НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятад Тайвань руу дайрвал яах вэ?
АНАЛИЗ

Хятад Тайвань руу дайрвал яах вэ?

2026 оны 1-р сарын 8
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Ямар ч хувилбараар тооцоолоод үр дагавар нь Хятадын хувьд том байж, тогтвортой байдлыг нь алдагдуулж чадна хэмээн дүгнэжээ.

“Хэрвээ Хятад Тайвань руу дайрвал Хятадад учрах үр дагавар юу байх вэ: бага зэргийн мөргөлдөөн, эсвэл том дайн гэсэн аль ч хувилбараар” гэсэн нэртэй тайлан Даваа гаригт хэвлэгдлээ.

Тайванийн хоолойн зөрчилдөөний тухай шинжээчид, цэргийн стратегичдын бичсэн ихэнх тайланд АНУ Тайванийг бүрэн хэмжээгээр хамгаалж чадахгүй тухай л бичсэн байдал болохоос үүнээс Хятадад ямар үр дагавар учирч болох тухай орхигдуулдаг. Тэгвэл АНУ-ын тинк танк Герман-Маршаллын фондоос гаргасан энэхүү шинэ тайланд ямар үр дагавар учрах талаар, тэр тусмаа Хятад ялагдал хүлээвэл юу болох талаар өгүүлжээ.

Тайланг Герман-Маршаллын фондын Энэтхэг, Номхон далайн хөтөлбөрийн удирдагч Бонни Глэйзер болон зургаан шинжээч бичсэн бөгөөд Хятад Тайван руу дайрсан тохиолдолд учирч болох үр дагаврыг Эдийн засаг, Зэвсэгт хүчин, Нийгмийн тогтвортой байдал, Олон улсын харилцаа гэсэн 4 чиглэлд шинжилжээ.

“Ши Жиньпиний үндэсний сэргэн мандалтыг эцсийн зорилго нь энэ 4 чиглэлд төвлөрч байгаа. Түүний хувьд Хятадын эдийн засагт зөв зам дээр байж, армийнх хүчин чадал байнга нэмэгдэж байх ёстой, ингэснээр Хятадын нийгэм тогтвортой байж, улмаар Хятад дэлхийн бусад улстай сайн харилцаатай байна. Хэрвээ дэлхий Хятадын эсрэг нэгдээд, Хятадтай наймаа хийхгүй, эсвэл Хятадад хөрөнгө оруулахгүй бол түүний Хятад мөрөөдөл замхарна” хэмээн Глэйзер Nikkei-д ярьжээ.

Тайланд нөхцөл байдлыг хоёр сценариар тооцоолжээ. Нэгдүгээрт, хэдэн 7 хоног үргэлжлэх мөргөлдөөн, хоёрдугаарт, хэдэн сар үргэлжлээд Хятадын Ардын чөлөөлөх армийн ялагдлаар дуусах дайн. Аль ч хувилбараар тооцоолоод үр дагавар нь Хятадын хувьд том байж, тогтвортой байдлыг нь алдагдуулж чадна хэмээн дүгнэжээ.

Эдийн засгийн хувьд Тайвань Хятадыг хэдэн их наядын хохиролд хүргэхээр өдөөн хатгаж чадна. Хятадын эдийн засаг бол гадаад орчны доргилтод маш эмзэг. Хятадын экспорт ДНБ-ийх нь 20% эзэлж байгаа нь АНУ-ын хоёр дахин их гэсэн үг. Мөн Хятад гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлт нь глобал харилцан үйлчлэлээс хамааралтай гэсэн үг. Их, бага ямар ч хэмжээний цэрэг дайны ажиллагаа эдийн засагт нь 2-10 хүртэл их наяд ам.долларын хохирол учруулна. Энэ нь богино хугацаанд амсах хохирол, харин урт хугацаанд глобаль эрсдлээс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээ өөр цэг рүү шилжиж, гадаадан хөрөнгө оруулалт бүрэн зогсоно. Ингэснээр Хятад өсөлт рүү хөтөлдөг эдийн засгийн хөгжлийн загвараа алдана хэмээн тайланд анхааруулжээ.

Зэвсэгт хүчний хувьд том хэмжээний дайн болбол Хятад дэлхийн бусад цэг рүү хүчээ дайчлах чадамжгүй болно. Том хэмжээний дайн гарвал Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн хохирол 100 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Харин Тайванийн хувьд хохирол мөн 100 мянга орчим байх боловч голдуу энгийн иргэд байна. Харин зөрчил татагдан орох АНУ, Японы хохирол аль аль 1000 орчим хүний амь байх болно гэж тайланд тооцоолсон байна.

 Бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн байлаа ч Хятадын Өмнөд Хятадын тэнгист аюулгүй байдлаа хангах, Энэтхэгтэй хиллэх хилээ хамгаалах, Энэтхэгийн далай дахь усан замуудыг аюулгүй байлгах, дотооддоо аюулгүй байдлыг хангах зэрэг чадварт сөргөөр нөлөөлнө гэж тайланд дурджээ.

Тайланг бичсэн шинжээчийн нэг АНУ-ын Бизнес эрхлэгчдийн институтын Зак Куперийн үзэж байгаагаар Хятадын нийгмийн тогтвортой байдал ихээхэн алдагдана. “Дотоодын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах нь Ши-гийн хамгийн гол зүйл. Сүүлийн хэдэн жилийн турш Ши даргын санааг зовоож байгаа зүйл нь эдийн засгийн асуудлаас илүүтэй Коммунист намын нэр хүнд юм” хэмээн Зак Купер хэлжээ.

Их, бага ямар ч хэмжээний зэвсэгт мөргөлдөөн Хятадын нийгэмд амь хохирогчдын сэтгэл зүйн асуудал босч ирнэ, учир нь, Хятадын нэг хүүхдийн бодлогоор ихэнх нь өрх ганц хүүхэдтэй. Үүн дээр иргэдийнх нь эдийн засгийн хүндрэл, улам нэмэгдсээр байгаа иргэдийн дургүйцэл, Шинжаан, Төвөд зэрэг бүс нутгийн үндэсний цөөнхийн эмзэглэл, цахим орчны хяналт гээд нийгмийн олон асуудал байгааг тайланд дурджээ.

Хятадын дотоодын хяналтын аппарат маш сайн ажилладаг, аливаа асуудал гарахад зөрчлийг богино хугацаанд намжааж чаддаг ч үргэлжилсэн урт хугацааны дайн болон сунжирвал хяналтын тогтолцоо нь хязгаар бүс нутагт найдвартай ажиллах баталгаагүй, Коммунист намын хэвийн ажиллагааг сулруулах магадлалтай.

Олон улсын харилцааны хувьд хэрвээ Хятад Тайвань руу дайрвал олон улс Хятадын эсрэг байр суурийг баримтална. Дипломатуудыг нь улсаасаа хөөн гаргах, дипломат харилцаагаа таслах, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, Хятадын толгойлдог байгууллагын, тухайлбал, БРИКС, ШХАБ-ын гишүүнээс татгалзах, Ши даргын санаачилсан “Нэг бүс, нэг зам” төслөөс татгалзах зэрэг хариу үйлдэл үзүүлнэ. Ийм хариу үйлдлийг хэдхэн улс үзүүлсэн ч гэсэн үр дагавар нь Хятадын глобал нэр хүндэд сөргөөр тусч, эдийн засгийн харилцаанд нөлөөлнө гэдгийг тайланд онцолжээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20