2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14


Нийслэлчүүд зам барихыг эсэргүүцээгүй. Гол нь “мега” төсөл нэрээр хотын удирдлагууд “хуулийн хулгай” хийж, ашиг харж, мөнгө завшиж байгааг эсэргүүцэн тэмцээд байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өчигдрийн /2026.04.22/ хуралдаанд ингэж тодотгоод “Хууль хяналтаас хотын удирдлагуудыг шалгаж, эцсийн цэг хатгатал Туулын хурдны зам төслийг зогсоолоо” гэж алх цохисон нь хотын удирдлагуудыг хуулийн байгууллага шалгаад эхэлсэн гэдгийг хэлэв.
“Туулын хурдны зам” төсөл дээр байгаль орчны нарийвчилсан болон нөлөөллийн үнэлгээ гараагүй байхад тендер зарлаж, ажил нь эхлээгүй компанид 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь авлигын бодит жишээ болж байна. Хотын дарга Х.Нямбаатар “зээлээр хийгээгүй хотын төсвөөр хийнэ” гэж зүтгээд байгаа. Гэтэл төсвийн мөнгө бол татварын төлөгчдийн мөнгө болохоос түүний мөнгө биш. Ялангуяа ₮2.3 их наядыг хулгайд алдах эрх хэнд ч байхгүй.
Нийслэлийн удирдлагуудын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд зөвхөн “Туулын хурдны зам” төслөөр хязгаарлагдаагүй.
Нийслэлийн гадаад зах зээлээс босгосон бондын $500 саяын эх үүсвэртэй “Сэлбэ дэд төв” төслөөс НИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн гишүүн Б.Сэргэлэнбаатар ₮200 тэрбумын тендер авсан, Х.Нямбаатар дарга УИХ-д хуулийн хулгай хийхийг завдсан.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн ТЭЗҮ-г хийх тендерт хотын орлогч Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг хятад компани шалгарч, ₮20 тэрбум авсан.
Мөн одоогоор сураг төдий байгаа “Метро барих” ₮8 их наядаар хэмжигдэх тендерт хотын орлогч Т.Даваадалайгийн эхнэрийн нэр дээр байсан компани нэрээ, эзнээ солиод орсон гэх мэт баримтууд нийтэд ил болсоор байгаа юм.
Хотын орлогч Т.Даваадалай хуулийн байгууллагын хаалга татаж, гэм буруутай нь тодорхой болсон тухай мэдээлэл гарав.
“Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэгчээр Хууль зүйн сайд байсан гээд Х.Нямбаатар хуулийг хулгайлж, хуульгүй мэт аашлах эрхгүй. Төр төмөр нүүрээ иргэнд ч, даргад ч ижилхэн л харуулах ёстой. Гэм буруутай нь тогтоогдвол хэнбугай байсан ч хариуцлагаа үүрэх нь тодорхой. Тиймээс хотын “мега” тендерүүдийг нэгбүрчлэн шалгах нь хуулийн байгууллагын эрх. Харин нийслэлийн удирдлагууд үнэхээр өөрсдийнх нь хэлснээр “шударгын туйл” юм бол шалгуулах үүрэгтэй.
Зөвхөн “Туулын хурдны зам” төсөл дээр гарсан ашиг сонирхлын зөрчлүүд л нийслэлийн удирдлагуудыг шалгах хангалттай баримт болно.
Энэ төслийн хувьд “мордохын хазгай” гэгчээр хотын дарга Х.Нямбаатар эргэлзээтэй олон асуудлаа эцэслээгүй атлаа эхлүүлэх улайран зүтгэсэн.
Нэгдүгээрт, төслийн төсөв нь жилийн дотор үржихийн хүрдээр өссөн. Нийт 32 км зам барих энэ төсөлд 2024 онд 900 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй ТЭЗҮ баталж байсан бол 2025 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хуралдаанаар төсвийг 1.9 их наяд төгрөг болгон үржүүлж батлуулсан байдаг. Ингээд 2025 оны 4-р сард тендер зарлахдаа ахиад 400 тэрбум төгрөгөөр нэмж, нийт өртгийг 2.3 их наяд төгрөгт хүргэсэн. Дунджаар 1 км замыг 70 тэрбум төгрөгөөр барих болсон нь хамгийн түрүүнд эргэлзээ сэжиг дагуулсан юм. Дэлхийн жишигт хурдны замын өртөг үүнээс хэд дахин бага байдгийг бага ангийн хүүхэд ч шүүх боломжтой болсон өнөө цагт хотын удирдлагууд ийм өндөр өртөгтэй зам руу зүтгэсэн нь цаана нь ашиг сонирхлыг зөрчил байна уу гэх хардлагыг төрүүлэх нь зүй.
Хоёрдугаарт, гүйцэтгэгч компани тойрсон будилаантай нэр болоод Монголын улс төр, шийдвэр гаргагч нартай ямар нэг байдлаар холбоо сүлбээтэй тухай мэдээллүүд ил болсон. Эхлээд БНХАУ-ын “China Hyway group limited” компани тендерт шалгарсан бол гэрээг Хонгконгийн “ХаоЮань” групп болон “Тяньжин ӨүБайВэй” ХХК-тай хийсэн. Гэтэл төслийн урьдчилгаа мөнгийг Монголд бүртгүүлээд хоёр сар ч болоогүй "ХаоЮань женерал констракшн” руу шилжүүлсэн нь мөнгө угаах нэг төрлийн схем болсон. Алхам бүртээ нэрээ солиод байгаа хятад компанийн хувьд Монголын улстөрчидтэй холбоотой гэх мэдээлэл эхнээсээ гарч байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн худын нэр ч үүнд бий.
Гуравдугаарт, энэ бол байгаль орчныхоо эсрэг “цагаан захтнуудын хийсэн гэмт хэрэг болчихлоо. Туул голын онцгой бүст Усны тухай хуулиар халдахыг хязгаарласан байсныг 2025 оны 7-р сарын 9-ны өдөр өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг өөрсөддөө ашигтайгаар эргүүлсэн. Түүгээр зогсохгүй Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд эрдэмтдийн гарын үсгийг хуурамчаар зурсан байв. Усны газрын мэргэжилтнүүд өнөөдөр ч Туулын голдиролд босгох 18 багана нь газар доорх усны нөөц, чанарт хэрхэн нөлөөлөх талаар тодорхой дүгнэлт гаргах боломжгүй байгааг сануулсаар байна.
Дөрөвдүгээрт, нийслэлийн төсвийн 50%-ийг ганцхан төсөлд зориулах гэж байхад иргэд, УИХ-ын гишүүд хяналт тавихыг шаардах нь зүй ёсны хэрэг байтал хотын дарга Х.Нямбаатар жинхэнэ дарангуйлагч гэдгээ харуулав.
Тэрбээр, төслийг эсэргүүцсэн иргэдийг “буллидах”-ыг уриалж, дүүрэг хорооны ажилтнуудыг дагуулан айлын гадна очиж дарамталсан. Ингэхдээ, төсвийн хулгайг илчилсэн хэвлэл мэдээллийг боомилох гэж оролдсон байдаг. “Амиараа хамгаална” хэмээн сүржин хашгирах түүнийг хувийн болон бүлэглэлийн асар их ашиг сонирхлоо хамгаалж байна гэж хардахаас өөр аргагүй.
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14