НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хэдэн Засгийн газар дамжин яригдсан тэтгэврийн шинэчлэл эцэст нь хийгдэхээр боллоо
АНАЛИЗ

Хэдэн Засгийн газар дамжин яригдсан тэтгэврийн шинэчлэл эцэст нь хийгдэхээр боллоо

2026 оны 6-р сарын 10
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Олон жилийн турш шийдэл шаардаж байсан хоёр асуудлыг барьж авсанаа Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр танилцууллаа. Энэ нь ахмадуудын тэтгэвэр болон нийгмийн даатгалын шимтгэл юм. Үүнийг Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх бөгөөд хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина хэмээн мэдэгдлээ.

Ялгавартай тогтоогдож буй тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил, тогтвортой НДШ төлсөн нь илүү өндөр тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэх, Монголын хүн ам зүйд гарч байгаа өөрчлөлтөд нийгмийн даатгалыг уялдуулах гэсэн хоёр гол өөрчлөлтийг хийнэ.

Өнөөдрийн байдлаар НДШ төлж байгаа хоёр иргэн нэг ахмадын тэтгэврийг дааж байгаа буюу 2:1 гэсэн харьцаатай байгаа бол 2050 он гэхэд энэ харьцаа 1:1 болж өөрчлөгдөх төлөвтэй байгаа. Гэтэл 6-хан жилийн өмнө энэ харьцаа 3:1 байжээ.

Насаараа хөдөлмөрлөж, НДШ төлсөн ч тэтгэврийн насанд хүрээд тэтгэврээ тогтоолгохоор авч буй тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхээргүй бага байгаад ахмадууд бухимддаг. Өнөөдрийн байдлаар 10 ахмадын 6 нь бага буюу ₮769000 хүртэлх тэтгэвэртэй байна. Энэ нь тэтгэвэр авагчдын 57% юм. Өнөөдрийн махны ханшаар ₮769000 гэдэг бол хонины ганц гулуузны үнэ юм.

Бага тэтгэврээс гадна 25-35 жил тогтвортой НДШ төлсөн атлаа алдаг оног төлсөн хажуу хаалганы хэн нэгэн нь 5 жил зохиомлоор өндөр шимтгэл төлөөд өөрөөс нь 2-3 дахин өндөр тэтгэвэр тогтоолгож байгааг ойлгохгүй, гомдолтой санагдаж байгаа. Насаараа шимтгэл төлөөд амьжиргааны доод түвшинд ч хүрэхээргүй тэтгэвэр тогтоолгож байгаа өвөө, эмээгээ харсан ач, зээ нар шимтгэл төлөх сонирхолгүй болсон. НДШ төлмөөргүй байна гэсэн залуус олширсоныг ажил олгогчид бүгд мэдэж байгаа.

Хүн ам зүйн хувьд 1960-70 оны их төрөлтийнхөн одоо тэтгэврийн насанд хүрч байгаа нь НДС-д ачаалал болж байна. Өнөөдрийн байдлаар 504 мянган тэтгэвэр авагч иргэн байна. Өнгөрсөн 2025 онд ₮5 их наяд, энэ онд ₮6 их наяд, ирэх 2027 онд ₮7 их наядын тэтгэвэр тавих бол 2050 он гэхэд ₮40 их наяд болно.

Энэ тоонуудыг ярьсаар байгаа ч шинэчлэл хийлгүй өдий хүрсэн. Одоо л шийдэхгүй бол цаашаа энэ маягаар явах боломжгүй болсон.

Ямар өөрчлөлтийг оруулахаар зэхэж байна вэ?

-Баталгаат тэтгэвэр бий болгоно: Бага тэтгэвэр авч буй иргэний нийгмийн баталгааг хангах зорилгоор 100-300 мянган төгрөгийн "баталгаат тэтгэвэр"-ийг шимтгэл төлсөн хугацаатай нь уялдуулан олгоно. Энэ нь хэр олон жил шимтгэл төлснөөс шалтгаалан шатлалтайгаар үнэ тогтоно. Тухайлбал, 10 жил ажиллаж 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 150 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр авна. Нэг сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 140 мянган төгрөг авна. (Хүснэгтээс харна уу)

  • Олон жил тогтвортой төлснийг урамшуулах: 25-аас дээш жил НДШ төлсөн тохиолдолд жил тутамд цалингийн 1.5% -иар боддог байсныг 2% болгон нэмэгдүүлнэ. Ингэснээр 35 жил шимтгэл төлсөн хүн тэтгэврээ цалингийнхаа 72.5 хувиар тогтоолгох боломжтой болно.

  • Тэтгэврийн зөрүүг арилгах: 2013 оноос өмнөх онуудын цалингаас тэтгэврээ бодуулсан ахмадуудын тэтгэврийг дахин шинэчилж тооцох замаар зөрүүг арилгах арга хэмжээ авна. 2013 оноос өмнө тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаар ₮1.4 сая байсан энэ хязгаар 2018 оноос хойш ₮2.4 сая болсон. ₮1.4 саяар суурилж тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг ₮2.4 саяар суурилан дахин бодож, зөрүүг нэмнэ.

  • НДШ-ийн хөнгөлөлт: Анх удаа нийгмийн даатгалд хамрагдаж буй иргэдэд хөнгөлөлт үзүүлэх, ажил эрхэлж буй оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх боломж бүрдүүлнэ.

  • Гарааны бизнес болон залуусыг дэмжих: Байгуулагдаад 5 жил болж байгаа ААН-ийн 3 хүртэлх ажилтны НДШ-ийг 3 жилээр чөлөөлнө,

  • -Эмэгтэйчүүдийг дэмжих: эмэгтэйчүүд тэтгэвэрт гарах хугацаагаа хойшлуулбал жил тутамд 4%-иар нэмэгдүүлнэ. Жишээлбэл, 57 насандаа тэтгэвэр гарах байснаа 60 нас хүртлээ ажиллана гэж сонговол тэтгэвэр нь 12%-иар нэмэгдэнэ

  • Ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулах: ажил олгогчийн төлөх НДШ-ийн хэмжээнд хязгаар тогтоох, ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах, гарааны бизнесийг эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх

  • Тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс тодорхой хугацаанд урамшуулал олгоно.

  • Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, нийгмийн хамгааллын баталгааг хүрээнд анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, суралцагчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад шимтгэлээ нөхөн төлөх боломж олгоно.

  • Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг болно.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20