НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнэ огцорсноор олон зүйл өөрчлөгдөж байна!
АНАЛИЗ

Л.Оюун-Эрдэнэ огцорсноор олон зүйл өөрчлөгдөж байна!

2026 оны 5-р сарын 21
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Одоогоос нэг жилийн өмнө, яг л ийм хавраар олон залуус Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан талбай дээр жагсаж байв.

Чухамдаа, Монгол Улсын төсвийг дөрвөн жил захиран зарцуулсан Гүйцэтгэх засаглалын тэргүүн асны хүү, бэрийн хэтийдсэн тансаглал болон төрсөн ахтайгаа ижилсүүлэн авсан 3 тэрбумын аяллын тансаг машины дуулиан “төрийн нууц” гэх улаан тамганы ард “нуусан” авлига, хулгайг илчлэх гол сэжүүр болсон билээ.

Монгол Улсын Засгийн газрын үе, үеийн тэргүүний ажилласан хугацаа, зарцуулсан мөнгийг харвал Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ аль ч утгаараа жагсаалтын нэгд бичигдэнэ. Үнэмлэхүй эрх мэдэлтэйн дээр “сөрөх хүчин”-гүйгээр 4.4 жил Ерөнхий сайд хийсэн түүний зарцуулсан төсвийн мөнгө гэхэд 125 их наяд хүрсэн юм.

Гэвч 125 их наядын төсвөөр Л.Оюун-Эрдэнэ ямар бүтээн байгуулалт хийсэн бэ гэвэл нэрлэчих нэг ч сайн төсөл алга. Түүний өөртөө хамаатуулах болсон Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц нь У.Хүрэлсүхийн үеэс эхэлсэн төсөл. Харин хуурай ах, “домогт зөвлөх” Х.Баттулгынхаа овоолсон шороо, мухар төмөр замын луйврыг нуухын тулд Харбины гэрээ гэх бас нэг хавханд Монголыг оруулсан нь туйлын үнэн юм. Түүний төсөл болгон жинхнээсээ 20, 30 гэр бүлийн хулгай, луйвар болсон гэвэл буруудахгүй. Хамгийн сүүлийн жишээ нь гэвэл “Сэлбэ сэргэлт”, Туулын хурдны замын төсөл. Тэд бүр иргэдийнхээ аяганд байгаа хоолны махыг хүртэл голохгүй хулгайлцгааж байна.

Нийслэлийн нөөцийн махны тендерт шалгарсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын улаан махны хулгай эцэстээ Х.Нямбаатарын албан тушаалын үнэтэй байлаа.

Л.Оюун-Эрдэнийн засагласан он жилүүдэд Монголын төрд мафийн дарангуйлал нэгэнт тогтсон байв. Авлигын индекс хэдэн арван байраар арагшилж, ардчиллын индексээр автократ дэглэм руу ухарч буйг Varieties of Democracy байгууллагаас анхааруулсан нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үеийг тодорхойлох гол статистик үзүүлэлт байлаа.

Товчхондоо, камерын өмнө Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхийн хэрээр эсрэгээрээ 15 давхарт авлигын хэлцэл, хөрөнгө мөнгөний дээрэм явагддаг байсан талаарх олон баримт нотолгоо түүнийг огцорсны дараа ил болсон. Дүү нь ахтайгаа нийлээд иргэдийнхээ хөрөнгийг ил цагаан дээрэмдсэн хэрэг үе, үеийн Ерөнхий сайд нарын ранкын төвшинд гарч байгаагүй эмгэнэл юм.

Гэрийн хулгайгаа, намын асуудал, намын асуудлаа Төрийн зовлон болгож хувиргасан Л.Оюун-Эрдэнэ огцрохыг шаардсан залуусыг шавьж мэт үзэж явсан, үүнийгээ тэрбээр “Ялаанууд миний үзэл санаа, тэмцлийг мөхөөхгүй” гэж ил цагаан илэрхийлж байсан нь 365 хоногийн өмнөх үг.

УИХ-аас өөртөө итгэл үзүүлэхийг гуйсан ч талаар болж, тэрбээр огцорсноор улс төр, нийгэм-эдийн засагт олон зүйл эергээр өөрчлөгдөж байна. Нэгд, МАН-ын хатавчинд бүтэн жил амьдарсан Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр сууринд эргэн ирсэн. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол О.Алтангэрэл, Э.Одбаяр нарын аль нэгийг Ардчилсан намын даргаар “томилох” байв. Энэ нь Ардчилсан намын гишүүд даргаараа хэнийг сонгохоо шийдэхгүй, Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд, аль эсвэл 15 давхар болон “Баянгол” буудлын аль нэгт “улс төрийн шийдвэр” гарах байсан гэсэн үг.

Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнийн 25-тай хүүг “хөөрхий нялх амьтан” гэж “ханилсан” хүний хувиар өмнөөлж явсан, өдгөө “гашилсан бохь” болж хувираад байгаа Лу.Гантөмөр ч тамгаа алдахгүй байсан нь гарцаагүй үнэн.

Монголчууд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Улс төрд энэ үг Ардчилсан намд л яг тохирно. Л.Оюун-Эрдэнэ огцорсноор Ардчилсан нам сөрөг хүчний байрандаа эргэн зогсохын хэрээр парламентын ардчилал ч Монголд эргэн ирсэн. Засагт хамтарсан нэртэй Ардчилсан намынхан Л.Оюун-Эрдэнийг үнэндээ шүүмжлэх нь бүү хэл муу харах ч эрхгүй явсан үе ердөө жилийн өмнө л байлаа.

Харин Л.Оюун-Эрдэнэгүй өнгөрсөн 1 жилийн дотор олон зүйл өөрчлөгдсөний нэг Ардчилсан нам ямартай ч Женко.Баттулгын савраас гарч чадсан билээ. Түүнчлэн Н.Учралын Засгийн газар ч хараа, хяналттай болсон. Парламентын танхимд эрүүл мэтгэлцээн ч өрнөж байна, “Эпштейний хэргийг мөрдөгчдийг” эс тооцвол.

Л.Оюун-Эрдэнэ огцорсноор Монголын төр дэх мафийн картел нуран унаж байна. Х.Баттулгын эрх мэдэл Ардчилсан намд улам хумигдаж, Л.Оюун-Эрдэнэ нар ч хууль, шүүхэд дуудагдах нь цаг хугацааны асуудал болжээ.

Түүнийг огцруулснаар ургийн модны хулгай Монголын улс төрийг хэрхэн идэж байсныг олон нийт мэдэж авсан. Хотын дарга Х.Нямбаатарын баг гэхэд Улаанбаатарыг увайгүйгээр тоносон нь баригдлаа. Захын жишээ гэхэд хотын экс дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гэхэд НЗДТГ-аас хэрэгжүүлж буй мега төслөөс 6.6 тэрбумыг авсан баримтаар нотлогдсон. МАН+Женко гэх картелийнханд үнэндээ тэрбум төгрөг чихрийн цаас болсон, сая, сая долларыг тоолж биш тороор тараадаг байснаа ч өөрсдийнхөө амаар хүлээн зөвшөөрсөн.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ огцорсноор юу ч өөрчлөгдөхгүй биш юмс бүтнээрээ шинэчлэгдэж байна. Энэ бол ирж яваа цагийн эерэг дохио юм. Монголын төр мафийн савраас салж буй нь халхын заяа нь хаячихаагүйн шинж билээ.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20