НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.доллар амжилттай татаж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажууллаа
МЭДЭЭ

Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.доллар амжилттай татаж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажууллаа

2026 оны 7-р сарын 2
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай бондыг жилийн 6.90 хувийн купонтойгоор амжилттай арилжааллаа.

Энэхүү хэлцэл нь 2018 оноос хойших Хөгжлийн банкны анхны Вше 144А/Reg S бүтэцтэй олон улсын бондын арилжаа бөгөөд АНУ-ын мэргэжлийн институционал хөрөнгө оруулагчдад Rule 144А, АНУ-аас гаднах хөрөнгө оруулагчдад Regulation S зохицуулалтын хүрээнд зэрэг санал болгосноороо онцлог юм. Ингэснээр Хөгжлийн банк олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд амжилттай эргэн ирж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажууллаа.

Хэлцлийн үр дүнд Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүй олон улсын бондуудынхаа түүхэн дэх хамгийн бага купонтой санхүүжилтийг татаж чадлаа. Тухайлбал, 2025 онд 3 жилийн хугацаатай хаалттай хэлбэрийн бондыг 8.50 хувийн купонтойгоор гаргаж байсан бол энэ удаад илүү урт буюу 5 жилийн хугацаатай санхүүжилтийг 6.90 хувийн купонтойгоор татлаа. Түүнчлэн шинэ бондын өгөөж Монгол Улсын Засгийн газрын бондтой харьцах зөрүү мэдэгдэхүйц буурсан нь Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ сайжирсны бас нэгэн илрэл болж байна.

Хэлцлийн үеэр хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, нийт захиалга 2.63 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давсан байна. Энэхүү өндөр эрэлт нь Хөгжлийн банкны шинэчлэл, Монгол Улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон урт хугацааны хөгжлийн төлөвийг олон улсын хөрөнгө оруулагчид эерэгээр үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм.

Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан хэлцэл

Энэ удаагийн бондын арилжаанд 122 олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд газарзүйн хувьд АНУ 27 хувь, Европ, Ойрхи Дорнод, Африк (ЕМЕА) 45 хувь, Ази 28 хувийг тус тус бүрдүүлсэн өргөн хүрээний хөрөнгө оруулагчдын оролцоотой байлаа.

Нийт хуваарилалтын 88 хувийг урт хугацааны хөрөнгө оруулалтын сангууд, 10 хувийг даатгалын байгууллага болон тэтгэврийн сангууд эзэлсэн нь эрэлтийн хэмжээ өндөр байснаас гадна хөрөнгө оруулагчдын чанар өндөр байсныг харуулсан үзүүлэлт болов. Энэ нь Хөгжлийн банкны олон улсын хөрөнгө оруулагчдын бааз илүү төрөлжиж, ялангуяа АНУ болон Европын урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг харууллаа.

Хөгжлийн банкны шинэчлэлийг олон улсын зах зээл эерэгээр үнэлэв

Монгол Улсын Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжих дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, экспортын чиглэлийн стратегийн төслүүдийг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын цорын ганц бодлогын банк юм.

Хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтуудын үеэр банкны шинэ стратеги, засаглалын шинэчлэл, эрсдэлийн удирдлага, санхүүгийн сахилга бат болон хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны бодлогыг танилцуулсан бөгөөд хөрөнгө оруулагчид эдгээр өөрчлөлтийг эерэгээр үнэлсэн нь хэлцлийн амжилтад чухал нөлөө үзүүллээ.

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад валютын албан нөөцийн нэмэгдэл, улсын өрийн дарамтын бууралт, зээлжих зэрэглэлийн ахиц зэрэг макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсад хандах үнэлгээнд дэмжлэг болсон бөгөөд энэхүү амжилттай арилжаа нь Монгол Улсыг урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжтой зах зээл гэж үзэх хандлага улам бэхэжсэнийг харууллаа.

Монголын хөгжлийн төслүүдийг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох шинэ алхам

Энэхүү бондын эх үүсвэрийг Хөгжлийн банк өр төлбөрийн бүтцээ оновчтой болгохын зэрэгцээ Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, аж үйлдвэр зэрэг стратегийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Энэ утгаараа Хөгжлийн банк нь зөвхөн олон улсын зах зээлээс хөрөнгө татдаг байгууллага бус, харин Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх төслүүдийг дэлхийн урт хугацааны хөрөнгө оруулалттай холбодог бодлогын санхүүгийн институцийн үүргээ улам бататгаж байна.

Түүнчлэн энэхүү бонд нь олон улсын бондын гол индексүүдэд багтах шалгуурыг хангаж байгаа нь Монгол Улсын үнэт цаасанд олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Мөн энэхүү жишиг (benchmark) хэлцэл нь Монголын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах шинэ жишгийг тогтоож, Монгол Улсын олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурийг улам бэхжүүлсэн стратегийн ач холбогдолтой хэлцэл боллоо.

Эх сурвалж: https://bloombergtv.mn

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20