2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Технологийн хөгжил бүхий л салбарыг байлдан дагуулж байна. Шашны салбарт хиймэл оюун ухаан хэдийнэ нэвтэрч робот лам нар ном хаялцах нь цаг хугацааны асуудал болж байна. Дэлхийн сүсэгтнүүд түүхэн болон соёлын уламжлалаасаа хамааран олон янзын урсгал, чиглэлд хуваагддаг. Үндсэн 4 том урсгал нь христ, ислам, будда, хинду юм.
Эдгээр урсгалаас хиймэл оюун ухааны хөгжлөөрөө буддын шашин тэргүүлж байна. Буддын шашны робот лам нар залбирал үйлдэж, маани мэгзэм унших бүрэн чадвартай. Ингээд Буддын шашны “алдарт” робот хуваргуудаас сонирхуулъя.
Миндар (Mindar) нь Японы нэгэн сүмд шавилдаг. Энэргүй сэтгэлийн бурхан Каннон (観)-ийг дүрсэлсэн робот лам нь "Зүрхэн судар"-ыг уншиж, орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор номлол айлддаг. Түүнийг хөнгөн цагаанаар хийсэн агаад Киотогийн Кодайжи сүм болон Осака их сургуулийн хамтарсан энэхүү төслийн нийт өртөг нь ойролцоогоор 100 сая иен буюу $900 мянгын өртгөөр “мэндэлсэн” байна. Үүнээс зөвхөн роботын их бие болон хөдөлгөөнийг хөгжүүлэхэд 25 сая иен (~$227,000) зарцуулжээ.
Пеппер (Pepper) нь талийгаачдын оршуулах зан үйлд ихэвчлэн оролцсон япон робот хуварга. Оршуулгын зан үйлийн үеэр судар уншиж, хүрд эргүүлдэг агаад лам нарын хүрэлцээ муу эсвэл зардлыг хэмнэх шаардлагатай үед байна. Пеппер ламын суурь үнэ нь $20 орчим байдаг бөгөөд үүн дээр нэмээд програм хангамж, засвар үйлчилгээний төлбөр сар бүр төлөгддөг.
Сяньэр (Xian'er) бол Бээжингийн Лунчуань сүмд байдаг шавилдаг, жижигхэн хөөрхөн робот лам юм. Тэрээр дэлгэцээрээ дамжуулан хүмүүсийн асуултад хариулж, сургаал айлдан, сүмд зочилж буй хүүхэд залууст шашныг илүү сонирхолтой байдлаар сурталчилдаг нь буддын сүсэгтнүүдийн хайрыг ихээхэн татах болсон байна. Зарим тохиолдолд технологийн компаниудын үйлдвэрлэсэн бэлэн роботуудыг худалдан авч, шашны сургаал уншихаар програмчлан ашигладаг. Энэ нь робот лам “төрүүлэх”-ээс арай хямд тусдаг аж.
Түүнийг Габи (Gabi) гэдэг агаад энэ нь "нигүүлсэнгүй" гэсэн утгатай үг аж. 2026 оны 5-р сарын 6-нд Сөүл хотын “Жогье” урсгалын байгууллагаас дэлхийн анхны хүн төрхтэй робот ламыг албан ёсоор сахил хүртээж, шашны зан үйлд оролцуулсан нь технологи болон шашны түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал байлаа. Габиг Unitree компани төрүүлсэн агаад зах зээл дээр ойролцоогоор $13.500-16.000 үнэтэй байдаг.
Азийн буддын сүм хийдүүд яагаад робот лам нарыг бүтээх болов? Энэ мэдээж сонирхолтой асуулт юм. Нэгдүгээрт, шашин бол хоцрогдсон салбар биш. Сүсэг бишрэл гэдэг зөвхөн сургаал номлол ч биш. Шашин бол нигүүлсэнгүй сэтгэл. Хайр энэрэл. Мөн орчин үеийн хөгжил бас шинжлэх ухаан гэдгийг харуулах зорилготой. Өөрөөр хэлбэл, буддын шашин бол шинжлэх ухаан, нийгмийн ухаан, эдийн засгийн ухаан, технологийн ухаан мөн гэдгийг батлах зорилготой гэж технологичид шинжлэх ухаан талаас нь дүгнэж буй.
Хиймэл оюун ухаан нь асар их хэмжээний судар, ном сургаалыг санах ойдоо хадгалж, хүмүүст түргэн шуурхай тайлбарлаж өгөх боломжийг олгодог. Нэг ёсондоо шинэ архив бий болгож байна гэсэн үг.
Нийгэм талаас нь авч үзэл ялангуяа Япон зэрэг оронд хөдөө орон нутгийн сүмүүдэд суух лам нарын тоо цөөрч байгаатай холбоотойгоор технологийг туслах хэрэгсэл болгон ашиглаж байна.
Буддын сүм хийдүүд технологийн дэвшил ашиглан робот лам ашиглах болсон нь хуваргууд болон сүсэгтнүүдийг талцуулах болсон. Нэг хэсэг нь буддын сургаал номлол чухал болохоос түүнийг хэн эсвэл юу дамжуулж байгаа нь чухал биш гэж буй бол шашин бол амьд харилцаа, сэтгэл хөдлөл, энэрэнгүй сэтгэлийн нэгдэл. Робот хэзээ ч хүний дотоод сэтгэл, соён гэгээрлийг орлож чадахгүй гэж үгүйсгэгчид ч цөөнгүй.
Цаашид хиймэл оюун ухаан улам хөгжсөнөөр робот лам нар зөвхөн судар унших бус, хүний сэтгэл зүйн байдалд тохируулан зөвлөгөө өгөх, бясалгал заах зэргээр илүү боловсронгуй болох төлөвтэй байна. Гэхдээ тэд хүнийг орлох бус, харин шашны үйл ажиллагааг хөнгөвчлөх "туслах" үүргийг түлхүү гүйцэтгэх юм.
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14