НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хотын тендер болгоны ард “Бодь”!
АНАЛИЗ

Хотын тендер болгоны ард “Бодь”!

2026 оны 1-р сарын 7
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан сайтад Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төсөл боловсруулах саналыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг нэгдүгээр орлогч Т.Даваадалайд хариуцуулсан тухай мэдээлэл өчигдөр /2026.01.06/ гарсан даруйдаа устсан. Энэ нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч “Соёлын төв өргөөг нураахгүй. Засвар хийж хүчитгэнэ” гэсэн залруулга хийсэн ч “хоёр блок бүхий 50 давхар барина” гэсэн яриа санамсаргүйгээр цацагдахгүй. Өөрөөр хэлбэл, НЗДТГ дээр ийм асуудал яригдсан нь үнэн гэсэн үг юм.

Иргэдийн зүгээс Соёлын төв өргөөг нурааж, Урт цагааны барилга шиг “хулхи” бүтээн байгуулалт болчих вий гэсэн болгоомжлолтой байгаа юм.  Тэр тусмаа энэхүү төслийн ард “Бодь групп” байх вий гэх хардлага байна.

Хотын дарга Х.Нямбаатар анх 2024 оны хавар Урт цагааны барилгыг нурааж, 196 машины авто зогсоолтой, Улаанбаатар хотын төвд байрлах хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг 44 тэрбум төгрөгөөр барихаар болсноо мэдээлж байв. Ингээд цэцэрлэгт хүрээлэн барих ажлын гүйцэтгэгчээр “Бодь пропертийз” компанийг 2024 оны 8-р сард шалгаруулсан. Гэтэл 44 тэрбумаар барьсан цэцэрлэгт хүрээлэн нь сүүлдээ “ногоон байгууламж” нэртэй болж хувирсан юм.

НЗДТГ болон “Бодь групп”-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Дээрх төслөөс гадна “Бодь интернэшнл” компани нь Улаанбаатар хотын бондын 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажлыг гүйцэтгэсэн билээ.

Өөр нэг анхаарал татсан төсөл бол “Бодь электроникс” ХХК нь Улаанбаатар хотын телекамерын нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем программ хангамжийн 80 тэрбум төгрөгийн тендер. Үүнд, Автозамын уулзваруудыг камержуулах, нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн 46 тэрбум, Теле камерын хяналтын дэд төвийн тоног төхөөрөмжийн 34 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. "Бодь групп"-ийн охин компани биш гэж үгүйсгэдэг ч одоогоор "Бодь" гэх хуулиар өмчлөөд шүүхдээд байсан нэрээс гадна лого нь ижил байгаа нь өөрийн эрхгүй хардлага дагуулсан хэвээр байна.

"Бодь"-той холбогдох өөр нэг шалтгаан нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай. 2021 оноос “Бодь” группт ажиллаж байсан, 2024 оноос Х.Нямбаатарын орлогчоор ажиллах болсон байна.

“Бодь групп”-ийн барьж буй цэцэрлэгт хүрээлэн өнөөг хүртэл бүрэн ашиглалтад ороогүй. Урт цагааны гудамжны далд зогсоол, цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг 2025 оны 7-р сараас хойш нээнэ гэж олон удаа зарласан ч бүтээн байгуулалт 90 орчим хувь дээрээ “гацжээ”.

Гэхдээ анх төсөөлж, төлөвлөж байснаас өөр ногоон байгууламж нэртэй эрээн мяраан тохижилттой, хажуу талд нь төрийн өмчит худалдааны төв нэгээр нэмэгдэж байна. УИХ, Засгийн газар төрийн өмчөө цөөлөх бодлого барихаа зарлаж, харин нийслэл хот төрийн өмчөө нэмэгдүүлсээр. Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна гэх шалтагтайгаар ТҮЦ буулгасан ч төв талбай нь “Нарантуул” зах болж хувирсныг иргэд шүүмжилж байсан. Саяхан хотын төсвөөр такси авах асуудал ч нэлээд дуулиан тарьсан.

Үндсэндээ, хот төсвийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгөө нэмэх нь зах зээлийн зарчимтай нийцэхгүй. Нэг хэсэг улс нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байсан бол өдгөө нийслэл хот нэмэгджээ.

Нөгөө талаар төр-хувийн хэвшлийн түншлэл нэрээр монопол компаниуд төрийн тендерийг хамдаг. Хамгийн том жишээ нь, “Бодь групп” болсон. “Бодь групп”-ын Д.Баясгалан өмнө Х.Баттулгатай хамтардаг байсан бол өдгөө Х.Нямбаатартай хорших болсоор удаж байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20