НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хуульч, өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Хуульч, өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана

2026 оны 4-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Хууль зүйн салбарын шинэчлэл, эрх зүйн реформыг хийж, хууль зүйн салбарын байгууллагуудын уялдааг хангахад хуульч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, оролцоо чухал байгааг сайд уулзалтын эхэнд онцлоод тус салбарт зарчмын шинжтэй хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тодруулбал;

  • Монгол Улсын Засгийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд хууль сахиулах эрх зүйн орчныг сайжруулахад мэргэжлийн холбоотой хамтран ажиллах

  • Хуульч, өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэх,

  • Хууль зүйн салбарын байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, тус салбарт бэлтгэгдэж байгаа оюутан суралцагчид, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад анхаарах,

  • Хүний эрхийг хангасан, хамгаалагдах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулиудыг батлуулах, түүнийг олон нийтэд таниулах,

  • Хууль зүйн салбарын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгоход мэргэжлийн хуульч өмгөөлөгчдийн туршлага мэдлэг чухал учраас тус холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров хэлэхдээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, өмгөөлөгчдийн ижил тэгш ажиллах боломжийг бүрдүүлэх, өмгөөллийн явцад хүний эрхийг хангах, хамгаалах зэрэг асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна гэв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийн зүгээс Иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг сайжруулах, нийгмийн зүгээс хүлээлт ихтэй байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын Их Хурлаар даруй хэлэлцүүлж, батлуулах, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч ажиллахыг С.Амарсайхан сайдаас хүслээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо