НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл
АНАЛИЗ|Геополитик

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

7 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 13-ны өдөр Умард нутаг дэвсгэр гэгддэг Курилын арлуудын нэг болох Итуруп (Японоор Эторофү) арал дээр анх удаа албан ёсны айлчлалаа хийлээ. Энэхүү үйл явдлын талаар Оросын төрийн мэдээллийн "ТАСС" агентлаг болон бусад хэвлэлүүд онцлон мэдээлэв.

jiji.com(2026-08-13)

Ерөнхийлөгч В.Путин Умард нутаг дэвсгэрт өөрийн биеэр анх удаа хөл тавьсан нь хойдуудын хувьд түүхэн болон геополитикийн өндөр ач холбогдолтой юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын төрийн тэргүүн тус арал дээр биечлэн очсон нь дараах хоёр үндсэн зорилготой ажээ. Нэгдүгээрт, Украин дахь цэргийн ажиллагаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээг тууштай үргэлжлүүлж буй Япон улсад хатуу сануулга өгөх. Хоёрдугаарт, тус арлууд дээрх Оросын бүрэн эрх мэдэл болон бодит хяналтыг дотоодын болон олон улсад харуулах, баталгаажуулах болохыг шинжээчид мэдээлжээ.

Энэхүү айлчлалын хариуд Япон улсын Ерөнхий сайд Такаичи шийдвэртэй байр суурь илэрхийллээ. Тэрбээр Оросын төрийн тэргүүний тус үйлдэлд туйлын шүүмжлэлтэй хандаж, "Япон улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдалд халдсан энэхүү үйлдлийг огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн мэдэгдэв.

Токиогийн Засгийн газар дипломат шугамаар Оросын талд албан ёсны эсэргүүцлийн нот бичиг хүргүүлж, Умард нутаг нь Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг болохыг дахин сануулсан байна.

В.Путин тус арал дээр ажиллахдаа Сахалин мужийн амбан захирагч Валерий Лимаренкогийн хамт Итуруп арлын нийгэм, эдийн засгийн чухал объектуудтай танилцлаа. Тэрбээр тус арлын загас боловсруулах үйлдвэр, эмнэлэг болон бусад нийгмийн дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тусгайлан бэлтгэсэн арга хэмжээний үеэр Оросын Ерөнхийлөгч тухайн бүс нутгийн нэрийн хуудас болсон улаан түрсийг амтлан үзэж, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж буйгаа харуулсан нь төрийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байв.

Түүнчлэн, тухайн өдөр цаг агаар онцгой тогтуун, нарлаг байсан бөгөөд В.Путин арлын сургуулийн ойролцоо цугласан орон нутгийн оршин суугчидтай уулзах үеэрээ "Энэ газар яг л амралтын бүс шиг харагдаж байна" хэмээн иргэдийнхээ сэтгэл санааг өргөсөн үг хэлжээ.

Иргэдийн зүгээс "Ийм саруулхан, сайхан цаг агаар манай энд маш ховор тохиолддог. Цаг агаар яг л таны айлчлалд зориулж тааруулсан юм шиг байна" гэж халуун дотно яриа дэлгэсэн талаар мэдээлжээ.  Энэхүү уулзалтын дүр зургийг Оросын төрийн суваг болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчлан дамжуулжээ.

Бүс нутгийн дэд бүтэцтэй танилцсаны дараа Ерөнхийлөгч В.Путин губернатор В.Лимаренкотой албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр В.Лимаренко Украин дахь цэргийн ажиллагааны явцад шархадсан 2,000 гаруй цэрэг Сахалин мужид нөхөн сэргээх эмчилгээ, сувилалд хамрагдсан тухай тайлагнав. Эдгээр цэргүүдийн ихэнх нь эмчилгээгээ дуусгаад дахин фронтын шугам руу буцсан болохыг тэрбээр онцолсон юм.

Губернатор Лимаренко цааш нь ярихдаа "Арлын оршин суугчид болон ард иргэд 'Бүх зүйлийг ялалтын төлөө' гэсэн уриатайгаар ажиллаж, фронтыг бүх талаар дэмжиж байгаа" хэмээн бүс нутгийн нийгмийн сэтгэл зүй, цэргийн ажиллагааг дэмжих байр суурийг илэрхийлэв.

Ерөнхийлөгч В.Путин энэ үгэнд хариулахдаа “Оросын ард түмэн бол яг л ийм хүмүүс юм. Манай ард түмэнд ялагчийн генийн код байдаг" хэмээн үндэсний болон цэргийн сэтгэл зүйг өндөр үнэлжээ.

Уулзалтын эцэст талууд Дэлхийн II дайны төгсгөл үеийн түүхэн үйл явдлуудыг эргэн дурсав. Тухайлбал, Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайнд оролцох үеэр хамгийн ширүүн тулаан болсон Курилын арлуудын хойд-зүүн захад орших Шумшу (Японоор Сюмсю) арлын тухай тусгайлан хөндсөн байна.

В.Путин тус арал дээр амь эрсэдсэн Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх асуудлын талаар ярихдаа: -"Бид түүхэн үнэн болон баатруудынхаа дурсгалыг хэзээ ч мартаж болохгүй" хэмээн онцлон тэмдэглэлээ. Энэхүү мэдэгдэл нь ОХУ тус бүс нутаг дахь түүхэн оролцоо болон газар нутгийн бүрэн эрхээ түүхэн үндэслэлээр давхар баталгаажуулах гэсэн алхам гэж ажиглагчид үзэж байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20