НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хөшигийн хөндийн хаалттай засаглал
АНАЛИЗ

Хөшигийн хөндийн хаалттай засаглал

2026 оны 1-р сарын 20
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын баривчилгаатай холбоотойгоор хоёр улсын хамтарсан компаниуд олон нийтийн анхаарлыг татав.

Хамтарсан гэх нэртэй нээлттэй ч юм шиг, хаалттай ч юм шиг хяналтаас гадуур яваа компани цөөн биш болсон.

Тухайлбал, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн хувь эзэмшдэг “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК /НУБИЭ/ байна.

Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийг хариуцах 15 жилийн гэрээ хийж, зах зээлд давамгай байдалтай үйл ажиллагаа явуулдаг тус компанийн 49 хувь нь Монгол Улсын төрийн өмчийнх. Япон улсыг төлөөлж, 51 хувийг “Жапан эйрпорт менежмент” ХХК эзэмшдэг.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийг давамгай байдлаа ашиглан Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж 6 сая төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон 208 сая төгрөгийг хураан авах арга хэмжээ авсан байдаг. Хэдийгээр хоёр улсын хамтарсан компани гэдэг ч улстөрийн хамаарал бүхий хүмүүсийг удирдах албан тушаалд тавьсан тухай мэдээллүүд ч нийтэд ил болж байв.

Харамсалтай нь, энэ компанийн “санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй бус” гэдгийг “Жайка”-гийн үнэлгээнд дурдсан байгаа юм. Үнэхээр албан ёсны сайтад нь санхүүгийн тайлан, хяналт шалгалтын талаар нээлттэй мэдээлэл алга.

Засгийн газрын Төрийн өмчит хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сайтаас шүүж үзвэл “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК нь 2023 онд 229 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм.

Зам тээврийн яамны хяналт шалгалтаар 2025 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар хамтарсан компанийн орлого 75.2 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд төсөвт төлөх төлбөрийн дүн нь 37.4 тэрбум төгрөгт хүрсэн гэж гарчээ. Гэхдээ Зам тээврийн яамнаас хуулийг дагуу холбогдох мэдээллийг шилэн дансанд байршуулахыг зөвлөмж болгожээ.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн үйл ажиллагаанд ҮАГ-аас хамгийн сүүлд 2021 онд хяналт шалгалт хийжээ. Хамтарсан компани байгуулагдсанаас хойш Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд оруулж мэдээлэх болсон байна.

Энэхүү тайланд 2024 онд “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-аас 89.5 сая төгрөгийн зөрчил илэрч, 3 албан шаардлага хүргүүлсэн байна. Гэхдээ зөрчил хамтарсан компанид хамааралтай эсэх нь бас л тодорхойгүй.

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн 2024 оны тайланд “НУБИЭ” ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдсэн гэжээ. Мөн санхүүгийн тайлан, бизнес төлөвлөгөөтэй ТУЗ-ийн гишүүд танилцсан бөгөөд татварын маргааны асуудал, үйлдвэрчний эвлэлтэй холбоотой маргаанд хуульч хөлслөн ажиллуулах болсон гэх зэрэг мэдээллийг дурдсан байна. ТУЗ-д нь Монголын талаас Зам тээврийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн дарга нар багтдаг. Санхүүгийн тайлантай энэ гурван дарга танилцсан гэх мэдээллээс өөр бодит тоо баримт ховор юм.

Тэгэхээр “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК бол Хөшигийн хөндийд илт давуу байдал эдлэн тухалсан, хаалттай засаглал болсон гэхэд хилсдэхгүй нь.

Япон чанар, үйлчилгээ, стандарт сайжирсан, зорчигчийн тоо нэмэгдсэн гээд албан ёсны сайт дээрх мэдээг уншвал үнэхээр Олон улсын нисэх буудалтай болжээ гэлтэй. Гэхдээ төрийн өмчит компанийн захиран зарцуулалтыг мэдэх эрх иргэнд ч байгаа учраас санхүүгийн ил тод байдлыг шаардъя.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20