НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хормузын хоолойн аюулгүй байдал ба Европын бие даасан төлөвлөгөө
АНАЛИЗ

Хормузын хоолойн аюулгүй байдал ба Европын бие даасан төлөвлөгөө

2026 оны 4-р сарын 15
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

The Wall Street Journal

Европын орнууд Хормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг сэргээх, улмаар тус бүс нутгийг минаас цэвэрлэх болон цэргийн хөлөг онгоцуудыг илгээх замаар олон улсын өргөн хүрээний эвсэл байгуулах төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. Гэхдээ энэхүү төлөвлөгөө нь одоогийн зэвсэгт мөргөлдөөн дууссаны дараа хэрэгжих бөгөөд АНУ-ыг гадна нь үлдээх магадлалтай байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ, энэхүү олон улсын хамгаалалтын ажиллагаанд "байлдагч талууд" буюу АНУ, Израиль болон Ираныг оролцуулахгүй байх чиглэл баримталж байгааг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Европын хөлөг онгоцууд Америкийн командлалын дор ажиллахгүй байхаар төлөвлөгөөндөө тусгажээ.

Энэхүү стратегийн гол зорилго нь дайн дууссаны дараа тээврийн компаниудад Хормузын хоолойг ашиглахад аюулгүй гэх итгэл төрүүлэх явдал юм. Хэдийгээр албаны хүмүүс Ойрхи Дорнодод энх тайван тогтнож, эдийн засаг сэргэтэл нэлээд хугацаа шаардагдана гэж үзэж буй. Гэхдээ улс орнууд өнөөдрөөс “дайны дараах” бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байна.

Европын бие даасан төлөвлөгөөнд Герман улс нэгдэх магадлал өндөр байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Өнөөг хүртэл Берлин аливаа цэргийн ажиллагаанд оролцохдоо маш болгоомжтой хандаж, олон нийтийн өмнө эргэлзэж буйгаа илэрхийлсээр ирсэн. Дэлхийн II дайнаас хойш Герман улс хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахад улс төр болон хууль эрх зүйн өндөр босготой байсаар ирсэн билээ. Гэвч Германы өндөр албан тушаалтны мэдээлснээр, Берлин байр сууриа тун удахгүй зарлах бололтой.

Герман улс Европын бие даасан төлөвлөгөөнд оролцвол энэхүү ажиллагааны цар хүрээг үлэмж нэмэгдүүлнэ гэж шинжээчид дүгнэжээ. Учир нь, Герман улс Их Британи, Францтай харьцуулахад санхүүгийн чадавх өндөртэйгөөс гадна, Хормузын хоолойн даалгаварт нэн шаардлагатай цэргийн техник, хэрэгслийн томоохон нөөцтэй юм.

Баасан гаригт Францын Ерөнхийлөгч Макрон болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар хэдэн арван орны төлөөлөгчдийг оролцуулсан онлайн уулзалт зохион байгуулж, дайн дууссаны дараа Хормузын хоолойг хэрхэн хянах талаар хэлэлцэхээр товлосон байна. Кир Стармер Парист биеэр хүрэлцэн ирэх бол бусад орны төлөөлөгчид видео хурлаар нэгдэх аж.

Сонирхолтой нь, Франц болон Британийн албаны хүмүүсийн мэдээлснээр, АНУ энэ уулзалтад оролцохгүй. Харин Хятад, Энэтхэг улсуудад урилга илгээсэн бөгөөд тэдний хариу тодорхойгүй байгаа юм.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро "Бидний ярьж буй энэхүү ажиллагаа зөвхөн бүс нутагт тайван байдал тогтож, дайн бүрэн зогссоны дараа л хэрэгжих боломжтой" гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн олон улсын эвсэл нь Хормузын хоолойтой хиллэдэг орнууд, тэр дундаа Иран болон Омантай нягт хамтран ажиллах шаардлагатайг онцолжээ. Энэ нь Ираны зөвшөөрөлгүйгээр ямар ч ажиллагаа явагдахгүй гэсэн дохио юм.

Европын орнуудын дунд АНУ-ыг оролцуулах эсэх дээр тодорхой саналын зөрүү байсаар байна. Францын дипломатууд АНУ-ыг оролцуулах нь Тегераны зүгээс уг ажиллагааг хүлээн зөвшөөрөхөд хүндрэл учруулна гэж үзэж байгаа бол Британийн тал АНУ-ыг гадуурхах нь Трампыг хилэгнүүлж мэднэ гэж эмээж байна.

АНУ-ыг тойргийн гадаа үлдээхээр оролдож байгаа нь сүүлийн нэг жилийн хугацаанд Атлантын далай дамнасан харилцаа хэрхэн муудсаны илрэл юм. Ерөнхийлөгч Трамп Евролын эсрэг хэд, хэдэн арга хэмжээ авсан

  1. Европын экспортод өндөр татвар ногдуулсан.

  2. Украиныг Оросын эсрэг хамгаалахад үзүүлэх дэмжлэгээ зогсоосон.

  3. НАТО-гийн холбоотон Дани улсаас Гренланд арлыг хүчээр авахын тулд цэргийн хүч ашиглаж магадгүй гэж сүрдүүлсэн.

Европын удирдагчид Ирантай хийж буй АНУ-ын дайныг хууль бус гэж үзэж байгаа нь харилцааг улам хурцатгаж байна. Трамп холбоотнуудаасаа Хормузын хоолойг хүчээр нээхэд байлдааны хөлөг онгоц илгээхийг шаардсан ч Макрон үүнийг баллистик пуужингийн бай болгох аюултай гэж няцаажээ.

  1. Европын боловсруулсан төлөвлөгөө нь дараах гурван үе шаттай.

  2. Логистикийг цэгцлэх. Одоогоор хоолойд гацаад байгаа зуу зуун хөлөг онгоцыг аюулгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэх.

  3. Мина устгах ажиллагаа.Ираны мөргөлдөөний эхний өдрүүдэд тавьсан минуудыг цэвэрлэх нь хамгийн хүнд бөгөөд цаг хугацаа шаардсан хэсэг юм. Сонирхолтой нь, Европт АНУ-аас хамаагүй олон буюу 150 орчим мина устгагч хөлөг онгоц байдаг.

Цэргийн хамгаалалт ба тандалт. Тээврийн компаниудад итгэл төрүүлэхийн тулд фрегат, эсминец хөлөг онгоцуудаар тогтмол харуул хамгаалалт хийх хэрэгтэй гэж үзжээ

Уг төлөвлөгөө 2024 онд Улаан тэнгист Хоттуудын халдлагаас худалдааны хөлөг онгоцуудыг хамгаалж байсан Европын холбооны "Аспидес" (EUNAVFOR Aspides) ажиллагааны загварт суурилж байна. "Аспидес" нь АНУ-ын удирдсан "Prosperity Guardian" ажиллагаанаас тусдаа, цэвэр хамгаалалтын шинж чанартай байсан юм.

Мөн Украины "Сайн дурынхны эвсэл"-тэй төстэй бөгөөд энэ нь дайн дууссаны дараа хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд Оросын эсрэг саатуулах хүч болгон цөөн тооны цэргийг байршуулах концепц юм.

Европчууд өөрсдийн аюулгүй байдал болон эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын тулд АНУ-аас хамааралгүйгээр бие даасан бодлого явуулж эхэлж байгаа нь геополитикийн томоохон өөрчлөлтийг харуулж байна. Гэвч энэхүү төлөвлөгөө бодит ажил болох эсэх нь Германы дотоод улс төр, Ираны зөвшөөрөл болон Цагаан ордонтой хэрхэн хэлэлцээр хийхээс шууд хамаарах юм. Тээвэрлэлтийн аюулгүй байдал бол дэлхийн эдийн засгийн амин судас бөгөөд Европ энэ удаад уг судсыг өөрсдийн гараар хамгаалахаар шийджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20