НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарт зөвлөдөг “Престиж инженеринг” бүртгэлээ яагаад олон удаа солив?
АНАЛИЗ

Х.Нямбаатарт зөвлөдөг “Престиж инженеринг” бүртгэлээ яагаад олон удаа солив?

2026 оны 4-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Туулын хурдны замын төслийг тойрсон хоёр талын хэлэлцүүлгийг “Тэнгэр” телевизээр шууд цацсан билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр суурийг хамгаалж, “Престиж инженеринг”-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг оролцсон. Ш.Ганзоригийн хувьд Туулын хурдны замыг тавьснаар Улаанбаатарын үерийн эрсдэл буурна гэх “хачирхалтай” тайлбар хэлсэн. Мөн тэрбээр “Туулын хурдны зам бол Туул гол дээгүүрх зам биш, Туулын хажуугийн зам гэж хувьдаа ойлгож байгаа”-аа гэснээс харвал түүнд Х.Нямбаатарын ₮2.3 их наядын төслийг дэмжих ихээхэн том эрх ашиг байгаа бололтой.

Тэгвэл “Престиж инженеринг” нь нийслэлийн төсөвт өртөгөөр хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төсөл дээр ажилласан компани аж. "Сэлбэ сэргэлт" төслийн усны барилга байгууламжийн зураг төслийг "Престиж инженеринг" компани хийсэн агаад гүйцэтгэх захирал Ш.Ганзориг “2005 оноос хойш барилгажилт ихэссэнээр Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол Буянгийн зам орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байгаа юм. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч тухлах нөхцөлийг хангасан байхаар төлөвлөлтийг хийсэн” гэсэн ярилцлагыг хэвлэлүүдэд гурван жилийн өмнө өгч байжээ.

"Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд сэлбийн 1.4 км урт үргэлжлэх төмөр бетон түшиц хана бүхий далангийн ажилд нийслэлийн татварын мөнгөнөөс 20 тэрбумыг зарцуулсан.

Тэрчлэн “Престиж инженеринг” Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулсан аж.  Тус компани нь төрийн олон тендерт ажлыг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал, 2021 онд Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нуур сэргээх төслийг хэрэгжүүлж байжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хийгдэж буй үерийн хамгаалалт, гадаргын усны менежмент болон томоохон ТЭЗҮ боловсруулах ажлуудад мэргэжлийн зөвлөхөөр ажилладаг юм байна.

“Престиж Инженеринг” компанийн бүртгэл олон удаа солигдож байсан агаад төрийн худалдан авах ажиллагааны газрын нээлттэй сайтад тус компанитай холбоотой зураг төслийн тендерт оролцож, шалгарсан дүн мэдээлэл бүртгэгдээгүй байна. “Престиж инженеринг”, “Престиж инженеринг”, “Престиж компани" гэх мэтээр бүртгэлээ удаа дараа өөрчилж байжээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”