2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахиад шинэ баримт дэлгэв. Түүний дэлгэсэн шинэ баримт үнэн бол үндэсний аюулгүй байдалд илүү ноцтой, Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын сайд нар улсын хилээ зарж идсэн (Сайд Б.Энхбаярын тодотгосноор) байж болзошгүй аж.
Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Б.Энхбаяр хэвлэлийнхэнд хандаж, өмнөх Засгийн газраас Монгол Улсын дархан хилийн зурвас газарт олгосон 34.227 га газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг дуулгасан юм. Тэрбээр уг хэвлэлийн бага хурлын үеэр хэд хэдэн онц ноцтой асуудлыг хөндсөн.
Хилийн тухай хуульд улсын хилийн зурваст газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн зайд ашигт малтмалын 54 тусгай зөвшөөрөл олгожээ.
Монгол Улсын сайд асан Б.Тулга нь өөрөө өөртөө зориулж, хоёр тогтоол үйлдсэн болохыг тэрбээр мэдээлсэн. 2025 оны 1-р сард Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос Боомтын сэргэлтийн хөгжлийн корпораци байгуулах тогтоол гаргасан. Уг тогтоолыг Б.Тулга өөрөө өөрийнхөө нэр дээр гаргасан байна. Хоёр дахь нь хилийн зурваст газар эзэмшүүлэх хэмжээ, солбилцлыг нарийвчлан тогтоож, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх тогтоолыг Б.Тулга мөн л өөртөө даалгасан аж.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохоосоо дөрөв хоногийн өмнө буюу 2025 оны 5-р сарын 28-ны өдөр "Боомтын сэргэлтийн хөгжлийн корпорац"-ийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөлийг шууд алх цохин шийдвэрлэжээ.
Цагаан дэл боомтод газар олгохдоо хилээс 1.3 км газарт олгосон. Ингэхдээ концессоор авто зам барихаар төлөвлөж байсан газарт давхцуулж тусгай зөвшөөрөл олгосон гэх.
Боомтын сэргэлт нэрээр халхавчилж, Булган, Бичигт, Бургастай, Хавирга, Арц суурь, Шивээхүрэн боомтод хууль бусаар газар олгосон байжээ.
Монголын нүүрсний экспортын гол боомт болох Гашуунсухайтад нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Смарт эко транс” компани Цагаан хадны нүүрс ачих талбайгаас хил хүртлэх төрийн мэдлийн 19.2 км авто замыг хууль бусаар авч, дур мэдэн тариф тогтоосон байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2022 оны 349 дүгээр тогтоолоор “Смарт эко транс” компанид 19.2 км авто замыг өөрийн хөрөнгөөр барьж-ашиглах эрх олгожээ.
Уг тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн сайд /асан/ Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна. Чингэхдээ концессийн хуулийг зөрчин, төрийн нууцад авч, Тендерийн хуулийг үндэслэн шууд гэрээ байгуулсан нь тус компанид давуу байдал олгосон .
“Смарт эко транс” нь Засгийн газрын 349 дүгээр тогтоол гарахаас 6-хан сарын өмнө байгуулагдсан, Д.Амарбаясгалангийн “Админерал”-тай нэг огноотой компани гэнэ.
Тус компани нь барьж-ашиглах гэрээний дагуу 15 жилийн дараа боомтын захиргаанд бүрэн шилжүүлэх ёстой нь хугацаагүй гэрээ байгуулсан. Товчхондоо, “Смарт эко транс” компанид Монгол Улсын хилийн бүсийн зурвас газрыг хугацаагүйгээр хувьд нь эзэмшүүлсэн гэх асуудал үүсчээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Смарт эко транс” компанитай байгуулсан анхны гэрээнд чингэлэг тээвэрлэх зориулалтаар гэж суулгаж өгсөн ч тун удалгүй өөрчилж, жолоочтой тээврийн хэрэгслээр тээвэр хийх эрх олгосон байна.
“Смарт эко транс” нь 2022 оноос 2025 оны 6-р сар хүртэл холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байсан. Харин 2025 оны 6-р сарын 13-нд Байгаль орчин, уур амьсгалын, өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн гарын үсэгтэй тушаалаар тус компанид газар ашиглах эрхийг нөхөж олгожээ.
“Смарт эко транс” компанийн эзэн нь Ж.Бямбабаатар гэх Хэнтийн хүн аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хууль бусаар хилийн орчим газар эзэмшин ₮95.7 тэрбумын ашиг хийжээ.
Засгийн газрын тогтоолын улсын хилийн зурваст 34227 га газар ашиглуулах 10 байршил дахь ерөнхий төлөвлөгөөг Соёлын дэд сайн асан М.Батбаярын үүсгэн байгуулсан компани хийж байгаа гэнэ.
Гэх мэтчилэн баримтуудыг шалгуулахаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УЕП, АТГ, ЦЕГ-ын дарга нарын нэр дээр хаягласан албан тоот хүргүүлснээ хувийн аккуант хаягаараа мэдэгдсэн билээ.
Тэгвэл түүний дэлгэсэн баримтыг гүтгэлгийн шинжтэй гэж үзэж буйгаа Боомтын сайд асан Б.Тулга олон нийтийн сүлжээнд илэрхийлж, шүүхэд хандахаа мөн зарласан билээ. Үндэсний аюулгүй байдлыг онц, ноцтойгоор зөрчсөн гэх уг асуудлын талаар тэрбээр нүүр номоороо дамжуулан тайлбарлахдаа ямартай ч “Смарт эко транс” компанитай холбоотой гэх баримтуудыг баримтаар үгүйсгээгүй болно. Б.Энхбаярын дэлгэсэн баримтын араас “залруулга” хийсэн Б.Тулгын мэдэгдлийг тоймлон хүргэе.
"Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж, хилийн бүс дэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу баталсан. Энэ нь хувийн компанид газар “бэлэглэсэн” асуудал огт биш, харин төрийн өмчид төвлөрүүлэн, зохион байгуулалттай хөгжүүлэх бодлогын арга хэмжээ байсан.
Дархан хилийн бүсийн газрыг хууль бусаар олгосон гэх мэдэгдэл нь үндэслэлгүй, улс төрийн зорилготой гүтгэлэг бөгөөд төрийн бодлогыг зориудаар гуйвуулсан үйлдэл гэж үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил бүр хуулийн дагуу байснаас гадна Монгол Улсад үр өгөөжтэй шийдвэрүүд байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
“Дархан хилийн аюулгүй байдал” гэх үгийг улс төрийн зорилгоор хэн нэгийг харлуулах халхавч болгон ашиглаж, боомтын хөгжлийн бодлогыг сааруулах оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцлагагүй, худал ташаа мэдээлэл тараасан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хууль зүйн хариуцлага тооцуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Түүний хариу тайлбар үндсэндээ жижүүрийн хэдэн үгнээс бүрджээ. Зүй нь яагаад зургаахан сарын өмнө байгуулагдсан “Смарт эко транс” компанид яагаад, ямар үндэслэлээр давуу эрх олгосноо тайлбарлах ёстой юм. Хилийн зурвас газар, гурван жил тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэдэг жирийн бизнесмений чадах ажил биш. Ардаа асар том хамгаалалттай, ихээхэн эрх мэдэлтэй хүнтэй хамаарал бүхий компаниуд л ийм даабль стандарт эдэлнэ.
Энэ асуудлаас болж, Б.Энхбаяр шүүхийн, Б.Тулга прокурорын үүд сахиж мэдэх нь. Ил болгосон эдгээр баримтаа хуулийн дагуу хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгнийг ял завшуулахгүйгээр эцэслэх нь Б.Энхбаярын хийх ёстой үүрэгт ажил мөөн. Тэрбээр Ардын намын авлигач, хулгайч нартайгаа тэмцэж чадахгүй бол Ардын намын хулгай, луйварт улс орон маань "уландаа" сүйрч байна!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3