НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Хөгжлийн банк Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад 49.8 сая ам.долларын санхүүжилт олгож байна

6 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замыг энэ сарын 16-ны өдөр бүрэн ашиглалтад орууллаа.

Эдийн засгийн өсөлтийг дэмжих зам, тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд нийт 1 их наяд төгрөгийн санхүүжилттэй уг авто замын барилгын ажлыг бүрэн дуусгах, асфальт бетон хучилт хийхэд зориулан Хөгжлийн банкнаас 49.8 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж, одоогоор 40.6 сая ам.долларыг олгоод байна.

Тус авто зам нь 240 км урт, 14.5 метр өргөн, 7.5 метр зорчих хэсэгтэй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай, 200 тонн хүртэлх ачаалал даах хүчин чадалтайгаараа онцлог юм.

Шинээр ашиглалтад орсон замаар Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлд зөвхөн ачаатай тээврийн хэрэгсэл зорчих бол 2011 онд ашиглалтад оруулсан хоёр эгнээ авто замыг эсрэг чиглэлд буюу Гашуунсухайтаас Тавантолгой чиглэлийн тээвэрт ашиглана. Ингэснээр тус чиглэлд нийт дөрвөн эгнээ бүхий хүнд даацын авто замын сүлжээ бүрдэж байна.

Шинэ зам ашиглалтад орсноор тээвэрчид аюулгүй, найдвартай нөхцөлд ажиллах боломж нэмэгдэж, автомашин, техникийн эвдрэл гэмтэл болон зам тээврийн осол, эрсдэл буурах ач холбогдолтой. Түүнчлэн ачаа тээврийн урсгалыг эрчимжүүлж, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулахыг албаныхан онцоллоо.

Гашуунсухайт хилийн боомт нь Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хамгийн том гарц бөгөөд нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалынa экспортын 55 орчим хувийг дангаар дамжуулдаг стратегийн ач холбогдол бүхий боомт юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо