НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Баттулгын сүүлчийн ХӨЗӨР!
АНАЛИЗ

Х.Баттулгын сүүлчийн ХӨЗӨР!

2026 оны 2-р сарын 26
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Улс төр мөрийтэй тоглоом хоёр нэг зүйлээрээ адилхан. Байгаа бүгдээ бооцоонд тавина. Амьд үлдэхийн тулд байдаг бүх бохир аргыг хэрэглэнэ.

МАН-ын эрх мэдлийн төвөөс жийгдсэн МАН+Женко бүлэглэл сүүлчийн бүх бооцоогоо Ардчилсан намын дотоод сунгаан дээр тавьжээ. Монголын хамгийн баян, хар пиарын том бүлэглэл нүүрс, зэсийн хулгайн мөнгөөрөө Ардчилсан намыг авлах ажиллагаагаа аль эртнээс эхлүүлсэн. Хэрэвзэ Ардчилсан намд байр сууриа бэхжүүлж чадахгүй бол МАНЖ бүлэглэл Монголын улс төрөөс үүрд арчигдна гэдгээ ч тооцсон байж таараа. Ямартай нь МАНЖ бүлэглэлд хоёр арга зам үлдсэн. Нэгдэх нь, Ардчилсан намын ард нуугдаж, шоронгоос мултрах. Хоёр дахь нь, Ардчилсан намыг эрх мэдэлд эргэн ирэх зэвсэг болгох. Ийм л хоёр зорилготойгоор тэд Ардчилсан намыг ангуулчлах болсон.

Ардчилсан намын дотоод сунгаа УИХ-ын сонгуулиас дутахааргүй мөнгөтэй, хэрүүлтэй, зодоонтой болдог. Энэ уламжлалт “бичигдээгүй дүрэм” Ардчилсан намд өнөөдөр ч үйлчилж байна.

Гуравдугаар сарын 16-нд Ардчилсан намын аймаг, дүүргийн хороод хуралдаж, ҮБХ-ны гишүүдээ тодруулна. ҮБХ-нд орж ирэхэд аймаг, дүүргийн хороодоосоо олон санал авсан байх ёстой. ҮБХ-нд олон кноптой болсон фракц Ардчилсан намд бяртай, нөлөөтэй болно гэсэн үг. Иймээс хөшигний ард, хөнжил доторх  Ардчилсан намын фракцуудын өрсөлдөөн улам ширүүсч байна.

“МОНОС”-ЫН ХАНХҮҮ, ЖЕНКОГИЙН ХҮРГЭНТЭЙ НЭГДЖЭЭ

ХУД-ийн Ардчилсан намын хороог худалдаж авахад “Монос”-ын ханхүү (Л.Эрдэнэчимэгийн дунд хүү) Б.Оногоо одоогоор хоёр тэрбумыг зарцуулсан гэх “тамхины цэг”-ийн хов сонсогдох болсон. Б.Ононгоо нь НИТХ-ын 2024 оны сонгуульд ХУД-т Ардчилсан намаас нэр дэвшсэн ч өвдөг шороодсон байдаг. Түүний ээж Л.Эрдэнэчимэг бол Ардчилсан намын МоАХ фракц. Тиймээс Б.Ононгоо ч Женко.Баттулгаас ангид явахгүй хүн. Тэрбээр сар шинээр далимдуулан Өлзийт хорооллынхонд 1000 бэлэг тараасан, “Монос”-ынхоо ажилчдыг хүчээр Ардчилсан намын гишүүнээр бүртгүүлсэн гэх шүүмжлэлд өртөх болсон нь “овоо босгосон учраас л шаазгай шагширч буй” хэрэг биз.

Тэрчлэн Женко.Баттулгын хүргэн О.Тэнүүн хадам эцгийнхээ даалгавраар ХУД-ийн Ардчилсан намын авахаар бас ч багагүй мөнгө хаяж байгаа гэх. Тэдэн дээр  ХУД-ийн Ардчилсан намын хорооны дарга П.Мөнхбаатар, НИТХ төлөөлөгч О.Зундуйдорж нар нэмэгдэх болсон байна. Тэдний ард “Нутгийн буян” байгаа гэсэн мэдээлэл ч бий.

Нийслэлийн ядуурал ихтэй дүүрэг бол Сонгинохайрхан. Тус дүүрэгт МАНЖ бүлэглэлийн дэмжигч, фанат олонтой. Товчхондоо, коммунист, женконист шүтэн бишрэгчид олон нь Женкогийн компаниуд тэнд үйл ажиллагаа явуулдагтай холбоотой аж. Учир нь, “Мах импекс”, “Талх чихэр”-ийн ажилчид олноороо Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан болсон гэх албан бус мэдээлэл бий. Мэдээж, Үндсэн хуульд зааснаар хувь хүний эрх ч МАНЖ бүлэглэл бүл улстөрчдийг нь улс оронтой нь, хууль тогтоох байгууллагыг нь хууль хэрэгжүүлэгчидтэй нь худалдаж авсан олон жишээг дурдаж болно.

Чингэлтэй дүүрэг дээр Ц.Баатархүү, Ц.Туваан нар хамтрах болсон аж. Төв аймгийн Ц.Туваан Чингэлтэй дүүргийг онилж буйн ард МАН-ын экс дарга Л.Оюун-Эрдэнэ бий гэсэн хардлагыг ч Ардчилсан намын гишүүд нууж хаалгүй хэлж сууна.

Тэднийг УИХ-ын дарга Н.Учралыг тойрогт нь унагаахаар 15 давхарынхантай нэгдсэн гэдэг худлаа үг биш ч байж магадгүй. Тэгвэл Баянгол дүүрэг дээр С.Одонтуяа, Э.Одбаяр нар хамтарч байгаа аж. Тэд УИХ-ын 2024 оны сонгуулиар жагсаалтаар гишүүн болсон, тиймээс тойрог услахгүй бол дахин улс төрд орох шаансгүй болохоо олж харсан биз. С.Одонтуяагийн хувьд хүүгээ Баянголын "вант" улсын эзэн болгохоор Америкаас дуудаж ирүүлсэн байна.

Тэдний эсрэг талд О.Амгаланбаатар, Д.Пүрэвдорж нар ажиллаж байгаа бололтой. С.Эрдэнийн талаас А.Цэрэнбатыг БГД-ын Ардчилсан намын хорооны даргад зүтгүүлж байгаа аж.

АЛИМ МОДНООСОО, АЛТАНГЭРЭЛ ЖЕНКОГООС ХОЛ УНАХГҮЙ

Б.Ариун-эрдэнэ, С.Гал-эрдэнэ нар бол УИХ-ын гишүүн Х.Баттулгын хасар, басар хоёр. Булганы Ардчилсан намын хороо Женко.Баттулгын охин компани болоод удаж байна. Энэ удаад Х.Баттулга Ардчилсан намын хорооны тамгыг Б.Ариун-Эрдэнээсээ С.Гал-Эрдэнэд өвлүүлэхээр шийдсэн бололтой

Алим модноосоо, Алтангэрэл Женкогоос хол унахгүй гэдэг. Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын Хууль зүй сайдаар О.Алтангэрэлийг томилуулах тохироог Женко.Баттулга аль сонгуулийн өмнө хийсэн болохыг Б.Энхбаяр сайд хэлсэн бий.

Үндсэндээ, О.Алтангэрэл бол Женкогийн үгнээс огт гарахгүй гэдгээ ч Л.Оюун-Эрдэнийн засагт байхдаа харуулсан, таниулсан.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “MCS”-ийн улсын яллагч шиг ажилласан нь Х.Баттулгын захиалга, Л.Оюун-Эрдэнийн даалгавар гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой болсон.

Харин УИХ-ын гишүүн Г.Хосбаяр нь Х.Баттулгатай нэг хэрэг дээр нэр холбогддог. Тодруулбал, Зүүн Азийн залуучуудын II наадмыг Монголд зохион байгуулах шинэ спорт цогцолборыг Яармагт барих төслөөс тэд мөнгө завшсан байж болзошгүй гэх дуулианд тэд нэр холбогдож байсан билээ.

Төв, Сэлэнгэ, Дархан-Уулын Ардчилсан намын хороог авахаар Ц.Туваан багагүй мөнгө хаяж байгаа гэнэ. Дархан-Уул дээр С.Эрдэнэболдыг, Сэлэнгэ дээр Далайн Батбаярыг “сойж” байгаа бололтой.

Хөвсгөлийн Ардчилсан намын авлахаар Х.Баттулгы хангайн бүсийг зорьжээ. Хөвсгөл бол Х.Баттулга С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарыг УИХ-д гаргаж ирдэг сонгогчидтой аймаг. Тиймээс Х.Баттулга хөвсгөлчүүдийг амархан тархидана гэж бодсон биз. Гэх мэтчилэн Ардчилсан намын дотоод сунгаа өрнөж байна. Ардчилсан нам энэ удаад Х.Баттулга болон МАНЖ бүлэглэлээс салж чадвал ялалт ойрхон бий. Салж чадахгүй бол ахиад хэчнээн жил гудамж метрлэхийг бурхан Будда ч таашгүй билээ.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20