НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
SOFT POWER: АМНАТ авах нь монголчуудад ашигтай!
АНАЛИЗ

SOFT POWER: АМНАТ авах нь монголчуудад ашигтай!

2026 оны 2-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Г.Занданшатар: Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийг ард түмэнд шударгаар хүртээх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Засгийн газрын бодлого, зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж, манлайлал үзүүлж Ажлын хэсэгтэй хамтран ажилласан “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Өсөх зоос” ХХК, “Ачит Ихт” ХХК-д талархал илэрхийлье. Байгалийн баялгийн өгөөжийн 60 хувиас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцоод байна. Гэхдээ үнийн хэлбэлзлээс шалтгаалж дээш, доош байхыг цаашид нарийвчилсан яриа хэлэлцээрээр тооцно. Төрийн эзэмшлийн хувь тогтоох эсвэл тусгай АМНАТ-аар орлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

Ж.Оджаргал: Үндсэн хуульд зааснаар байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь буюу 50+1% иргэдэд очих ёстой. Энэ үүднээс Засгийн газраас санал болгосон өгөөжийн 60%-ийг Баялгийн санд төвлөрүүлэх саналыг үндэсний уул уурхайн компаниуд хүлээн зөвшөөрсөн. Уул уурхайн экспорт сайжрахын хэрээр улсын төсвийн орлого өсдөг, цалин, тэтгэвэр нэмэгддэг дүрэмтэй. Уул уурхайг тойрсон хэрүүлд бид цэг тавья гэж бодсон. Тэр утгаараа бид манлайлал үзүүлж байна.

П.Цагаан: “Ачит Ихт” компани 44 хувийг эзэмших, эсвэл үүнийг тусгай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-өөр орлуулах хувилбар дээр тохирсон. Гол зарчим нь стратегийн ордын өгөөжийн 51 хувиас дээш нь ард түмэнд ногдох, компанийн нийт өгөөжийн 60 хувь татвар, төлбөр хэлбэрээр иргэдэд өгөөж болж очих ёстой. “Эрдэнэт”-тэй бид ямар нэгэн маргаан байхгүй. Төр ямар нэг хэмжээгээр хувь эзэмшсэнээс, тусгай АМНАТ авах нь монголчуудад илүү ашигтай хувилбар юм.

Үйл явдал: Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өчигдөр хэлцэлд гарын үсэг зурсан юм.

Үйл явдлын өмнөтгөл: Жилийн өмнө феодал тодруулах Л.Оюун-Эрдэнийн улс төр Монголыг ид бужигнуулж байлаа. Түүний хамгийн том дайсан нь үндэсний хөрөнгө оруулагчид байлаа. Үндэсний хөрөнгө оруулагчид гэдэг нь Ж.Оджаргал, П.Цагаан, Н.Нямтайшир нар. Тэдний хөрөнгийг хураах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг томилсон юм. Тухайн үед БЭТ Ж.Батзандан “Ж.Оджаргал гуай, танаас өөр хүн, танайхаас өөр компани Монголд байдаг шүү. Монголын хуулийг уландаа гишгэж, ард түмнийг доромжилж байгаа бол лицензийг нь хүчингүй болгоод дараагийн монгол компаниудад нь шууд өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах монгол аавын хүүхдүүд 1000, 1000-аараа байгаа ” гэдэг нь чухамдаа түүний үг биш Л.Оюун-Эрдэнийн байр суурь байсан юм.

Нүүрс олборлоно гэдэг мэдээж хүрзээр уурхай ухахыг хэлэхгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ ч, Ж.Батзандан ч тэнэг хүн биш бол гадарлахтайгаа. Гэвч тэднийг ашиглаж, мөнхийн өрсөлдөгчөө дарж авах санаархлаа гүйцэлдүүлэхийг хүссэн гол хүн нь Х.Баттулга байлаа. Чухамдаа Х.Баттулга бол Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын нууц эзэн байсан нь оргүй хоосон үг биш билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар АН-аас хэн, хэн сайд болохыг Х.Баттулга шийдсэн гэдэг ч үнэний ортой.

Л.Оюун-Эрдэнийн Баялгийн сан ярьж эхлэхтэй зэрэгцээд Х.Баттулга “Стратегийн ордуудын 34-50 хувийг баялгийн санд авах” аяныг хөдөө орон нутгийн иргэдэд ухуулж явсан нь тохиолдол огт биш юм. Нэгэнтээ Л.Оюун-Эрдэнэ “Улсаасаа том компанитай болчихсон юм бол улсынхаа нэрээ MCS гэж өөрчилье” гэсэн нь түүний үг биш Х.Баттулгын үгийг дамжуулсан болох  бас чиг худлаа гүтгэлэг болохгүй. Л.Оюун-Эрдэнэ бол “херо” Б.Баатар, “херо” Б.Баатар бол Х.Баттулга шүү дээ гэж байнга л анхааруулсаар байгаа.

Үйл явдлын мөрөөр: Ялгаатай нь Л.Оюун-Эрдэнийн хүчээр, дээрмээр, луйвраар шийдэж ирсэн болгоныг Г.Занданшатар эвээр, реформоор өөрчлөхөөр хичээж буй нь илт.

Г.Занданшатарын Засгийн газрын хувьд хувь эзэмшихээс илүү АМНАТ, татвар хураамж хэлбэрээр байгалийн баялгийн 50+1 өгөөжийг монголчуудад хүртээх нь хамгийн зөв хувилбар гэж тооцож буй бололтой.
Учир нь, Оюутолгой дээр гаргасан 34%-ийн алдааг давтвал Монголын төр энэ хэмжээний хөрөнгө оруулалт гаргах шаардлагатай болно. Тэгээд ч уул уурхайн ордод төр хувь эзэмшихийн хэрээр улсын түмэн зовлон, улстөрчдийн мянган хулгай болж хувирдаг. Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгой гээд олон жишээг дурдаж болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг Г.Занданшатарын Засгийн газар “SOFT POWER” буюу зөөлөн хүчний бодлогоор шийдэж чадлаа._

“Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ” гэж Ерөнхий сайд амалсан.

Зөөлөн нь хатуугаа иддэг гэгчээр Г.Занданшатарын засгийн улс төрд үлдээж буй SOFT POWER: Хүн хэлээрээ, мал хөлөөрөө!

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20