НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Херопаганда: Юу тарина, түүнийгээ хураана!
ФАКТЧЕК

Херопаганда: Юу тарина, түүнийгээ хураана!

2026 оны 3-р сарын 9
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Нэг.

ЦЕГ-ын дарга Ж.Болдын үүрэгт ажлаа эрхлээд хагас жилийн дараа хэвлэлийнхний шүүмжлэлд гэнэт өртсөний учиг одоо л тайлагдаж байна. “Херо энтертайнмент"-ийн захирал Б.Баатарыг ЦЕГ-аас яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн нь олон нийтийн сүлжээнд Ж.Болдын эсрэг хар пиар идэвхжихэд хүргэсэн нь тэр аж.

Эцэстээ эл "захиалга"-ын эзэн Б.Баатар ил гарч, нүүр номоороо дамжуулан “Ардчилсан нийгэмд улстөрчдийг шүүмжлэх нь хэвийн төдийгүй зайлшгүй зүйл. Энэ нь хүний эрх чөлөөний салшгүй суурь хэсэг бөгөөд төр, эрх мэдэлтнүүдийг хянан шүүмжлэх ард түмний хууль ёсны эрх болох"-ыг сануулав. 

Түүний хэлдэг уг нь үнэн. Хоржоонтой нь, цагтаа олон хүнийг, олон нийтийн сүлжээнд “хилсээр яллаж” явсан тэрбээр бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, нэр төртэй байх, өөрийгөө хамгаалах Үндсэн хуулиар олгосон эрхэнд үргэлж халдсаар ирсэн байдаг.

Монгол тулгатны 100 эрхэм”, “Зуун чухал сэдэв”,“Мэдээллийн нэг урсгал”, “Улаанбаатараас ярьж байна” зэрэг түүний дуу дүрс, өнгө мөнгөөр зодсон контентууд товчхондоо массын тархийг угаах зорилготой херопаганда байсан юм.

Тэр ч бүү хэл “Монгол хан” жүжиг ч улс төрийн тодорхой бүлэглэлийн мөнгө угаах болон тархи угаах хэрэгсэл болж хувирсан. Жүжгийн гол мессежийг ах дүү хоёрын улс төрд баримталдаг үзэл санаа гэж хэлж болно. Эрх мэдлийн төлөө хэнийг ч, юуг ч золиосолж чадна гэсэн утгатай.

Онц ноцтой хүн амины хэргийн цуврал алуурчнаар сонгуулийн суртчилгаа хийж, арилжааны 15 телевизээр нэгэн зэрэг цацсан нь урьд өмнө Монголын улс төрийн болон медиа пиарын түүхэнд байгаагүй шорвог эмгэнэл байв.

Хоёр.

Тангаргийн буг, тагнуулчин, сайн ах, мүүнчин, Оюутолгойчин, оффшорчин, эрлийз, хурлийз, хүүхэд идэгч, хүнс хулгайлагч гэх зэрэг нь бүгд “15 давхар”-ын чиглэсэн зорилготой, тогтоосон төсөвтэй, тролл багтай, тодорхой сэдэвтэй улс төрийн хар пиар ажиллагаа байв.

Сэв, гүтгэ, харлуул. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог! Үүнийг Монголын улс төрд утгаар нь хэрэгжүүлдэг, хийдэг хүн ганцхан хүн бий. Тэр бол "Херо" Баатар билээ.

Мэдэгдэлдээ дурдсанчлан “Херо” Баатар нь “авлига, хулгайг шүүмжилсэн ард түмний дуу хоолой” мэдээж биш.

Эв нэгдлийг бусинуулагч, хагарал талцал, хар пиарын загалмайлсан эцэг гэвэл илүү үнэнд нийцнэ. Хар массыгаа хэрхэн тархидахаа ч сайн мэднэ, тултал хэрэгжүүлнэ. Адаг сүүлдээ Х.Баттулга, Б.Баатар нарын байгаа газар газар батгана шавдаг нь байдаг л зүйл болсон. Ард түмнийг тэд цагаан цаас байлгах нь авлига, хулгай хийх гол арга тактик нь ч байлаа.

Авлигатай тэмцэх нэрээр авлига, хулгайн схемээ хэрхэн зурж, системээ яаж угсарч байсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр баримтаар харуулсан. Хамгийн тодорхой, тоо баримттай жишээ гэвэл “Рио Тинто” компаниас “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн 20 сая ам.доллар.

Сайн шалгах юм бол санхүүгийн тоо баримт худлаа хэлэхгүй. Нууцын тамгатай халааснаас гаргасан зардал хэний халаасанд нууцаар шиг болж орсон бэ гээд олсны үзүүрээс хөөвөл Соёлын сайд асан Ч.Номин, “Херо” Баатар нараас хол явахгүй.

Л.Оюун-Эрдэнийн хүүд өгсөн 300 сая төгрөг, “Монгол хан” жүжгийн санхүүжилт болох 1 их наяд төгрөг, “Хүүхдийн фонд”-ын 2 тэрбум, ах дүү хоёрын аяллын тансаг машины ард авлига, хулгай байхгүй гэх АТГ-ын зохиомол “үлгэрт” өнөөгийн хүүхдүүд ч үнэндээ итгэхгүй. Эдийн засгийн энгийн ухаанаар бодоход 3.5 хан сая хүн амтай зах зээлд энтертайментын студи ийм хэмжээний ашиг олох бүр боломжгүй юм.

Гурав.

Улс төрийн пропаганда нь зөвхөн мэдээлэл өгөх бус, эрх мэдлийг тогтоох, хадгалах, эсвэл өрсөлдөгчөө замаас нь зайлуулах үндсэн зэвсэг болдог. Үүнийг Монголын улс төрд утгаар нь нутагшуулсан нь Х.Баттулга, хэрэгжүүлсэн нь "Херо" Баатар. Тэднийг улс төрийн "хар пиар" (black PR) буюу өрсөлдөгчөө харлуулах технологиор мэргэшсэн бүлэглэл гэхэд буруудах зүйлгүй. Тэдний ашигладаг аргууд нь ихэвчлэн нийгмийн эмзэг цэгийг онилдог. Жишээ нь, "мангас" бүтээх тактик. Өрсөлдөгч нараа шүүмжлэхээс илүү нийгмийн "дайсан" болгож харагдуулдаг. Энэ бол “өдөөн хатгалга” төдий биш үнлдэсний аюулгүй байдлын эсрэг “терроризм”.

Нийгмийн аль нэг ялгааг ашиглаж, олон нийтийн айдас, уур хилэнг өдөөх “визуал контентууд” бэлтгэдэг түгээдгээрээ “15 давхар”-ыг гүйцэх студи Монголд одоогоор алга. Үндэсний үзэл, түүхэн эмзэг сэдэв дээр тоглож, цус, нөж, гадаадын гар хөл гэх "дэд сэдэв"-т гүтгэлгийг өргөн фронтоор хэрэгжүүлнэ.

Энэ бүгдээ олон нийтийн сүлжээнд ил “троллдоно”, далд мессежүүдийг кино, контентынхоо гол агуулгыг болгоно. Ердийн нэг “энтертаймент” биш гэрэл сүүдэр, дуу хөгжим ашигласан драматик эффектээр олон нийтийн анхаарлыг татна.

“Монгол тулгатны 100 эрхэм”, “Зуун чухал сэдэв”, Мэдээллийн нэг урсгал”, “Улаанбаатараас ярьж байна” гэх мэт контентуудаас нь эдгээр драматикууд тод харагддаг.

Нэгэн зэрэг олон зуун хуурамч хаягаар нэг утгатай мессежийг олон удаа давтах, үүнийг нь шүүмжилсэн хүмүүсийг зохион байгуулалттай гутаах, дайрах нь бараг “бичигдээгүй хууль” болтол төгөлдөршүүлсэн. Тиймээс уйлаад яалтайв, гэм буруугүй юм бол бусдын адил “гутлаа тослоод зангиагаа зүүгээд” хуулийн өмнө нүүр бардам очих хэрэгтэй. Х.Баттулга ах шигээ “Баянгол”-ын буланд нуугдвал жинхэнэ шившиг болно.

Монгол ардчилсан улс. Энэ үүднээс Б.Баатарыг хэлмэгдүүлж үл болно. Гэхдээ түүнд ял завших боломж олгож бүүр болохгүй. Түүнийг бусдыг зүй бусаар дээрэмдэж, өмч хөрөнгийг нь авсан, бусдын нэр төрд халдсан, сүрдүүлсэн, татвар төлөгчдийн мөнгийг албан тушаалтантай луйвардсан гэх Б.Энхбаярын дэлгэсэн, ил болгосон баримт нотолгоогоор хууль, шүүхийн өмнө дуудах ёстой юм. Ингэж байж л Монголд шударга ёс тогтоно!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20