НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Г.Занданшатар: Авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн
АНАЛИЗ|Улс төр

Г.Занданшатар: Авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн

2025 оны 12-р сарын 29
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд АН-ын гишүүдэд багагүй байцаагдсан. Түүний хариултаас товч тоймлон хүргэе.

  • Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй.

  • Хамтарсан Засгийн газар ажилласан 2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Долларын ханш 4000 төгрөг давах, инфляци 15%-д хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн.

  • Өнгөрч буй жил хүнд жил байсан. Хөөс хагарч үнэнтэй нүүр тулсан жил байсан. Ирэх жил хүнд жил байна. Дэлхийн эдийн засаг ийм байна.

  • Нүүрсний үнэ 2-3 жилийн өмнөхөөс 4 дахин унасан байна. Тийм учраас эрс шийдэмгий бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5% болж давах дүнтэй байна.

  • Долларын ханш 3600 төгрөг давсан байсан одоо 3550 төгрөг болж буурсан. Төгрөгийн ханш чангарлаа. 15% хүрч байсан инфляц 8.2% болж буурлаа.

  • Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ

  • Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн.

  • Авлигатай тэмцсэний үр дүнд хэдэн хэрэг шүүхэд шилжүүлсэн. Авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн.

  • Хоёр их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжилж шалгах ажиллагаа явуулж байна.

  • УИХ-д өргөн бариад байгаа Татварын багц хуулиар данс хаадаг гэх мэт албадлагын шинжтэй механизмаас илүү зөвлөн тусалдаг, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг үйл хэлбэр, тогтолцоо руу шилжиж байгаа.

  • Татварын өршөөлийг эхэлж хэрэгжүүлдэггүй, цогц реформыг эхэлж хийдэг. Татварын өршөөл үзүүлэх тухай гажуудуулсан мэдээлэл эдийн засагт ямар дохио өгөх вэ гэдгийг тооцох ёстой.

  • Татварын өртэй 23 мянга орчим аж ахуйн нэгжийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдаанаар чиглэл өгч 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн.

  • Гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг нь дэлхийн улс орнуудад ч тогтсон жишиг. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий.

  • Нэршил нь янз бүр боловч эрх, үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасны дагуу дэд сайд нарыг томилсон. 

  • Цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, бүтээмжид суурилсан үнэлгээг нэвтрүүлж, төрийн албанд дахин инженерчлэл хийнэ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20