс зүйн хариуцлагаас гадна хуулийн хариуцлага тооцохгүй тохиолдолд цаашдаа Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байх ямар ч боломжгүй!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20