НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ирэх намрын бодит байдал: Үнийн өсөлт
АНАЛИЗ

Ирэх намрын бодит байдал: Үнийн өсөлт

2026 оны 4-р сарын 21
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Ирэх намар цахилгаан, дулаан, түлш шатахуун, дизель гэсэн өдөр тутмын амьжиргааны суурь үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. Иргэдэд ирэх ачааллыг багасгах үүднээс цахилгааны үнийг огцом биш, шатлалтай нэмэгдүүлнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн болоод хариуцсан сайд нь хэллээ.

Шилжилтийн үеийн цахилгааныг олон цагаар тасалдаг байдлыг мартчихаад байсан нь өнгөрсөн өвлөөс эргэн сэргэсэн. Эрчим хүчний салбарыг ашигт ажиллагаанд шилжүүлэхийн тулд үнийг чөлөөлөх хэрэгтэй гэдгийг олон жил ярьсан ч бодит утгаар нь чөлөөлсөн нь үгүй, гал унтраах байдлаар явж ирсэн. Харин одоо цаашид гал унтраах арга үр дүнгээ өгөхөөс нэгэнт өнгөрсөн байдалд оччихоод байна.

Нийслэл Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээний 55%-ийг хангадаг ДЦС-IV өнгөрсөн өвөл доголдож, хот даяараа хөлдөх бодит аюул нүүрлэсэн.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-оос цахилгааны тарифыг 2024 оны 11-р сарын 15-ны өдрөөс, дулааны эрчим хүчний үнэ, тарифыг халаалтын улирал дууссаны дараа буюу 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс өртөгт нь хүргэж нэмэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр эрчим хүчний салбарт бага ч гэсэн амьсгаа авах боломжийг олгосон ч салбарын үйлдвэрлэсэн бодит өртөгтөө хүрээгүй байгаа. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд ДЦС-IV-д очиж нөхцөл байдалтай танилцах үеэрээ ЭХЗХ-ны шийдвэрийн үр дүнг харсан Тухайлбал, тус станц нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд 2025 онд цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Дулааныг үйлдвэрлэсэн өртгөөсөө багаар нийлүүлэх бодит шаардлагын улмаас нийт дүнгээр 30.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол байгааг станцынхан тайлагнасан.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн тайлангаар дэлхий нийтээрээ эрчим хүчний хэрэглээ тогтмол өссөөр байгаа бөгөөд энэ байдал цаашид ч хадгалагдахаар байгаа. Монголын хувьд ч ялгаагүй. ҮСХ-ны 2025 оны мэдээгээр 2015-2024 онд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7% өсчээ.

2024 онд нийт 11.6 тэрбум киловатт-цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүчийг хэрэглэсний 75.4%-ийг дотоодын үйлдвэрлэлээр, 24.6%-ийг импортоор хангасан бөгөөд импортын цахилгаан эрчим хүчинд 197,839.98 ам.доллар төлжээ.

Цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн 90.6%-ийг нүүрс, 8.3%-ийг нар, салхи, 0.8%-ийг усан цахилгаан станц, 0.001%-ийг дизель станцаар үйлдвэрлэжээ. Нийт 8,754.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсний 62.1%-ийг уул уурхай, үйлдвэрлэлийн салбар, 24%-ийг өрх, орон сууц, нийтийн аж ахуй, 4.2%-ийг тээвэр, холбоо, 1.1%-ийг хөдөө аж ахуй, 8.7%-ийг бусад салбар ашиглажээ.

Эрчим хүчний үнэ тарифыг өсгөхгүй, төрөөс барьж ирсэн нь одоо тус салбар үүсээд байгаа алдагдал болоод өрийн үндсэн шалтгаан юм. Цахилгааны үнийн өчүүхэн хэлбэлзэл иргэд болоод ААН-үүдэд шууд мэдрэгддэг. 2024 онд цахилгааны үнэ нэмэгдсэний дараа Засгийн газрын гомдол хүлээн авах 11-11 төв цахилгааны үнэ нэмсэнд бухимдсан иргэдийн гомдолд дарагдаж байжээ.

Эрчим хүчний үнийг өсгөх нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас үнийг улс төрийн шалтгаанаар өнөөг хүртэл барьсаар ирсэн. Улстөрчдийн энэ бодлого нь салбарын эдийн засгийн чөлөөт утгыг алдагдуулж, одоо энэ дарамтыг эдийн засаг нь даахааргүй болж байна. Үнийг барих бодлого байгаа бол нөгөө талдаа салбарыг дэмжих улсын төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүйгээр цааш явахааргүй болсон. Эрчим хүчний сайдын багцын төсвийн зарлагын улсын нэгдсэн төсвийн зарлагад эзлэх хувь 2023 онд 0.8%, ДНБ-д эзлэх хувь 0.3% байгаа нь бусад COFOG3  ангиллаар зардлаа тооцдог улс орнуудтай харьцуулахад бага үзүүлэлттэй байна. Олон улсын дунджийг харвал салбарын ДНБ-д эзлэх хувь 1.2 хувь, нийт улсын төсвийн зардалд эзлэх хувь 2.6 байна.

Удирдлагын академиас өнгөрсөн 2025 онд гаргасан “Цахилгаан эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудын эрх мэдэл, нөлөөллийн шинжилгээ”нд салбарын хуримтлагдсан алдагдалд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг дараах байдлаар дүгнэжээ. Үүнд,

-Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардлын тасралтгүй өсөлт, үйлдвэрлэлийн түүхий эд болох нүүрсний үнийн өсөлтөөс гадна техник, технологийн хоцрогдол, хуучралаас шалтгаалсан нэмэгдэл зардлын өсөлтийг борлуулалтын орлогоор нөхөх боломжгүй нь хуримтлагдсан алдагдал үүсгэсэн.

-Цар тахлын үед айл өрх, бизнесийн салбарыг дэмжих зорилгоор төрөөс үзүүлсэн үнэ тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтийн нөлөө сүүлийн жилүүдэд салбарын алдагдлыг улам нэмэгдүүлсэн.

-Шинээр ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдээс нэгдсэн сүлжээнд худалдаж авах ЦЭХ-ний төлбөрийг өндөр тогтоосон нь хэрэглэгчдэд борлуулах тарифыг нэмэгдүүлээгүй нөхцөлд салбарын санхүүд тодорхой хэмжээний дарамт үүсгэсэн.

-Эх үүсвэрийн хомсдолоос үүдэлтэйгээр богино хугацааны эрэлт, эрчим хүчний найдвартай түгээлтийг хангахын тулд техник, технологийн шинэчлэл, их засварыг зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлж, эргэн төлөлтийг тарифт тусгаж байгаа нь мөнгөний урсгалд болон алдагдалд шууд нөлөөлөх хүчин зүйл болж байна.

-Дээр дурдсан эдийн засаг, санхүүгийн шууд хүчин зүйлсийн зэрэгцээ тус салбарын төрийн өмчийн компаниудад бүтээмж муу, бүтэц, зохион байгуулалт оновчтой биш, хүний нөөцийн удирдлага сул, худалдан авалтын ил тод байдал хангалтгүй зэрэг нь (Удирдлагын академи, 2020)  салбарын санхүүгийн алдагдалд нөлөөлөх бас нэг хүчин зүйл билээ.

-Монгол Улсын эрчим хүчний зах зээлд үнэ тарифын зохицуулалтыг хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн туршлагын талаарх баримт бичгийн агуулгын шинжилгээнээс дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байна. Үүнд:

-ЭХЗХ-оос цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг өөрчлөх шийдвэрийг 2002-2024 онуудад 12 удаа гаргаснаас 1 удаа л үнийг бууруулах, бусад нь үнэ, тарифыг өсгөх шийдвэр байсан ба зарим тохиолдолд гэр хорооллын хэрэглэгчдэд тарифын хөнгөлөлт үзүүлэх, шөнийн тарифыг бууруулах зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн бодлогыг ч хэрэгжүүлж ирсэн байна.

-Үнийн өөрчлөлт хийсэн цаг хугацааг харвал УИХ-ын сонгуулийн дараагийн жилд үнийн өөрчлөлтийг хийсэн нь дийлэнх, харин сонгуулийн өмнөх жилд гэр хорооллын хэрэглэгчдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт зохицуулалтын шийдвэр гаргаж байснаас үзэхэд суурь үнийг өсгөх нь сонгогчдод нөлөөлөх нэг хэлбэр гэдэг утгаар цахилгаан эрчим хүчний үнийн зохицуулалтад улс төрийн нөлөөлөл тодорхой хэмжээгээр байж ирснийг илтгэж байна.

-2012-2016 онд үнэ тарифын өөрчлөлтийг хэд хэдэн удаа хийхдээ өсгөхөөс гадна тарифын бүтцийн өөрчлөлтийг хийсэн нь бодит үр дүнгээ өгч 2016 онд салбарын алдагдал хамгийн бага түвшинд хүрч байв.

-Эдийн засгийн эрчимжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн ба хэрэглээг дагаж үйлдвэрлэл, зардлын өсөлт бий болсон ч зардлын өсөлтийн хурдыг нөхөх хэмжээнд үнийг өсгөх боломжгүй салбар тул байнгын алдагдалтай ажилласаар  иржээ.

-Хэрэглэгчдийн гомдлоос үүдэлтэйгээр УИХ, Засгийн газраас үнэ тарифын өөрчлөлтийн үйлчлэх хугацааг хойшлуулах, өсөлтийг бууруулах, зохицуулагчдын гаргасан шийдвэрийг цуцлах тохиолдол 2 удаа гарсан байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20