2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 8
2025 оны 11-р сарын 27


Товч мэдээ: ХҮН нам ээлжит 8 дугаар Их хурлаа 10 жилийн ойтойгоо давхцуулан хийж, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг улираан сонгож батламжилжээ. Т.Доржханд намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч Удирдах зөвлөл нь хүлээж аваагүй агаад нам түүнийг намын даргаар улираан ажиллахыг ойн баярт оролцсон 600 гаруй төлөөлөгчийн 91.3% дэмжсэн байна.
Т.Доржхандын тодруулга: "Ардчилалд гарц гаргасан 10 жил" гэсэн уриатайгаар ойн баяраа тэмдэглэж байна. Монголчуудынхаа захиалгаар маш олон залуус эх нутагтаа эргэн ирж, ХҮН намыг үүсгэн байгуулсан. ХҮН нам өнөөдөр парламентад 8 суудалтай, Засгийн газарт ачаа үүрдэг нам болсон. Монгол Улс популизмд живсэн байна. ХҮН нам прагматик бодлого дээр суурилж, Монгол Улсыг ёстой гэж бодож байна. Хүмүүс намайг ажлаа өгөх үү гэж асууж байна. Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ хоёр тамгаа өгсөн учраас сунгаа явагдсан. Харин миний хувьд манай намын дүрэмд зааснаар бол улираан сунгасан.
Ийнхүү тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж орохоор болж байна. Улс төрийн намын тухай шинэ хуулийн дагуу ямартай ч парламентад суудалтай таван намаас гурав нь удирдлага, бүтэц, бүрэлдэхүүн, дүрмээ шинэчилж байна. Хуульд зааснаар 2025 оны 12-р сарын 31-ний дотор намууд удирдлага, бүтэц, бүртгэлийн мэдээллээ шинэчилж, УДШ-д хүргүүлэх ёстой. Хуулийн хугацаандаа дүрмээ бүртгүүлж амжаагүй намууд бүртгэлээс хасагдана.
Ардчилсан намын даргын сунгааг Х.Баттулгынхан “дүрмийн” дагуу бужигнуулахыг оролдсон ч Л.Гантөмөр хувь улстөрчийн зангаргаа харуулж, О.Цогтгэрэлд ёс ёмбогор тамгаа гардуулсан. Эсрэгээрээ МАН-ын сунгаа “дүрмийн бусаар” өрнөж, цагаан байрны зодоон Монгол төрийн зовлон болох дээрээ тулсан билээ. Эцэстээ Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэлд зууралдсан “шивнээ үг”-энд хууртсан спикер асан Д.Амарбаясгалан алх ч үгүй, тамга ч үгүй шатраар бол шалдан хүү болоод хоцорсон юм.
Тэгвэл, парламентад суудалтай, Засгийн газарт ачаа үүрч яваа гэж өөрийгөө өндрөөр “үнэлүүлсэн” Т.Доржханд ямарч өрсөлдөгчгүйгээр “батганы толгой” байхаар болов. Хөдөлмөрийн үндэсний нам гэх социалист нэрнээсээ татгалзаж, баруун төвийн үзэл баримтлалтай нам болсноо дөрвөн жилийн өмнө зарлаж асан ХҮН-д өдгөө хүн тогтохоо больсон.
Тус намын нарийн бичгийн даргаар ажиллаж асан, эдийн засагч Ц.Лутбаяр “Намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаасаа урваад яваа нам нэртэй хуйвалдагчдын бүлэглэлд байх хүсэл алга” гэдгээ илэрхийлж, ХҮН намаас гарч байгаагаа өнгөрсөн 11-р сард мэдэгдэж байв.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Т.Доржхандаас зам салсан шалтгаанаа "Үнэт зүйл, үзэл санаа таарахгүй бол заавал хамт явах шаардлагагүй. Энэ ардчилсан нийгмийн л асуудал. Миний зүгээс цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газрын үед төрийг багагүй данхайлгасан. Тэрчлэн Л.Оюун-Эрдэнэ Биржийн хуулийг дагаж бартерын асуудлыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, баялгаа бартердах сонирхолтой байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн явах цаг болсон байна гэж үзээд, залуучуудын жагсаалыг дэмжиж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Түүнээс хойш ХҮН намын гишүүдтэй үзэл баримтлал зөрөх болсон. Тиймээс мөр мөрөө хөөхөөр шийдсэн” гэж тайлбарласан бий.
Болсон үйл явдлуудаас дүгнэхэд, тэнд Т.Доржхандын дарангуйлал нэгэнт тогтсон гэвэл ХҮН-ийг гүтгэсэн болохгүй. Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийг огцруулах үйл явдалд олон хүн тараа таниулсан нь ХҮН намын дарга Т.Доржханд болон Б.Найдалаа, П.Наранбаяр нар байв. “Монгол Улс ардчилсан орон мөн ч гэсэн иргэд жагсаж болохгүй. Том эдийн засгийн асуудал яригдаж байхад жагсаал хийж, хов жив хөөх нь зохисгүй. Л.Оюун-Эрдэнэ хулгай хийж, худал ярих хүн биш” гэж улаан “галзуу” хамгаалж явсан атлаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахад эс үйлдлээрэ эсэргүүцэл үзүүлснийг ХҮН мартсан ч хүмүүс сайн санаж байгаа биз. Атал одоо “МАН хөөхгүй бол мань засгаас гарахгүй” гээд микрофон болгоны өмнө мэдээлэл хийгээд Ардын намын царайчлаад зогсож байна. Хүн гэдэг амьтан угаас хөгийн, хэнд эрх мэдэл байна, түүнд долигнодог нь гэм биш. Тийм хүмүүсийн хувьд үнэт зүйл, үзэл бодол гэж байхгүй. ХҮН бол МАН-ын манкурт гэдэг үг хий хоосон хардлага биш нь ойлгомжтой. Ардын намын "тээж төрүүлсэн охид”-ын нэг гэдгээ Т.Доржханд олонтоо харуулсан, таниулсан. Алим модноосоо, Ардын намаас ХҮН хол унахгүй.
Т.Доржханд өнгөрсөн парламентаас эхлээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай ойлголцлоос илүү хэмжээнд “нөхөрлөж” ирсэн нь бас нэг факт. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар баталсан өдөр Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд Д.Амарбаясгалан, Л.Гантөмөр, Т.Доржханд нар Монголын ирэх 12 жилийн сценарийг зурж, хамтарсан Засгийн газар байгуулахаар сайд нараа аль хэдийнэ тохирсон байсан гэх албан бус хов ч үнэний ортой байж мэднэ. Хана хүртэл чихтэй. Үүнийгээ ч Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаараа УИХ-аас итгэл гуйх үедээ хэлсэн нь бас баримттай.
Намын даргаараа улиран сонгогдсон Т.Доржханд ирэх 2028 онд ХҮН нам 32 суудал авна гэж гэсэн үгийг амнаасаа унажээ. Мэдээж, энэ нь зөвхөн Т.Доржхандын мөрөөдөл юм. ХҮН нам УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад найман суудал авсан нь Т.Доржхандын гавъяа биш. Нэгд, тус намын Ерөнхий менежерээр М.Энхсайхан ажилласан нь найман суудал авахад эерэг нөлөөлсөн. М.Энхсайхан бол Монголын улс төрдөө л томдоо орох стратегич хүн. Хоёрт, АН стратегийн алдаа гаргаж, Женко.Баттулгыг багаар нь нэр дэвшүүлснээс болж, дэмжигчдээ ХҮН болон Үндэсний эвсэлд алдсан.
Тиймээс албан тушаал, эрх мэдлийн төлөө Ардын намын хөнжилд орсон ХҮН-д хүмүүс ахин итгэх нь юу л бол. Тэгэхээр улс төрийн карьерын хувьд намын болон даргынх нь рейтинг унасаар, уруудсаар байгааг хүмүүс нь олж харахгүй бол ирэх сонгуулиар “их санасан газар хоосон хонох”-од хүрнэ.
Ийм л тодорхой асуудлыг олж харж, нийгмээ мэдэрч чадахгүй байгаа ХҮН-д хүний ёсоор зул өргөе!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 28
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 8
2025 оны 11-р сарын 27