НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Хулгай”-н таксиг хуульчилъя!
АНАЛИЗ|Үзэл бодол

“Хулгай”-н таксиг хуульчилъя!

2025 оны 12-р сарын 8
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улаанбаатарт машин унах олон бэрхшээлтэй тул ихэнхдээ л ажил, гэр хоёрын хооронд алхдаг би хааяа яарсан, даарсан үедээ такси барина. “UB cab” ачаалал ихтэйн дээр тариф өндөртэй тул зам дээрээс “халтуур”-ны такси барих нь хялбар санагддаг. Гэхдээ дийлэнх халтуурчдын такси бохир, бас эхүүн үнэртэй. Зам сүлжих давхих, огцом тоормос гишгэх, хараал зүхэл урсгах, хажуу ойрын машины жолооч нартайгаа хэрэлдэхгүй бол монгол таксичдын хийморь нь гунддаг байх гэлтэй. Нэмээд үйлчүүлэгчээ дээрэмдэх, үлдээсэн, мартсан юмыг нь өмчлөх нь жирийн зүйл.

Өнгөрсөн 2024 оны статистикаас хэдэн тоо баримт өгүүлье. Улсын хэмжээнд такситай холбоотой гэмт хэрэг 900 орчим бүртгэгджээ. Үүний 765 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Үүнээс таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг 500 гаруй, таксины жолооч холбогдсон гэмт хэрэг 361 бүртгэгджээ. Үүнийг ангилж үзвэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг 33, хүчиндэх 9, дээрэмдэх 31, хулгайлах 86 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Сүүлийн таван жилд гэхэд таксины гэх 3120 жолооч гэмт хэрэгт холбогдсон байна.

Иймээс халтуурчдаас болж,  олон хүн эрүүл мэнд, амь нам, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч үлддэг. Үүнийг цэгцлэх зорилгоор тусгай зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван саяар торгоно гэж өнгөрсөн онд хотын удирдлагууд ярьж явсан. Асуудал нь хэвээрээ шийдэл нь таг. 2020 онд, таван жилийн өмнө ч хотын дарга асан Д.Сумъяабазар хувийн таксины үйлчилгээг цэгцэлнэ гэж амлаж байсан мөн л “шалдан ам” болж дууссан.

Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авалгүйгээр таксинд явбал Зөрчлийн хуулиар хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая хүртэл төгрөгөөр торгоно тэнгэрийн тоо ярьж байсан тэр асуудал юу болоод өнгөрснийг мэдэх хүн ч алга.

Ямар ч байсан хаа байсан Баян-Өлгий, Увс, Завхан, Дорнод, Хэнтийгээс “ажилгүй” залуус халтуур хийж амьжиргаа залгуулахаар Улаанбаатарт ирнэ. Очих газраа мэдэхгүйн дээр апп ашиглах мэдлэг ч тэдэнд байдаггүй. Ихэнх нь цагт баригдсан ажил хийх дургүй гэх шалтагтай хувийн таксины үйлчилгээ эрхэлдэг. Дийлэнх нь приус унана, шатахуун бага иддэг тул зам зуураа халтуур хийдэг жолооч нар ч цөөнгүй. Гэтэл нөгөө талдаа Монголын хөдөлмөрийн зах зээл нь ажиллах хүчний хомсдолд орчихсон. Монголд ажил хийдэг хүн алга л гэх, эсрэгээрээ ажил хийдэггүй хүн ч бас алга.

Халтуурчид хажуудаа хүнтэй атлаа давхарласан “мөөг” түүнэ. Хаа хүрэх вэ гэж асуудаггүй халтуурчид бараг байдаггүй. Ажлынхаа завсар чөлөөнд, хадмынхаа гуйлгад явахдаа халтуур хийж байна гэж уянгална.

Дорноговь аймгийн Сайншандад гарсан эмгэнэлт хэргийн үеэр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэдэг халтуурчдыг цэгцэлнэ гэсэн. Харамсалтай нь, цэгцэлсэн нь шийдэл алга, цэгцэндээ орсон хувийн таксины үйлчилгээ алга.

Зөвшөөрөлтэй таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд шахагдсаар өнөөдөр зөвшөөрөлгүй, хувийн таксичид Улаанбаатарын таксины үйлчилгээг “атгаж” байна. Хэдийгээр гудамжнаас такси барих нь амар хялбар ч үүнийг дагаад иргэд Эрүүгийн гэмт хэргийн хохирогч болох нь энүүхэнд.

Тиймээс хувийн машиныг бүртгэлжүүлэх нь гэмт хэргээс хэн, хэнийхээ хувьд урьдчилан сэргийлэлт болно. Тодорхой хэмжээний татвар, хураамж төлснөөр улсад ч хэрэгтэй, иргэний хувьд зээл авах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэгт нэмэртэй.

Хамгийн гол нь үйлчлүүлэгийн аюулгүй байдал өнөөдөр хаягдчихсан. Гэмт хэрэг гарсан үед улсаараа халагладаг гэм нь дараа нь асуудал нь байх байдгаараа үлдэж боломжгүй.

Х.ДАГИНАС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20