НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнийн “5Ш” ажиллагаа ба Л.Оюун-Эрдэнийн оргон зугтагсад
АНАЛИЗ

Л.Оюун-Эрдэнийн “5Ш” ажиллагаа ба Л.Оюун-Эрдэнийн оргон зугтагсад

2026 оны 5-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Буддын гүн ухаанд "Хийсэн үйлээсээ хэн ч, хаашаа ч зугтаж үл чадна" гэж сургадаг. Улс төрд үүнийг “юу тарина, түүнийгээ хураана” гэж тайлбарладаг. Заримдаа улстөрчдийн тарьсан үр маш хурдан боловсордог. Салхи эргэж, улс төрийн нөхцөл өөрчлөгдөхөд “хаан”-аас харц, шүүгчээс ялтан болох нь энүүхэнд. Гурван жилийн өмнө “5Ш” гэх драмлиг улс төрөө зарлаж явсан Л.Оюун-Эрдэнэ, Филиппинээс Т.Бадамжунайг өөрийн биеэр баривчлан авчирсан Х.Нямбаатар нар өөрсдөө шувуу болоод нисэх нь холгүй байна.

Гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаагаа зарлаж байв. Түүний “5 Ш” ажиллагаа нь:

-Шүгэл (Төрийн авлига, хулгайг илчлэх)

-Шүүр (Орлогоо батлаагүй албан тушаалтнуудыг чөлөөлөх)

-Шувуу (Оргон зайлсан хэрэгтнүүдийг авч ирэх)

-Шилжүүлэх авах (Оффшор дахь хууль бус хөрөнгийг авах)

-Шил (Төрийн өмчийн засаглалыг ил тод болгох) гэсэн таван “үзэгдэлтэй”.

Хоржоонтой нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын санаачилсан, 15 давхраас найруулсан “5Ш” ажиллагааныхаа гэмт хэрэгтнүүд нь өдгөө өөрсдөө болжээ.

ШҮГЭЛ

Гоё ганган, баян тарганаа гайхуулсан бэрийн “стори” болон ах дүү хоёрын аяллын тансаг машины асуудал өндрөө авснаар иргэд экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж, талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. АТГ одоо ч Л.Оюун-Эрдэнийн орлого хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг тогтоогоогүй байгаа.

Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, авлига аваад зогсохгүй дээрэм хүртэл хийснийг иргэн П.Хишигбаяр шүгэл үлээсэн.

Түүнийг шоронд орж, гэр бүлийнх нь хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэх замаар өмчийг нь булаахыг завдсан болох нь Л.Оюун-Эрдэнийн олон удаагийн “амны алдаа”-наас ойлгомжтой болсон.

Тэгвэл Туулын хурдны замын төсөл хулгайн төсөл болохыг иргэд илчилсэн. Урьдчилгаа ₮500 тэрбумыг шилжүүлсэн компани нь гэхэд толгой эргүүлсэн олон нэртэй. Эндээс харахад мөнгө угаах зорилготой луйврын компани байх магадлал өндөр. Туулын хурдны замыг эсэргүүцэж, иргэд Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан, эцэстээ “улаан махны хэрэг”-ээр албан тушаалаасаа огцорсон хотын анхны даргаар түүхэнд үлдэх нь гарцаагүй.

ШҮҮР

Шүүр ажиллагаагаа Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа орлогоо нотлож чадаагүй төрийн албан хаагчийг чөлөөлөх зорилготой гэж байв. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өөрөө орлогоо нотлож чадаагүй. Наад захын жишээ гэхэд ахтайгаа “ижилсүүлэн” авсан 3 тэрбумын аяллын тансаг машинаа ямар хөрөнгөөр авснаа ч батлаж чадаагүй байгаа билээ. “Херо энтертаймент”-ийн захирал Б.Баатар татвар төлсөн гэх санхүүгийн тоо баримтгүй “баримт” үзүүлснийг эс тооцвол үнэндээ ах, дүү хоёрын орлогын эх үүсвэр одоо ч но-той хэвээр.

Тэрчлэн стейк, сүши, паста идэж, пиво уудаг нохойныхоо хоолыг ямар эх үүсвэрээс олдгоо Х.Нямбаатар албан ёсоор батлаагүй байгаа юм.

Амаараа бол охин нь нохойн хоол хийж зараад нохойтойгоо Парис, Ромоор аялсан гэх. Гэхдээ мэдээж Х.Нямбаатарын хэлсэн тайлбарт хэн ч итгээгүй. Магад өөрөө ч итгээгүй биз.

ШУВУУ

Энэ хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаадаас авчирна гэж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа мэдэгдэж байв.

Хоржоонтой нь, Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Шүүр” ажиллагааны хүрээнд гадагшаа гарч зугатсан “Херо энтертаймент”-ын Б.Баатар, зөвлөхөөр нь ажиллаж асан А.Амундра нарыг авчрах уу гэдэг нь асуултын тэмдэг үлдээж байна.

Мөн Х.Нямбаатарыг хотын даргаас огцрохтой зэрэгцээд хил давж зугтсан түүний багын найз, “Сэлбэ сэргэлт” корпорацийн ТУЗ-ийн гишүүн Г.Золзаяа, нэгдүгээр орлогч дарга асан Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нар мөн л “шувуу” болоод гадагшаа нисчихсэн гэх мэдээлэл цацагдсан. Товчхондоо, Филиппинээс баривчилж ирсэн Т.Бадамжунайн туулсан зовлонг Б.Баатар ч туулж яваа. Х.Нямбаатарын “найзууд” ч туулж мэдэх нь.

ШИЛ

Төрийн өмчийг шилэн болгоно гэж наанаа пиардсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ цаанаа төрийн нууц нэртэй улаан тамганы ард хэрхэн улсаа тонож, хулгайлдаг байсан баримтууд ил болсон. Жишээ нь, “Оюутолгой”-гоос өгсөн $20 саяыг төрийн улаан тамгаар халхавчлан хэрхэн үрсэн нь он сар, мөнгөн дүнтэйгээ, авсан өгсөнтэйгөө ил болсон билээ.

ШИЛЖҮҮЛЭХ

Албан тушаалын байдлаа ашиглаж татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын мөнгийг завшин, гадаадын оффшор бүсэд олсон хөрөнгөө нуудаг байдлыг таслан зогсоох, улсад учруулсан хохирлыг нь шилжүүлнэ гэж ярьж явсныгаа яг эсрэгээр Л.Оюун-Эрдэнэ ажилласан.

Х.Баттулгын өмч, хөрөнгөө нуудаг Сингапурыг оффшор бүсээс гаргах шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 онд гаргасан гол факт юм.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20