НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Халзан бүрэгтэй төсөл: Ж.Энхбаяр ба Э.Болормаа
АНАЛИЗ

Халзан бүрэгтэй төсөл: Ж.Энхбаяр ба Э.Болормаа

2026 оны 6-р сарын 8
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Тэргүүн Шадар сайд Ж.ЭНХБАЯР: Дэлхий нийтээрээ газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна. Ийм үед Халзан бүрэгтэйн геологи хайгуулыг гүйцээх, хөрөнгө оруулагч компанийн ажлыг үргэлжлүүлэх асуудлыг Засгийн газар дээр ярилцаж шийднэ.

УИХ-ын гишүүн Э.БОЛОРМАА: Халзан бүрэгтэй ордтой ордгүй "Iphone" гар утас, "Prius" машин үйлдвэрлэгдээд л явна. Өнөөдрийн байгаа технологиор Халзан бүрэгтэйгээс газрын ховор олборлож болохгүй. Өвөр Монголын Баян-Овоо ордын олборлолт байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэх судалгаа бий.

Хэдий хоёр улстөрчийн эсрэг, тэсрэг байр суурь боловч манай нийгэм Халзан бүрэгтэй, төдийгүй Оюутолгой, Орано гээд эдийн засгийн томоохон төсөл болгон дээр хоёр талцах болсон.

Тэр мөртлөө технологи байхгүй, байгаль орчинд халтай…. Гэх залхмаар хуучин дуугаа Монголын “босоо хөх” улстөрчид амандаа нэгэнтээ аялаад эхэлжээ.

Нэн ялангуяа Л.Оюун-Эрдэнийн Төрийн ордонд хөтлөж оруулсан Харвардын бүлэглэл Монголд хэрэгжиж буй, хэрэгжихээр төлөвлөсөн бүхий л төслийг эсэргүүцдэг, гацаадаг хамгийн хортой “төсөл” болж хувирсан байна.

Оюутолгойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо нар, Халзан бүрэгтэйгээр Э.Болормаа “шоудах” болсон нь чухамдаа Монголыг мөнхийн гуйлгачин, эдийн засгийн де-факто хараат улс байлгах гэсэн улс төрийн зорилготой гадаад, дотоодын захиалга. Тэд өөрт ногдсон гэрийн даалгавраа ч сайн гүйцэтгэж яваа. Хачирхалтай нь, төслийг хөдөлгөх, гэрээг сайжруулах тухай огтоос ярьдаггүй. Ярьдаг ганц сэдэв нь: Нураая, унагаая, зогсооё! Гэсэн атлаа Улаанбаатарын ундны ганц усны эсрэг террор хийхийг завдсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын Туулын хурдны зам дээр парламентын “байгаль хамгаалагч” Э.Болормаа “гал хамгаалагч” болчихсон нь ердөө сарын өмнөх үйл явдал байв.

Монгол Улс 2009 онд Оюутолгой төслийг хэл амтай урагшлуулснаас хойш эдийн засгийг 10 дахин тэлэх гуравдагч орны хөрөнгө оруулалттай томоохон төсөл нэг ч хөдөлсөнгүй. Улс орны хөгжлийг урагшлуулах том төслүүдээ хөдөлгөж байж гэмээнэ Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа эдийн засгаар баталгаажуулна. Том төслийн өгөөжийг ганц эдийн засгийн тоогоор хэмждэггүй. Нийгмийн хөгжил, ноу-хау, шинэ технологи, шилдэг боловсролоос гадна улсын аюулгүй байдлын хамгаалалт болдог. Хоржоонтой нь, улсын эрх ашгаа уланд, бүлэглэлийн эрх ашгаа эхэнд эрэмбэлдэг тэдэнд энэ мэдээж чухал сэдэв биш.

Дэлхий дахинд технологийн тэсрэлт явагдаж байна. Саран дээр олборлолт явуулж, нарнаас эрчим хүч гаргаж авах нэн шинэ өрсөлдөөнд улс орнууд орсон байтал Монголын улстөрчид “өнөөдрийн байгаа технологиор орд газраа ашиглаж болохгүй" гэх улиг болсон хорон мэхээ давтаж сууна.

Хамгийн наад зах нь Хятад, БНСУ, АНУ зэрэг их гүрнүүд "болохгүй, бүтэхгүй" гэж айдастаа автсан бол өнөөдрийн цахилгаан машин, сансрын уралдаан, ногоон эрчим хүч гэж дэлхийд байхгүй байх байсан.

Наад зах нь манай цогтой улаан тэмцэгчдийн барьж яваа утас, унаж яваа машин газрын ховор элементээр бүтсэн. Атал Халзан бүрэгтэй ордтой ордгүй "Iphone" гар утас, "prius" машин үйлдвэрлэгдээд явна гэдэг мунхаг хүний байр суурь."Мэддэггүйгээ мэддэггүй хүнийг мунхаг гэх агаад түүнийг хөөн явуулвал зохино" гэдэг.

Өвөр Монголын Баян-овоог жишээ татаж, байгаль орчны аюулаар олон нийтийг айлгах нь "хар пиар"-ын, херопагандачдын сонгодог арга. Баян-овоогийн сургамж бол Халзан бүрэгтэй төслийг зогсоох шалтгаан биш, харин ч хэрхэн илүү ухаалаг, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх вэ гэсэн сургамж болох учиртай.

Олон улсын байгаль орчны хамгийн хатуу стандартыг шаардаж, технологийн шийдлүүдийг Монголдоо импортлож, эдийн засгаа тэлэхийн оронд зүгээр л "болохгүй" гэх ганц үгээр тас эсэргүүцэх нь нийтийн хүсэл лав биш, нэжгээд хүний захиалга, цаанаа зорилготой үг. Монголыг алт сандайлсан гуйлгачин хэвээр үлдээх нь их гүрнүүдийн эрх ашиг, дотоодын төслүүдийн эрх мэдэлд тустай.

Халзан бүрэгтэй төсөл чухамдаа Монголын эдийн засгийн хөгжлийн нэг түлхүүр. Энэ түлхүүрийг хэрхэн ашиглах тухай ярих ёстой цаг болсон уу, болсон. Алийн болгон адгийн шантаажчин нараас айж, том төслүүдээ гацааж, жижиг улс хэвээр үлдэх билээ.

Үндсэндээ, үндэсний баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг, улс орны хөгжлийг хойш татсаар ирсэн ганц бүлэглэл мафийн хэмжээнд төгөлдөршсөн, тэр нь МАНЖ+Женко.

Дэлхийд газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөөр байгаа. Иймээс Монгол Улс Халзан бүрэгтэйн ордын геологи хайгуулын ажлыг дуусгах ёстой гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын байр суурь зөв юм. Ядаж л газрын ховор элементийн нөөцөө тогтоох шаардлагатай. Дашрамд, Бээжин, Москва бэтүүдээ шинэчилж, С.Ганбаатарыг О.Батнайрамдалаар, Ц.Даваасүрэнг Б.Солонгоогоор, Ж.Батзанданг Э.Болормаагаар сольсон байна.

Хулхи эх орончдын хашгираан чангарах тусам тэд хулгай, луйвраар хөлжиж, бид ядуурдаг нь бичигдээгүй хууль болсон!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20