НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Баттулгын учруулсан ХОХИРОЛ ба Л.Оюун-Эрдэнийн засгийн ЭФФЕКТ!
АНАЛИЗ

Х.Баттулгын учруулсан ХОХИРОЛ ба Л.Оюун-Эрдэнийн засгийн ЭФФЕКТ!

2026 оны 7-р сарын 23
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Улс төр-эдийн засаг нь нэг зоосны хоёр тал юм. Улс төрийн бодлого, шийдвэрээс эдийн засгийн үзүүлэлтүүд хамаардаг. Эдийн засгийн үзүүлэлтүүд улс төрийн бодлого, шийдвэрийн зөв, бурууг харуулдаг. Улстөрчид тоо уншдаггүй бол эцсийн хохирогч нь улс орон, ард иргэд байдаг. Тоогоор ард иргэдийг хуурч болох ч эдийн засгийг хуурч болдогггүй.

Улстөрчдийн гаргасан алдаатай бодлогын уршиг урт удаан хугацаандаа амьдралд илүү тод мэдрэгддэг. Улс орноо хохироосон шийдвэр хэдэн 10 жилээр үргэлжилдэг.

Нэг.

Улстөрчид иргэдийг загасны ой санамжтай байлгахыг зорьдог. Тиймээс угсраа дуулиан, шуугианаар уйдаахгүйг хичээдэг. Нэн ялангуяа энэ нь женко.Баттулга, херо.Баатар нарын мэргэшсэн ажил, гаршсан мэх болсон. Улсаа урагшлуулахгүй, иргэдээ уйдаахгүй. Уйдаавал улс орноо хэрхэн тоносныг нь эргээд санана, олоод мэдчихнэ. Тиймээс сэв, сэв, бас дахин сэв. Тэд ингэж л ажиллаж ирсэн, ажилласаар байгаа.

Одоогоос олон жилийн өмнө, херо.Баатар клипчин байхдаа женко.Х.Баттулгын санхүүжилтээр “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг хийж байлаа. Нэвтрүүлгийн хоёр хөтлөгчийн нэг нь женко.Баттулга өөрөө. Нөгөө нь Го.Бадарч агсан. Гол зорилго нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Гашуунсухайтын төмөр замыг гацаах байв. Нэвтрүүлэг ч зорьсондоо хүрсэн, М.Энхсайханы боловсруулсан төмөл нурсан. Нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг, танк орж ирнэ гэсэн Женко, Херо хоёрын үлгэрт ард түмэн итгэсэн. Эцэст нь элстэй гялгар уут цоолж явсан Женкогийн эдийн засагт учруулсан хор хохирол нь өнөө ч үргэлжилсээр байна. Цаашдаа хэдэн 10 жилээр үргэлжлэхийг бурхан, чөтгөр 2 ч таашгүй.

Ямар ч байсан Монголын эдийн засагт орж ирэх байсан ашгийн алдагдал хамгийн багадаа ₮100 их наяд. Нэмээд тээвэр ложистикийн салбарыг асар том хавханд оруулсны ганцхан жишээ нь Харбины гэрээ. Үр дагаварт нь өнөөдөр урд хөршөөс шатахуунаа тээвэрлэх төмөр замгүй, вагонгүй сууж байна. Учир нь, Х.Баттулга төмөр замыг нь вагонтой нь, вагоныг нь нүүрстэй нь хулгайлчихсан.

Хэрэв Х.Баттулга Гашуунсухайт болон Зүүнбаянгийн төмөр замуудыг “мухарлаж”, олон зуун сая тонн нүүрснээс багаараа, фракциараа хулгай, луйвар хийгээгүй байсан бол монголчуудын ашиг орлого өнөөдрийнхөөс 10 дахин нэмэгдэх байв.

Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжилтийг "нүүрсний оффтейк гэрээ" нэрийн дор нууцлан байгуулсан. Уг төслийн нийт санхүүжилт нь $1.3 тэрбум агаад “Бодь” компанийн ажлын гүйцэтгэлийн хөлсөнд "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг бартердах хэлбэрээр өр төлбөрийг нь барагдуулсан юм. Тэрчлэн Зүүнбаянгийн төмөр замыг түмэн цэргээр бариулж, цэргийн хоол, хүнсэнд зориулж, “Талх чихэр”-ийн атар талхыг нэг бүрийг нь 20 мянгаар тооцож нийлүүлсэн гэдэг нь тамхины цэгийн явган хов биш юм. Нүүрсний сонсгол дээр хөндөгдсөн яриа.

Хэдийгээр өнөөдрийн шатахууны үнийн өсөлт нь Оросын дайны эффект мөн боловч угтаа Х.Баттулга төмөр замын төслүүдийг хорлон сүйтгээгүй бол ядаж л дэд бүтэц, ложистикийн хүндрэл үүсэхгүй, урд хөрш, Өмнөд Солонгосоос шатахуун авахад тээвэрлэлтийн зардлын эрсдэл гарахгүй байлаа. Тээвэрлэлтийн зардал бол зөвхөн ложистикийн асуудал биш. Энэ нь улсын өрсөлдөх чадварын үнэ. Дэд бүтцийн хоцрогдол эцэстээ тээвэрлэлтийн өртөг болж, тэр өртгийг үйлдвэрлэгч, экспортлогч, иргэд, улс орон эдийн засгаараа төлдөг.

Хоёр.

Аливаа улсын эдийн засгийн хөгжлийг хэдэн мега төсөл хэрэгжүүлсэн бэ гэдгээр хэмждэггүй. Сэтгэлийн хоосон хөөрөлд автсан, тооцоо судалгааг нь орхигдуулсан, хулгай-луйврын зорилготой мега төслүүд улс оронд мега гамшиг дагуулах нь бий. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар гоё, сайхан гарчигтай олон мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан ч эдийн засгийн үр ашигтай нь үнэндээ цөөхөн. “Өөдөө тэмүүлэх Монгол”, “Go Mongolia” гэх мэт төсвийн өч, төчнөөн хөрөнгө мөнгө зарцуулсан төслийн үр ашиг өнөөдөр тэг.

Монголын үе, үеийн Ерөнхий сайд нар дунд Л.Оюун-Эрдэнэ шиг том төсөвтэй, бяртай, мөнгөтэй Гүйцэтгэх засаглалын тэргүүн байгаагүй. Түүний 4. 4 жилийн хугацаанд үрсэн нийт төсвийн мөнгө ₮125 их наяд. Гэсэн хэдий ч тэрхүү мөнгө эдийн засагт үр өгөөжөө өгсөнгүй.

Эдийн засагт хамгийн үнэтэй зүйл нь зарцуулсан мөнгө биш. Алдсан хугацаа байдаг. Алдсан мөнгийг нөхөж болох ч алдагдагдсан цаг хугацааны хохирлыг барагдуулж болдоггүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн эрх мэдлийг томруулж, төрийн өмчийн тоог данхайлгаж ирсэн. Бусдын өмчийг булаадаг, дээрэмддэг төр болж хувирсан. Үүний хор хохирлыг мөнгөөр тооцоход үнэхээр амаргүй нь үнэн.

Оюутолгойг эс тооцвол Л.Оюун-Эрдэнийн үед гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл дотоодын бизнесменүүд гадагшаа дүрвэхэд хүрч байв.

Л.Оюун-Эрдэнээс ялгаатай нь Н.Учрал төрийн дарамтаас, төрийн өмчөөс эдийн засгаа чөлөөлөхийг хүсч байна. Энэхүү эдийн засгийн чөлөөлөлт нэг сар, гурван сар, таван сарын дараа мэдрэгдэхгүй байж магад. Гэвчиг 10 жилийн дараа эдийн засгийн хөгжилд илүү тодоор харагдах байх. Эдийн засгийн хөгжилд чухамдаа төсвийн мөнгө угаасан үр ашиггүй мега төслүүд биш бизнесийн эрх чөлөө үр ашгаа өгдөг.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үеийн эхний жил буюу 2021 онд төсвийн алдагдал ₮2.9 их наяд хүрч байв. Тэгвэл түүнийг огцрох хүртлээ ажилласан 2025 оны эхний хагас жилд төсвийн алдагдал ₮3.3 их наядад хүрсэн билээ. Тэрбээр 2021 оны 1 сарын 27 -аас 2025 оны 6 сарын 3-ны өдрийг хүртэл уг албан тушаалыг хашсан. Энэ хугацаанд Монголын эдийн засаг бодитоор ~30%-аар буурсан.

2020 оны 9-р сард цагаан будаа ₮3578 төгрөг, 2025 оны хавар 4847 төгрөг болж 35.5%, гурил 1517 төгрөг байсан бол 3347 төгрөг болж 120%, атар талх 1294 төгрөг байсан бол 2573 болж 98.9%, мах 77%-аар өссөн байдаг. Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийг засагласан дөрвөн жилд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 157% хүртэл өссөн. Айл өрхийн хэрэглээнээс хамаарч, цахилгаан, дулааныг тарифыг 30-85%-аар шатлан нэмэгдүүлсэн. Автомашины албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлсэн...гэхмэтчилэн!

Хоржоонтой нь, улстөрчдийн гаргасан зөв, буруу шийдвэр хэдэн 10 жилийн дараа эерэг, сөргөөр мэдрэгдэх нь бий. Эерэг харж нүүсэн улстөрчийг стратегич гэх агаад Монголд М.Энхсайхан, С.Баярын Засгийн газрыг дурдаж болно. Эсрэгэрээ эдийн засагт гай гамшиг дагуулсан улс төрийн популизм нь улс орноо хорлодог агаад тэьнмй тэргүүн манлайд Х.Баттулга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ нар бичигдэнэ!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн дахь хөлөг онгоцнууд. Оманы Мусандам. 2026 оны 8 дугаар сарын 17.

Aug 19, 2026

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23