НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учрал: Хотын захиргааны хуучин барилгыг ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН болгоно
МЭДЭЭ

Н.Учрал: Хотын захиргааны хуучин барилгыг ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН болгоно

2026 оны 5-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын үндэсний зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үг. 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн  зохион байгуулагдаж байна. Хүүхдийн баяраа хүүхдийн төлөө чөлөөлж тэмдэглэнэ. Эцэг эхчүүд бид хүүхэд бүхэн өдөр бүр инээж байхын төлөө бүхнийг хийх үүргээ биелүүлж чадаж байна уу?

Монгол бол хүүхэд, залуусын орон. Гурван монгол хүн тутмын нэг нь хүүхэд. Харин Монгол хүүхдүүддээ ээлтэй орон мөн үү? гэвэл Тийм гэж хэлэх хүн олдохгүй. Хүүхдийн асуудал бол улс орны асуудал. Хүүхдийн асуудал бол Монголын илүү сайхан ирээдүйн төлөөх өнөөдрийн асуудал. Хүн болж өсөж торних ээлтэй орчин нөхцөл, орон зай дутагдаж байна.  

Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж байна. 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоосоо 3,603-аар бага. Эхийн эндэгдэл 2025 онд 31.4 промил, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.7 промилээр өссөн байна. Өсвөр насны охидын төрөлт Номхон далайн баруун эргийн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр байна.

Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчтэй, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байна. Өсвөр насны 2 хүүхдийн нэгийнх нь эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөж хохирсон судалгааны дүнг бид уншиж байна. Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй буюу танхим дүүрэн багачууд зам тээврийн ослоор амиа алдаж байна.

Энэ бүх тоо юу хэлэв? Энэ бүх тооны ард монгол хүүхдийн амьдрал, монгол айлын хувь заяа бий. Энэ тоо бүрийн ард Монгол Улсын ирээдүй бий. Энэ бол статистикийн тоо гэхээс илүү Та бид хүүхдүүдийнхээ төлөө За гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг сануулсан түгшүүрийн дохио юм. Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" бодлого бол хүүхдэд халтай чөдөр тушааг тайлж, хүүхдэд ээлтэй чөлөөлөлт явуулах зам юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд ээ,

Өнөөдөр Та бид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэнэ. Өнөөдөр Та бид хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын үнэн бодит байдлыг илэн далангүй хэлэлцэнэ. Өнөөдөр Та бид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрмийг өөрчлөх, Хүүхэд хамгааллын бодлогыг шинэчлэн батлах, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө мөнгийг хүүхдүүддээ хэрэгцээтэй юунд зарцуулах талаар шийдвэрлэнэ. Өнөөдөр хүүхдийн төлөө хэлж яриад тарах ээлжит нэгэн хурал биш дорвитой шийдсэн хурал байхыг хүсэж байна.

Монголчууд олуулаа болж, монгол залуу хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаагийн нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Өмнөх нийгэм, өмнөх зуунд хүүхдийн төлөө бүтээсэн бүхнийг хүүхдүүдээсээ булааж авсан. Нийгмийн шилжилтийн үе бол хүүхдэд зориулсан бүхнийг булаасан үе байсан. Өмч хувьчлал хүүхдийн ирээдүйг булаасан сүүдэр дагуулсан. Хүүхдийн кино театр бирж болсон, хүүхдийн зуслангууд томчуудын амралтын газар болсон, Хүүхдийн паркын цэнгэлдэхийг нураасан, Хүүхдийн номын сан, Хүүхэд, залуучуудын театр банк болсон. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр, Хүүхдийн хэвлэлийн газар дурсамж болсон. Хүнсний зах, шашны сүм хийд болсон. Энэ бүхэн зөвхөн өмч хөрөнгө биш хүүхэд хөгжих, сурах, бүтээх алдагдсан орон зай, булаагдсан орчин нөхцөл юм.

Өнөөдөр сая хүүхэд өсөж өндийж байгаа Улаанбаатар хот ердөө ганцхан Хүүхдийн ордонтой. Авьяас чадвараа нээж хөгжүүлье, бүтээе, суръя гэсэн хүүхдүүд багтахгүй, сургалт, дугуйландаа зай талбай нь хүрэхгүй, хонгил подвалаа хүртэл ашиглаж байна. Хумигдсан орон зайд монгол хүүхдүүд хүн болох гэж хичээж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ч, дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд ч хурлын эхэнд ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН нэгийг нэмж байгаагаа байгаагаа танилцуулж байна. Сүхбаатарын талбайн баруун талд, Улаанбаатар хотын төв цэгт, хуучин хотын захиргаа байсан, олны хэлдгээр ногоон дээвэртэй барилгыг ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН болгож байна. Хүүхдийн төлөө санд байгаа, энэ онд зарцуулах 7 тэрбум төгрөгийг засвар, тохижуулалтанд нь зориулна. Хүүхдүүдийнхээ шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн Монгол хүнийг бэлтгэх шинэ орон зайг нээж байна.

Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг нь Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Захирал, дарга биш зай, талбай нэмэгдэнэ. Энэ дашрамд, үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн санааны үйлс өрнүүлж, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОНД сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оролцохыг урьж, уриалж байна.

Энэ бол алдсан боломжоо буцаан авах шийдвэр. Энэ бол Хүүхдийн баярыг угтсан шийдэл. Хүүхдээ хамгаалж чаддаг, хүүхдээ хөгжүүлэх орон зай, орчин нөхцөл бүрдүүлж улс оронд л илүү сайхан ирээдүй бий.

Бид хүүхдийн төлөө За гэж хэлэх нэг хэрэг. Бидэнд хүүхдийн төлөө заавал хийх ажил их байна. “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгө мөнгө нэг бүрийг хүүхдүүддээ илүү өгөөжтэй зүйлд хаяглан зориулж ажиллая. 

Хүүхдүүдээ эрсдэл, хүчирхийлэл, цахим дарамт, гадуурхалтаас, айдсаас ЧӨЛӨӨЛӨХ

Хүүхдийг мэдлэгийн хоцрогдол, хот, хөдөөгийн ялгаанаас ЧӨЛӨӨЛӨХ

Хилийн чанад дахь монгол хүүхдүүдээ эх хэл, үндэсний соёлоо алдаж гээхээс ЧӨЛӨӨЛӨХ-ийн төлөө хийх ажил, шийдэх асуудал их байна.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд ээ,

Хүүхдийн төлөө ажил, амьдралаа зориулж яваа эрхэм хүмүүс ээ,

Хүүхэд бүхэн  эцэг, эх, багш, асран хамгаалагч, цэцэрлэг, сургууль, Монголын төр засаг, монгол хүн бүрийн сэтгэл зүтгэл, энэрэл хайраар өсөж өндийж буй Монгол Улс юм.

Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийе.

Энхрий үрс минь инээж байг. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Aug 21, 2026

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20