НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн торгууль, татварыг 2-10 дахин нэмсэн
АНАЛИЗ

Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн торгууль, татварыг 2-10 дахин нэмсэн

9 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад нийслэлийн татварын хувь хэмжээг бие даан тогтоох том эрх олгосон билээ. Ингээд Х.Нямбаатар хотын дарга байхдаа иргэдийн татвар торгуулийг хэрхэн нэмснийг хүргэе.

1. Нийслэлийн хотын албан татвар (НХАТ)

Өмнө нь 1% байсан хотын татварыг 2% болгон нэмэгдүүлсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газар, баар ресторан, автозогсоол, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины борлуулалтаас бид хоёр хувийн татвар төлдөг гэсэн үг.

2. Автотээврийн хэрэгслийн албан татвар

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, төсвийн төвлөрлийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн татварт шат дараатай өөрчлөлтүүд орсон. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж болон үйлдвэрлэсэн оноос хамаарч татвар, төлбөрүүд 5-10 дахин нэмэгдсэн байдаг. Жишээ нь, приус машины татвар өмнө нь ₮36 мянга байсан бол өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс ₮108 мянга болж өссөн.

Авто зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдсэн. Тухайлбал, приус машин өмнө нь жилд зам ашигласны төлбөр гэж ₮20 мянга төлдөг байсныг хотын дарга асан Х.Нямбаатар ₮100 мянга болгож нэмсэн. Нийтдээ нэг автомашины татвар, хураамж хамгийн багадаа ₮208 мянга болж нэмэгдсэн.

3. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дахин тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр өмнөхөөс өндөр үнэлэмжээр тооцсон. Жишээ нь, Хан-Уул дүүрэгт байрлах 50 м.кв талбайтай байрны үл хөдлөх хөрөнгийн жилийн татвар ₮480 мянга байсан бол ₮1,05 сая болж өссөн.

4. Газрын төлбөр

Улаанбаатар хотын бүсчлэлээс хамааран газрын төлбөрийн үнэлгээнд өөрчлөлт орсон. Ялангуяа А бүс буюу хотын төв хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрийг эдийн засгийн эргэлттэй нь уялдуулан нэлээд өндөр дүнгээр нэмэгдсэн.

Татвар өссөн гол шалтгаан нь дэд бүтцийн томоохон төслүүдийг (метро, Туулын хурдны зам гэх мэт) санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Эргэн сануулахад нийслэлийн татвар, торгуулийн төсвийг сайн бүрдүүлсэн гэж Х.Нямбаатар хотын дарга байхдаа нийслэлийн төсвөөс бэлэг болгон нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нарын гадаадад аялах зардлыг даасан байдаг. Тодруулбал, 2026 оны 1 дүгээр сард нийслэл болон 9 дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажлаа таслан Дубай руу аялсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байв.

Тэгвэл хотын шинэ удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгчид болон салбарын холбоодоос инфляц, шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор татварын дарамтыг хөнгөлөх зорилгоор 2 хувийн татварыг 1 хувь болгон 50 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”