2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Ойрхи Дорнодын хямралаас болж, ганцхан сарын дотор брент маркийн газрын тосны баррель нь $70-аас $110 болоод байна. Энэ нь дэлхийн 95 орны эдийн засагт бодит хүндрэл үүсгэсэн тухай УИХ-ын гишүүд хоёрхон хоногийн өмнө (2026.04.01) Төсвийн байнгын хорооны хурал дээр ярьж байв. Гэтэл шатахууны импортоос 100 хувь хараат Монгол Улсын төр, засгийн бодлого боловсруулагчид Төрийн ордны өрөөгөөр харх адил гүйлдэж, хаалга үүдээ түгжээд зөвхөн “өшөө” авах тухай шивнэлдэж, өөр хоорондоо толхилцож байхад эдийн засгийн хямрал хаалгаар орж ирээд хойморт тухаллаа. Дизель түлшний үнэ литр нь 300-350 төгрөгөөр нэмэгдэхтэй зэрэгцээд махны үнэ аль хэдийнэ килограмм нь 32 мянган төгрөг болжээ.
Ажлаа хийхийг эрх баригчдаас өдөр болгон, цаг тутам шаардах ёстой Ардчилсан намынхан Ардын намын нүүрсний бүлэглэлтэй нийлээд парламентыг барьцаалсан тоглолт хийгээд сар боллоо.
Хаврын чуулган нээлтээ хийснээс хойш сөрөг хүчин зөвхөн сандал суудлын хэрүүл хийдэг болов. Тэдэнд Монгол Улс, монголчуудын амьдрал төдийлөн хамаагүй болохыг "авлигачдыг хамгаалсан акц"-аас нь харагдах болсон. Хавийн улсууд хямралд хэдийнэ бэлдэж байхад харин Монголын улстөрчид сая, сая долларын хулгайгаа дэлгэлцэж, их наядын том мөнгөн дүнтэй дараагийнхаа луйвраа хийхээр чичирцгээж байна. Эрүүл саруул ухаантай болгон эдийн засаг хүндэрсэн үед ирээдүйгээ барьцаалсан, том мөнгөн дүнтэй мега төслүүдээ зогсоохыг анхааруулсаар. Даанч авлига, хулгайгаа хийхээр улайрч буй дарга нарт улс орны ирээдүй, иргэдийн бачимдал, нийгмийн ядуурал хамаагүй бололтой. Аргагүй л дээ, эдийн засаг хямарвал авлигын мөнгөөрөө тэд гадагшаагаа зугатаад явчих юм хойно.
БОДИТ ТОО-БОДИТ ЭРСДЭЛ
“Хэрвээ брент маркийн нефтийн үнэ баррель нь $200 хүрвэл дизель түлшний үнэ тонн тутамдаа $2693 болж, литр нь 6587 төгрөгөөр нэмэгдэн, 9700 төгрөг болох эрсдэлтэй байна” гэж Ерөнхий сайд анхааруулж, иргэддээ ид шид амлахгүй гэдгээ ч мэдэгдээд байгаа.
Иргэд ид шид нэхээгүй, авлигач, хулгай нартайгаа тэмцэхийг шаардаж байгаа. Эдийн засгийн хямралд туйлдчихгүйхэн шиг амьдармаар байгаагаа Ерөнхий сайд Н.Учралд учирлаж суугаа юм.
Энэ бол гарч болзошгүй эрсдэлийн тооцоолол. “ОХУ-ын “Роснефть” компани нь 4 дүгээр сараас газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Энгийн дизель түлшний хил үнэ тонн тутамдаа $648 -аар нэмэгдэж $1385, евро 5 дизель түлш $483-аар нэмэгдэж $1415, евро 5 АИ92 бензин $441-ээр нэмэгдэж, $1206, АИ95 автобензин $441-аар нэмэгдэж $1176 боллоо. Төрлөөс хамаарч шатахууны үнийг тонн тутамд $441-$648 –аар нэмэв.
Тиймээс Монголд энгийн АИ92 шатахуунаас бусад төрлийн түлшний борлуулалтын үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. Энгийн дизель түлш литр тутамдаа 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200, евро 5 дизель 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, евро 5 АИ92 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, АИ95 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болох нөхцөл байдалд хүрснийг импортлогчид Засгийн газарт танилцуулсан. Ерөнхий сайд Н.Учрал ч энэ тоог УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр анхааруулсаар байгаа юм.
Дизель түлшний үнэ литр тутамдаа 2145 төгрөгөөр нэмэгдэхээр ОХУ-аас үнэ ирсэн ч АҮЭБЯ-наас богино хугацааны арга хэмжээ авч, эхний ээлжинд нөөцтэй сэлбэн литрийг нь 300-350 төгрөгөөр нэмсэн. Цаашдаа үе шаттай нэмэгдүүлж, зах зээлд зөөлөн буулгая гэсэн төлөвлөгөөг барьж буй гэсэн.
Гэхдээ энэ бол их шуурганы өмнөх шороо төдий. Цаашлаад дэлхий дахин юу болохыг Ванга ч таашгүй.
Нефтийн бүтээгдэхүүний үнийн хямрал Ойрхи Дорнодын мөргөлдөөн зогсчихвол буурчихгүй Үйлдвэрүүдийн доголдлоос үүдэлтэй энэ хямрал багадаа 6 сар үргэлжлэхийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Монгол Улс газрын тос экспортлогч орон. Гэхдээ 340 мянган тонн тосны экспортын орлого $10 саяар нэмэгдэх бол эргээд эдийн засагт 1.2 их наяд төгрөгийн дарамт үүсэх төлөв гарчээ.
ИРГЭД ӨВДӨГ ДЭЭРЭЭ СӨХӨРЧ БАЙНА
Шатахуун бол эдийн засгийн суурь үнэ. Шатахууны үнэ өсвөл төсвийн орлогын цөм болсон уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ, өрсөлдөх чадвар буурна. Хөдөө аж ахуйн салбарт наад зах нь тээвэр, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэнэ. Гадагшаа урсах валют огцом нэмэгдэнэ. Төсвийн орлого буурна. Статистикийн мэдээллээр гол нэрийн барааны үнэ он гарсаар 2025 оны 12 сараас 14.2 хувиар өссөн байна.
Махны үнэ бүр магнаг болсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн "Шинэ хоршоо" зэрэг сонгуульд зориулсан мөнгөний хөтөлбөрүүд, том дүнтэй авлигын төслүүдийн золиос нь энгийн иргэдийн нуруун дээр үнийн ачаалал болж бууж байна. Авлига, хулгайгаа төгрөгөөр биш доллараар хэмждэг болсон эрх мэдэлтнүүдэд эдийн засгийн хямрал түй ч нөлөөлөхгүй нь үнэн.
Дизель түлшний үнэ литр нь 300-350 төгрөгөөр нэмэгдчихлээ. Цаашдаа магадгүй литр тутамд 2000 төгрөг нэмэгдэнэ.
Ингээд иргэдийн нуруун дээр инфляци бүр мордоод авлаа гараад Мах, гурил, талх, сүү гээд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой. Улстөрчдийн зодооны хөлд улс орны ардчилал, аюулгүй байдал алдагдчихгүй байгаасай гэж залбирах холгүй байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын болон Х.Нямбаатарын өсгөсөн татвар, торгуулийн дарамтаас өндийх чадалгүй болсон иргэд өвдөг дээрээ сөхрөх дөхөж байна. Атал нэмээд "ясыг чинь цайлгаад" өгнө гэж байгаа мэт хотын дарга Х.Нямбаатар ₮2.3 их наядын төсөл хэрэгжүүлэхийн тулд ард түмнээс авах татвараа ахиад нэмнэ л гэж сууна.
Сар бүр авдаг монголчуудын дундаж 1.5-2 сая төгрөгийн цалин нь хоолны зардалдаа ч хүрэлцэхээ болино. Энэ бол бодит байдал болсон.
Дэлхий даяар улс орнууд эдийн засгийн энэ их “шуурга”-ыг хэрхэн хохирол багатай туулах вэ гэж бодлогоо уралдуулж, толгойгоо гашилгаж байхад Монголын улстөрчид дотоод хагарал, өшөө авалтаараа цаг хугацаа алдаж байна. Өнөөдөр тэдэнд өрх бүрийн ширээн дээрх талхны зүсмээс илүү өөрийнх авлига, хулгайгаа яаж нууж, хааж, идэж уух вэ л гэсэн хүмүүс төрийн ордноор харх мэт гүйлдэж байна. Усан онгоц живэхэд хархууд хамгийн түрүүнд зугатдаг гэдэг.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 22
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 19
2026 оны 2-р сарын 27