НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөрш орнуудаас хэд дахин өндөр үнэтэй тамхи, вэйпийг Монголд хэн худалдаж авах вэ?
АНАЛИЗ|Үзэл бодол

Хөрш орнуудаас хэд дахин өндөр үнэтэй тамхи, вэйпийг Монголд хэн худалдаж авах вэ?

2026 оны 6-р сарын 23
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

УИХ-ын гишүүн О.Номинчимэг өчигдөр орой (2026.06.22) өөрийн цахим хуудсаар дамжуулан Тамхины хяналтын тухай хуульд тусгагдсан татварын өөрчлөлтийн үр дүнд бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд хүрэх талаар тайлбар хийлээ.

Түүний танилцуулсан тооцооллоос харахад Монгол Улсад худалдаалагдах цахилгаан тамхи болон янжуур тамхины үнэ бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй харьцуулахад огцом өндөр болохоор байна.

10 мл шингэнтэй цахилгаан тамхины өнөөгийн олон улсын үнэ

Улс

Үнэ

Их Британи

₮32,000

АНУ

₮34,000

Европын олон улс

₮28,000–₮32,000

ОХУ

₮30,000

 Хуулийн төсөл хэрэгжвэл Монголд

Бүтээгдэхүүн

Үнэ

2 мл шингэнтэй цахилгаан тамхи

₮40,810

10 мл шингэнтэй цахилгаан тамхи

₮120,000

Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн өндөр орлоготой зах зээлтэй харьцуулахад ч Монголд худалдаалагдах цахилгаан тамхи илүү үнэтэй болохоор байна. Тэр ч байтугай 10 мл шингэнтэй бүтээгдэхүүн ОХУ, Их Британи, АНУ-ын үнээс 3-4 дахин өндөр түвшинд хүрэхээр байгаа нь анхаарал татаж байна.

Янжуур тамхины хувьд ч ижил дүр зураг харагдаж байна.

Нэг хайрцаг янжуур тамхины үнэ

Улс

Үнэ

ОХУ

₮8,000–₮9,000

Казахстан

₮7,000–₮8,000

Киргизстан

₮6,000–₮6,400

Узбекистан

₮6,000 орчимг

 Харин Монгол улсад ₮15,080 болгохоор тооцоолжээ.

Энд хамгийн том асуулт гарч ирж байна. Монгол Улсад хөрш орнуудтай харьцуулахад хоёр дахин өндөр үнэтэй янжуур тамхи, гурав дөрөв дахин өндөр үнэтэй цахилгаан тамхи худалдаалагдаж эхэлбэл түүнийг хэн худалдаж авах вэ?

Эдийн засгийн онол ч, бодит амьдралын туршлага ч нэг зүйлийг харуулдаг. Үнэ хэт зөрөх үед хэрэглэгч хамгийн хямд эх үүсвэрийг хайдаг. Ялангуяа Монгол Улс ОХУ, БНХАУ зэрэг том зах зээлтэй хил залгаа оршдог нөхцөлд үнэ ийм хэмжээнд зөрөх нь хил дамнасан хууль бус худалдаа, хувь хүмүүсийн зөөвөр, онлайн худалдаа, татвар төлөгдөөгүй бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог.

Татварын бодлогын зорилго нь төсвийн орлого нэмэгдүүлэх, хэрэглээг бууруулах хоёрын тэнцвэрийг олох байдаг. Харин зах зээл дээр борлуулагдах бүтээгдэхүүний үнийг хөрш орнуудынхаас хэд дахин өндөр түвшинд хүргэх нь эсрэгээрээ хууль ёсны худалдааг агшааж, татварын орлогыг бууруулах эрсдэлтэй.

Тиймээс асуудал нь татвар нэмэх эсэхдээ биш, харин ямар хэмжээнд, ямар хугацаанд, ямар эдийн засгийн тооцоолол дээр үндэслэн нэмэх вэ гэдэгт оршиж байна. Инфляц, валютын ханш, иргэдийн орлого, хөрш орнуудын үнэ, хууль бус худалдааны эрсдэлийг бодитой тооцоогүй тохиолдолд сайн санаатай бодлого ч хүсээгүй үр дагаварт хүргэх боломжтой.

Эцсийн дүндээ Монголд дэлхийн хамгийн үнэтэй тамхи, хамгийн үнэтэй цахилгаан тамхийг бий болгосноор хэрэглээ алга болохгүй. Харин хууль ёсны зах зээл хумигдаж, хяналтгүй зах зээл тэлэх эрсдэл улам нэмэгдэх юм.

 

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20