НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Кортина д'Ампеццо хотод 70 жилийн дараа олимп эргэн ирлээ
МЭДЭЭ

Кортина д'Ампеццо хотод 70 жилийн дараа олимп эргэн ирлээ

2026 оны 2-р сарын 6
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Итали улсад өнөөдөр буюу 2026 оны 2-р сарын 6-нд хүн төрөлхтний эв нэгдлийн баяр болох XXV Өвлийн Олимпийн наадам хөшгөө нээнэ.

Сэтгэл догдлуулсан энэ үйл явдлын талаар дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд хэрхэн бичиж буйг дэлгэрэнгүй хүргэе.

Энэ удаагийн олимп нь Италийн хойд бүсийн хоёр өөр хотыг түшиглэн зохион байгуулагдаж байна.

“XXV Olympic Winter Games” нь 2026 оны 2-р сарын 6-наас сарын 22-ны өдрийг хүртэл Италийн Милан (заалны төрлүүд) болон Кортина д'Ампеццо (уулын цана, чарга гэх мэт) хотод болно.

Олимпийн уриа нь "DREAMING TOGETHER" буюу Хамтдаа мөрөөдөцгөөе.

Милан хотын алдарт "Сан Сиро" (Stadio Giuseppe Meazza) цэнгэлдэх хүрээлэнд болох Олимпийн нээлтийн ажиллагааг маш өвөрмөц болно гэж олон улсад хүлээж байна.

Италийн соёл, загвар, түүхийг орчин үеийн технологитой хослуулсан гайхалтай шоу үзүүлбэрүүд төлөвлөгдсөн. Олимпийн бамбарыг хэн асаах нь одоог хүртэл нууц хэвээр байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Энэ олимпод албан ёсны бүртгэлээр 92 орон (Үндэсний Олимпын хороо) оролцох нь. Зарим эх сурвалж "Бие даасан төвийг сахисан тамирчид"-ыг (AIN) тусдаа баг гэж үзээд 93 гэж тоолж байгаа юм. Энэ удаад Бенин, Гвиней-Бисау, Арабын нэгдсэн Эмират зэрэг орон өвлийн олимпод "дебют"-ээ хийж байна.

Нийт 2900 орчим тамирчин, өвлийн спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Олимпын хөтөлбөрт анхлан багтсан "Ski Mountaineering" буюу “Уулын цанаар авирах” төрлөөр тамирчид Италид өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, нийт тамирчдын 47% нь эмэгтэй байгаа нь түүхэн дээд үзүүлэлт болов.

Тэмцээнүүд зөвхөн Милан, Кортинад биш, мөн Валь ди Фьемме, Вальтеллина зэрэг Альпийн нурууны үзэсгэлэнт хөндийнүүдэд явагдана.

Улс төрийн болон бусад шалтгаанаар Олон улсын олимпын хорооны шийдвэрээр зарим улс орон албан ёсоор оролцох эрхгүй болсон.

Украины дайнтай холбоотойгоор ОХУ болон Беларусыг олимпод оролцохыг хориглосон.

Гэхдээ эдгээр орны тамирчид "Бие даасан төвийг сахисан тамирчин" (AIN) статустай оролцож байна. Тэд улсынхаа туг, дууллыг ашиглахгүй бөгөөд нээлтийн ёслолын парадад алхахгүй.

Хойд Солонгос (БНАСАУ) улсын хувьд тэд өмнөх "Токио 2020" олимпод цар тахлын улмаас оролцоогүй тул эрх нь түдгэлзээд байсан. Одоо эрх нь сэргэсэн ч өвлийн спортын төрлүүдэд тамирчид нь эрхээ авч чадаагүй буюу цөөн тоогоор оролцож магадгүй аж.

Өвлийн олимпод оролцогч орны тоо зуны олимптой (ихэвчлэн 200 гаруй орон) харьцуулахад цөөн байдаг. Үүний гол шалтгаан нь уур амьсгалын нөхцөл нь олон оронд өвлийн спортоор хичээллэх, хөгжүүлэх боломжийг хязгаарладаг. Мөн өвлийн спортын төрлүүд болох чарга, тэшүүр, үсрэлт зэрэг нь маш өндөр өртөгтэй тусгай байгууламж шаарддаг.

Манай улсын хувьд өвлийн олимпод уламжлал ёсоор гүйлтийн цана болон уулын цанын төрлөөр тамирчдаа илгээсэн. Хэдийгээр цөөн бүрэлдэхүүнтэй ч тэд маань дэлхийн шилдгүүдтэй эр зориг, хурд хүчээ сорих бэлтгэлээ бүрэн хангасан.

Энэ удаагийн олимпод гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, Уулын цанын төрөлд А.Ариунбат нарын 3 тамирчин эрх авсан юм.

Тамирчид маань олимпын бэлтгэлээ Европт базааж, нээлтийн ажиллагаанд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулан цэнгэлдэх хүрээлэнд орж ирнэ.

Сонирхолтой нь, Кортина д'Ампеццо хот нь хамгийн анх 1956 онд өвлийн олимп зохион байгуулж байсан түүхтэй. 70 жилийн дараа олимп эргэн ирж байна!

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын долоон баримт бичиг байгууллаа.

Oct 23, 2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо