НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!
АНАЛИЗ

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И лхагва гаригт хэлэхдээ, БНХАУ болон БНСУ-ууд нь хоёр талын стратеги харилцааг эрүүл, тогтвортой, тууштай хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах ёстой гэж тэмдэглэв.

Xinhua News Agency (2026-08-20)

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И (зүүн тал) болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён нар. БНСУ, Сөүл хот, 2026 оны 8 сарын 19.

Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ван И энэхүү мэдэгдлийг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хёнтой уулзах үеэрээ хийсэн юм.

Ван И БНСУ-ыг өөрийн ашиг сонирхолд тулгуурлан, хараат бус гадаад бодлого баримталж, бусад улс орнуудтай харилцаагаа зөрчилдөөнгүйгээр хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн оны эцсээс хойш хоёр улсын дээд хэмжээний удирдагчид амжилттай харилцан айлчлал хийж, БНХАУ, БНСУ-ын харилцааны ирээдүйн хөгжлийн талаар чухал тохиролцоонд хүрсэн нь хоёр талын харилцаанд стратеги чиглэл өгсөн гэж цохон тэмдэглэлээ.

Хоёр талын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан Ван И Хятад улс БНСУ-тай хамтран БНХАУ-БНСУ-ын хамтын ажиллагааны стратеги иж бүрэн түншлэлийг шинэ шатанд гаргахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр тал дээд хэмжээний харилцаа холбоогоо хадгалах ёстойг онцлов.

Хятад, Өмнөд Солонгос нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бөх бат суурьтай бөгөөд ашиг сонирхлын гүнзгий нэгдмэл хамтын бүлэг болсон гэдгийг Ван И тэмдэглээд, хоёр тал Ai, ногоон шилжилт, дижитал эдийн засаг, өндөр технологийн тоног төхөөрөмж болон ахмад настнуудад зориулсан эдийн засгийн талаар хамтын ажиллагааг улам өргөжүүлж, БНХАУ-БНСУ-ын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны яриа хэлэлцээг хурдасгана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чо Хён нар уулзаж байна. БНСУ, Сөүл хот, 2026 оны 8 сарын 19.

Мөн хоёр тал залуучууд, хэвлэл мэдээлэл, спорт, судалгааны төвүүд болон орон нутгийн боловсрол, захиргааны байгууллага хоорондын солилцоог үргэлжлүүлэн дэмжиж, хоёр талын харилцааны нийгмийн суурь болон олон нийтийн дэмжлэгийг цаашид бэхжүүлэхийн тулд ажиллах ёстой гэв.

Ван И хэлэхдээ, Хятад улс 2026 оны Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийг ашиглан БНСУ зэрэг бүх талуудтай хамтран Ази-Номхон далайн хамтын бүлгийг байгуулж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжилд шинэ эрч хүч нэмэхэд бэлэн байна гэжээ.

Сайд Чо Хён БНСУ Хятад улстай дипломат харилцаа тогтоосноос хойш "Нэг Хятад" бодлогыг тууштай баримталж ирснийг тэмдэглэв. Тэрбээр БНСУ Хятадтай дээд хэмжээний харилцаа холбоогоо хадгалж, эдийн засаг, худалдаа, өндөр технологи, хиймэл оюун ухаан болон залуучуудын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Өмнөд Солонгос-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны яриа хэлэлцээг хурдасгаснаар стратеги хамтын ажиллагааны түншлэлийг өндөр шатанд ахиулахыг хүсч байгаагаа нэмж хэлэв.

Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар Ван И онцлон тэмдэглэхдээ, Хятад улс хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад гол үүргийг гүйцэтгэхэд үргэлж бэлэн байсаар ирсэн гэв.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”