НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үртэс ч үгүй улс үйлдвэрлэл явуулж байхад ордтой Монгол ухаж ч чадахгүй байгаа нь тэнэглэл
АНАЛИЗ

Үртэс ч үгүй улс үйлдвэрлэл явуулж байхад ордтой Монгол ухаж ч чадахгүй байгаа нь тэнэглэл

2026 оны 6-р сарын 11
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

УИХ-ын хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуульд цоо шинээр орж байгаа нэг зүйл нь чухал ашигт малтмал юм.

Газрын ховор элемент ч гэж бас хэлдэг энэхүү бүтээгдэхүүний нөөцтэй, олборлоод, үйлдвэрлэж чаддаг улс ойрын жилдээ ашиг, орлогын хувьд хотойхгүй байхаар байгаа билээ. Алт, нефтийн төлөө хошуурцгааж байсан дэлхий одоо газрын ховрын төлөө хошуурцгааж байна.  

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар чухал ашигт малтмалын 15 тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлдэж байна. Цаашдаа энэ зах зээл улам тэлж, эдийн засгийн зр өгөөж нь улам нэмэгдэх нь тодорхой болсон. Тиймээс ч улс орнуудын хоорондын хүчний харилцааны яриа хэлэлцээний нэг арга хэрэгсэл болоод байна хэмээн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн нь бодит үнэн.

Улс орон болгон чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргаж байна. Чухал ашигт малтмалын дэлхийн гол тоглогч болсон Хятад болон Европын холбоо, АНУ-ын жагсаалтад нийтдээ давхардсан тоогоор 50 төрлийн ашигт малтмал байгаагаас 39-ийнх нь илрэл Монголд байгаа юм. Монгол Улс чухал ашигт малтмалын талаарх баримтлах бодлогоо тодорхойлж, юуг чухал ашигт малтмал гэх юм, цаашид юу хийгдэх юм бэ гэдгээ Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан болохыг сайд Г.Дамдинням хэлсэн.

Эдийн засагт нөлөөлөхүйц 10, ашиглалтад бэлтгэгдсэн, хөрөнгө оруулалт шаардлагатай 11, хайгуул судалгааны ажил шаардлагатай 18 ашигт малтмал байна.

Өөртөө нөөцтэй нь хэрхэн нөөцөө үнэд хүргэх вэ, нөөцгүй нь яажшуухан хямд олж авах вэ гэж ур ухаанаа уралдуулж байхад харин Монголд энэ нөөцийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэснийг нь мод чулуугаар зодож цохиод, хөөж туугаад, доромжлоод байж байгаа. Ховдын Халзан бүрэгтэй ордыг эзэмшигч компани үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй, нутгийн ардуудад хөөгдөж, туугдсаар 3-4 жил боллоо. Өргөн баригдсан Ашигт малтмалын хуулийг тэд хүлээж буй нь лавтай.

Газрын ховрын ганц ч үртэсгүй Япон Хятадаас түүхий эд авч үйлдвэрлэлээ явуулдаг ч хятадууд газрын ховроо улс төрийн шахалт үзүүлэх хэрэгсэл болгоод удаж байна.

Япон руу хийх газрын ховрын экспортоо сэргээхийг Трамп япончуудын өмнөөс энэ долоо хоногт Хятадаас хүслээ. Хятадаас түүхий эд авч чадахгүй байгаагийн улмаас Японы өндөр технологийн зарим барааны нийлүүлэлт улам буурсаар байгаад Вашингтон ихээхэн санаа зовинож байгаа юм. Өнгөрсөн 5 сарын 18-19-нд болсон Их7-гийн Сангийн сайд нарын уулзалтын нэг сэдэв нь Хятадын Японд нийлүүлэх газрын ховрын экспортыг сэргээх байсан бол ирэх 7 хоногт Францад болох Их-7-гийн уулзалтаар энэ сэдвийг үргэлжлүүлэн ярихаар байна.

Японы өндөр технологийн бүтээгдэхүүн, тухайлбал, оношилгооны өндөр нарийвчлалтай МРТ төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний гол түүхий эдээ Хятадаас авдаг. Эдгээр бүтээгдэхүүний хомсдол нь АНУ-ын эдийн засагт ч нөлөөлж мэдээхээр байгаа учраас түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээг тасалдуудахгүй байх нь Трампад чухал байгаа юм.

Трампын хүсэлтэд Бээжин хариу өгөөгүй байгаа бөгөөд Японд тавьж байгаа хоригоо сулруулаагүй л байна. Энэ оны 3-4 сард Хятадаас Японд нийлүүлэх чухал элементийн экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80% огцом буураад байгаа юм. Япончууд гарц хайн Энэтхэг, Австралийн газрын ховрын компанитай хамтрах, эсвэл худалдан авахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Австрали ховор металлын олборлолт, боловсруулалтаар дэлхийд 3-т, харин Энэтхэг 6-д эрэмбэлэгдэж байна.

Мөн Mitsubishi Material компани АНУ-ын уурхайн овоолго боловсруулах компанид хөрөнгө оруулахаар судалж эхэлжээ.

Дандаа ингэж Хятадыг царайчлах маягаар цаашид явахгүй ойлгосон Япон дотооддоо газрын ховрын боловсруулалтын үйлдвэр барихаар болсноо өчигдөр зарлалаа. Японы Shin-Etsu Chemical компани чухал ашигт малтмалын боловсруулах үйлдвэрийг Японы Фукуид барихаар болсон тухай өчигдөр Nikkei мэдээллээ. Шинэ үйлдвэрийн өртөг 35 тэрбум иен буюу 218,2 сая ам.доллар бөгөөд тал хувь буюу 17,5 тэрбум иенийг улсын төсвөөс татаасаар олгох ажээ. Shin-Etsu компани Фукуид нефть боловсруулах 2 үйлдвэрийг ажиллуулдаг.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20