НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Баттулга бол баялгийн хараал юм!
АНАЛИЗ|Үзэл бодол

Х.Баттулга бол баялгийн хараал юм!

2025 оны 10-р сарын 30
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирүүл тулаанд дуудлаа. Тэрбээр “Стратегийн гэх 39 орд дотор Төгрөг нуур хамаардаг. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөцтэй орд. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга  үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан. Тиймээс Төгрөг нуурыг зарсан асуудлаа шийдвэрлэхэд долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээгээ авна”. Н.Учралын үг бол Засгийн газрын байр суурь.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан чуулганы хуралдаанд “Дархлагдсан хулгайч” гэсэн оновчтой нэр томъёо гаргасан нь цаагуураа Х.Баттулгад хаягласан үг байж мэднэ. Үгэн дотор үг, үхэр дотор гиван гэдэг.

Төрийн сан тоносон, Хөгжлийн банк цөлмөсөн, төмөр замын луйвар, нүүрсний 40 их наядын хулгай, Сайншандын аж үйлдвэрийн төсөл, Майдар хот…  Гэх мэтчилэн хаана л том хулгай луйвар гарна, тэнд Х.Баттулгын нэр байнга бичигддэг. Харамсалтай нь, тэр бусдын гараар могой бариулаад өөрөө  гэм зэмгүй хоцордог арга зальтай. Олон ч хүний нус, нулимсаар гараа угаасан хүн гэвэл хатуудахгүй биз. Б.Махбал, Н.Түвшинбаяр, Ц.Хулан, Б.Батзаяа, П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Ч.Мөнхбаяр, прокурор Ш.Нямдорж, Г.Байгалмаа гээд түүний дагасан бүхний амьдрал шоронгоор төгсдөг.  Түүний бизнесийнх нь ч, улс төрийн замнал ч адилхан хар мөртэй.

Хөдөө орон нутгаар хөх туг барин “Баялгийн сан”-гийн тухай ярих болсон Х.Баттулгад нэг зорилго бий. Тэр нь Монголын Путин болох. Өдгөө 62 настай тэрбээр Монголын улс төрөөс тийм ч амархан зайлчихгүй. Ядаж байхад түүний шүтээн Путин нь 72 настай, тарифын дайны эцэг Трамп гэхэд 79 настай. Тэгэхээр Х.Баттулга тэтгэвэртээ суух бодолгүй яваа гэсэн үг. Нэг насаараа энгийн иргэн байснаас нэг өдөр хаан байхыг илүүд тавина, гарцаагүй. Женко Монголын Путин болох  ганцхан л зорилготой.

2019 оны ҮХНӨ-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ эцэг хуулийн заалтаар хязгаарлуулсан таван хүний нэг нь Х.Баттулга байлаа. Үүнд хорссон тэрбээр “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан” гэж МАН-ыг буруутган тараах захирамж гаргаснаа УДШ-д хүргүүлж  байв. Мэдээж, УДШ түүний захирамжийг гөлөөг ч гэж хүлээж аваагүй.

Гудамжны зураачаас тэрбумтан, тэрбумтнаас Төрийн тэргүүн болтлоо сайн, мууг туулсан туршлага, өсөхөөс үлдсэн комплекс, өрсөлдөгчөө шоронд суулгаж хариугаа авдаг өсөрхүү хонзогч характерийг нь бодсон ч Х.Баттулга тэрхүү явдлыг уучилсан байж болох ч мартаагүй яваа нь бодит үнэн.

Тиймээс Үндэсний баялгийн сангаар халхавч хийн хөдөө орон нутгаар “тэнүүчлэх” болсны цаад зорилго нь Ерөнхийлөгчийн сонгууль. Үүгээрээ тодорхой зорилготой мессеж нийгэмд өгч байгаа.

Нэгд, АН-аас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг би шийднэ гэдгээ товч ба тойруу утгаар харуулж байна. АН-аас Ерөнхийлөгчид С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх нь Х.Баттулгын дараагийн улс төрд ашигтай хувилбар. С.Ганбаатар хэдийнэ масст танигдсан улстөрч. Тэр МАН-аас нэр дэвшсэн хэнийг ч ялах магадлал өндөр. Тэгвэл цаад агуулгаараа Х.Баттулга Ерөнхийлөгч болно. Нэг ёсондоо С.Ганбаатарыг “хаан” болгоод өөрөө хатан нь болно гэсэн үг.

Хоёрт, С.Ганбаатар Ерөнхийлөгч болсноор Х.Баттулга АН-ын дарга болох боломж нэмэгдэнэ. Төрийн ордны гурван давхраас өрсөлдөгч нараа хуулийнханд захиалж, 2028 онд Ерөнхий сайд болно гэж  аль хэдийнэ сценариа зурчихсан яваа. Х.Баттулга бол эрүүгийн яллагдагчаас Төрийн тэргүүн болсон цор ганц хүн шүү дээ. Харин энэ тохиолдолд Монгол эргэлт буцалтгүй Беларусь болно.

Гуравт, Төгрөг нуурын орд бол зөвхөн нэг кэйс. Салхитын мөнгөний ордыг төрд авсны цаана Х.Баттулгын мөнгө угаах ажиллагаа явагдсан болохыг хахууль өгсөн үйлдлээр гурван жилийн ял сонссон  Ш.Мөнгөншагай тодотгож байв. Тэрбээр “тухайн үед 2014, 2015 онд ТЭЗҮ-ээр Салхины мөнгөний орд газар 500 орчим сая ам.долларын хүдрийн нөөцтэй байна гэж тооцоолсон. Тэр үед унц мөнгө Лондонгийн хөрөнгийн бирж дээр 12 ам.доллар байсан. Сүүлд 2021, 2022 онд унц мөнгө 26 ам.доллар хүрсэн. Өнөөдөр 23 ам.доллар байна. Тэгэхээр орд газрын ТЭЗҮ-ийн үнэ нэг дахин өсч, нэг тэрбум ам.доллар болсон гэсэн үг. Нэг тэрбум ам.доллар чинь 3.6 их наяд төгрөг болно. Үүнийг 700 тэрбум төгрөгтэй харьцуулахад ямар зөрүүтэй байна вэ. Салхитын мөнгөний ордоос төлөх ёстой байсан ч дээгүүр доогуураа хулгай хийсэн. Тухайн үед 2018 оны мэдээллээр нэг тонн баяжмалыг 106 ам.доллараар гаргаж байсан. Одоогийн мэдээллээр 106 ам.доллараар гэрээ хийж гаргаад, 700 орчим ам.доллараар зарж байгаа. Дундах 600 ам.доллар нь албан тушаалтнуудын халаасанд орж байгаа. Нүүрсний хулгайг уурхайд биш оффисын өрөөний ширээн дээр хийдэг” гэсэн нь өмчөө алдсан хүний учир утгагүй хардлага биш биз… Гэснээс Гашуунсухайтын ганц үнэн бол Х.Баттулга хоёрын хоёр мухар төмөр зам тавьсан, мөнгө угаасан. Х.Баттулга үнэндээ баялгийн хараал юм!

2025.04.02

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20