НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

"Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026 оны 6-р сарын 2
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр (2026.06.02) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ болон биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудын төлөөллийг урьж мэдээлэл хүргэн, харилцан санал солилцсон юм.

  • Санхүүгийн зохицуулах хорооноос “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж, түр чөлөөлөх тухай” сэдвээр,

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас Хөрөнгийн зах зээл дэх хэлцлийн зардлыг бууруулах нь сэдвээр,

  • “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас “Үнэт цаасны клирингийн журам”-д орсон өөрчлөлтийн танилцуулгыг хийснээр оролцогч талууд чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Түүнчлэн биржийн зүгээс зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд оролцогч талууд өөр өөрсдийн байгууллагын судалгаа, дүн шинжилгээндээ тулгуурлан санал зөвлөмжийг өгч, хамтран ажиллахыг уриаллаа.

Энэхүү хэлэлцүүлэг Монголын хөрөнгийн биржээс хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд бирж нь

  • Зах зээл үүсгэгчийн тогтолцоог боловсронгуй болгох,

  • Шорт арилжаа болон үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх,

  • Арилжааны өртгийг бууруулах бодлого хэрэгжүүлэх,

  • Шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх,

  • Өгөгдөл, тайлагнал, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулах төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын яам, ХБНГУ-ын Холбооны Сансар судлал, шинжлэх ухаан, технологийн яам хамтран Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа.

Oct 22, 2026

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Элчин сайдын яамнаас аяллын хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав

АНУ-ын Элчин сайдын яамнаас аяллын хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг анхааруулав