НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэлд эргэн ирэх “OPERATION”!
АНАЛИЗ|Улс төр

Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэлд эргэн ирэх “OPERATION”!

2025 оны 12-р сарын 9
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Одоохондоо Л.Оюун-Эрдэнэ нам гүм байна. Энэ нь их тулааны өмнөх нам гүм үү, эсвэл үнэнд гүйцэгдээд үүрэндээ нуугдчихав уу?!

Гэдэг нь асуултын тэмдэг ч, анхаарлын тэмдэг ч мөн. Женко ахынх нь Монголын улс төрд нутагшуулсан технологи, Херо ахынх хийж ирсэн продаганда, хувь хүнийх нь хор, хорслыг нь бодсон ч Л.Оюун-Эрдэнэ ийм амархан ичээндээ орчих хүн биш.

Б.Баатарын хэвлэлүүдэд өгсөн дараалсан ярилцлагууд, Х.Баттулгын АН-ын төрсөн өдрөөр ил гарч, индрийн үг хэлсэн нь, араас нь залгуулаад О.Батнайрамдалын зохион байгуулж буй “Оюутолгой”-н сонсгол зэрэг нь санаандгүй үйл явдлууд биш. Санамсаргүй давхцлууд бүр биш. Үйл явдлуудаас үйл явдал “ургадаг”. Үгэн дотроос үйл явдал уншигддаг.

“Херо” Б.Баатарын хэвлэлд өгсөн ярилцлагуудын гол аргумент нь “Л.Оюун-Эрдэнэ маш сайн Ерөнхий сайд байсан” гэх тайлбар. Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэлд эргэн ирэх “OPERATION”-ийн эхлэл үг энэ. Үүний араас Г.Занданшатарын Засгийн газрыг он гараад огцруулна гэсэн мессеж олон нийтийн сүлжээнд мэр сэр сэвэгдэх болсон нь мэдээж тодорхой сценаритай, сценарийн дагуу бэлтгэж буй улс төрийн нэг тандалт. Ирэх хавар Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг огцруулах жагсаал зохион байгуулна гэдэг оргүй хоосон цуурхал биш. Түүнд жагсаалыг зохион байгуулах мөнгө, туршлага, иргэдийг илбэдэх продаганда бэлэн жортойгоо бий. Парламентад суудалтай таван нам дотор Л.Оюун-Эрдэнийн операцийг дэмжих улстөрчид ч цөөнгүй.

Л.Оюун-Эрдэнэ сайн эсвэл муу Ерөнхий сайд байсныг зөвхөн эдийн засаг л нотлоно. Харамсалтай нь, хамгийн мөнгөтэй, нөлөөтэй Ерөнхий сайдаар ажиллаж асан Л.Оюун-Эрдэнийн үед Монголын гадаад индексүүд бүгд унасан, ухарсан. Дотоодод инфляци хоёр оронтой тоонд очсон. Ам.долларын эсрэг хамгийн суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөг нэрлэгдсэн. Атал дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хамгийн дээд цэгтээ очсон, зэсийн эрэлт ихэссэн үеийн алтан боломжийг Монгол Улс ашиглаж чадаагүй, ашиг орлогыг нь төрсөн, тэлсэн ах дүүсээрээ дундаас зувчуулсан. Жишээ нь гэвэл “Бодь” группын Д.Баясгалантай байгуулсан нүүрсний оффтейк гэрээ. Дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 450 ам.доллараар зарагдаж байсан коксжих нүүрсийг 60 ам.доллараар тооцож “Бодь”-д өгсөн нь улсын төсвийг хамгийн багадаа 800 гаруй сая ам.долларын алдагдалд оруулсан. 800 сая ам.долларыг Монголбанкны өнөөдрийн нэрлэсэн ханш болох 3537 төгрөгөөр үржүүлбэл, Монгол, монголчууд хэчнээн төгрөгийн хохирол амссан нь ойлгомжтой болно.

Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед Монгол ардчилсан орноос автократ дэглэмд шилжиж буй 45 орны нэгээр зарлагдсан. Иймээс Л.Оюун-Эрдэнэ хамгийн сайн Ерөнхий сайд байсан гэдэг нь зөвхөн херопаганда. Эргэн ирэлт хийх замаа засч буй заль төдий.

Тэрбээр эрх мэдэлд хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, парламент, хууль, шүүх, АТГ, Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн институти, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэргээр төрийн бүх институцийг харлуулсан. Сүүлдээ Монгол Улсыг баян, ядуугаар нь талцуулсан нь бодит факт. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ байхад Монгол дайснаар ч яах вэ. Гэж явсан үе Монголын улс төрийн түүхэнд гашуун сургамж болж үлдэх ёстой.

Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэх операцид “Админерал”-ын асуудлаараа амь наана, там цаана яваа Д.Амарбаясгалан нэгдэх биз. Гэхдээ тэд зүүн гар дахь “хутгаа” нуугаад, баруун гараараа хоёр дахь удаагаа андгай тангараг тавилцах байх.

Өнөөдөртөө МАН-ын 65 бүлэг “эвлэрэл” нэрээр Н.Учралыг намын дарга болгосон ч эрх мэдлийн гадна үлдсэн гомдогсод Л.Оюун-Эрдэнэ дээр очиж, гомдол хорслоо тайлахыг үгүйсгэхгүй. Тэрчлэн ХҮН намын дарга Т.Доржханд Ж.Золжаргалаас бусад гишүүдээ аваад Гэрэгэ15 ажиллагаанд оролцохоос сийхгүй. Тэдэн дээр МАК-ийн нялх Сэнгүм нэмэгдэнэ. ИЗНН-ынхан Л.Оюун-Эрдэнийг цагаан махаа гартал дэмжих биз. Л.Оюун-Эрдэнэ “хар булган дах”-аа хайртай “домог”-тоо бэлэглэх нь тодорхой. Женко.Баттулгын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардагаа Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа харуулчихсан. МАН-д Л.Оюун-Эрдэнэ эргэн ирж байж Х.Баттулгын АН дахь нөлөөлөл сэргэнэ. Хэдий Х.Баттулга өмнөх шигээ АН-ыг хөшигний араас удирдаж чадахаа больсон ч өнөөдөр ч “өмхийгөө тавихгүй” яваа. О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Ц.Туваан, Ж.Баясгалан, Ө.Шижир, Г.Очирбат нар эзнийхээ үгнээс мэдээж гарахгүй. Э.Одбаяр бол Л.Оюун-Эрдэнийн АН дахь БЭТ. Х.Тэмүүжин хэний хүн бэ гэдгээ хэдийнэ үг-үйлдлээрээ таниулчихсан.

Үндсэн хуулийг зөрчин, төрийн эргэлт хийсэн хэрэгтээ яллагдагчаар татагдсан Х.Булгантуяа, төрийн нууцын ард төсвийг хулгайлсан баримт нь дэлгэгдсэн Ч.Номин,  хууль бус хандивын асуудлаараа хуулийнханд ороогдож яваа Э.Болормаа нарын хүүхнүүд Л.Оюун-Эрдэнийн сумны зэв, сэлэмний ир болоод А.Ариунзаяагийн хэлдэгчлэн “фронт” руу явахаас буцахгүй.

Ингээд харахаар Л.Оюун-Эрдэнэ, Женко.Баттулга нар МАН-ыг, АН-ыг ч, Монголыг ч амар заяа үзүүлэхгүй байж мэднэ. Тэдний ард Москвагийн ч, Бээжингийн ч эрх ашиг бий. Оросын хувьд Оюутолгой, Хятадын хувьд Харбины гэрээ гэж том эрх ашиг дээр тэд хэдийнэ тэврэлдчихсэн. О.Батнайрамдал Оюутолгойг “оролдоод” яваагийн цаана Оросын эрх ашиг бий нь одоо л ойлгомжтой болж байна. Харбины гэрээгээр улсаа худалдсан улстөрчдийн эрх ашиг удахгүй тодорхой болох байх. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд эргэн ирвэл Монгол Улс дарангуйлалд шилжин дампуурна. Юу үнэн, энэ л үнэн.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20