НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнийн онцгой ТЭНЭГ ҮГС-I!
АНАЛИЗ

Л.Оюун-Эрдэнийн онцгой ТЭНЭГ ҮГС-I!

2025 оны 12-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хүний тархины хэмжээ таван үгнээсээ танигддаг гэдэг. Улстөрчдийн үг нь ч, үйлдэл нь ч олны нүдэн дээр байдаг. Тиймээс ч шүүмжлэл багагүй дагуулах нь бий. Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг. Улстөрчдийн хэлсэн эшлэл болон тэнэг үгсийг “Гарц үг”, “Тэнэг үг” зэрэг  буландаа цувралаар хүргэж байх юм. Ингээд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, нийгмийн сүлжээнд багагүй элэглэл, шүүмжлэл дагуулсан үгсийг түүвэрлэн хүргэж байна.

  • Хоолны хордлого хөл рүү орсон.

  • Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөртэйгөө тэмцэхийн нэр.

  • Ерөнхий сайд болох цаг хугацаагаа сонгодог байсан бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй.

  • Хамгийн азгүй цаг үе энэ Засгийн газарт тохиож байна.

  • Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж төрж байна.

  • Монгол туургатантай холбоотойгоор 400 орчим сая жуулчин ирэх хүчин чадал байна.

  • Жуулчид Монголд ирээд вакцинаа үнэгүй хийлгэж болно.Энэ бол жуулчдыг татах сэдэл болно.

  • Тамхи татаад гудамжинд хаявал торгуулийг нь 50 сая болгох хэрэгтэй.

  • 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийх зорилго тавья. "Галзуу хурд"-ын нэг анги Монголд хийгдээсэй.

  • Netflix-д таваас доошгүй монгол контент байршуулъя.

  • Бүх хүнийг нэгдсэн нэг мэдээлэлтэй байлгахын тулд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 3D хэлбэрээр кино театрт ч үзэх боломжтой болгоно.

  • Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна.

  • Хүү маань хүнд хайр сэтгэлтэй болж, бөгж бэлэглэсэн нь үнэн байна.

  • Бэлэглэсэн бөгж нь 17 сая төгрөг, бугуйвч нь 500 мянган төгрөг  юм билээ.

  • Монголчууд дугаргий, бөөрөнхий соёлтой ард түмэн.

  • Хоёр бялуу, хоёр шөл уусан.

  • Авлигын индекс бол төсөөллийн индекс.

  • Гал барьж, томоохон ажлуудыг яах гэж хийв дээ гэж бодогддог юм байна.

  • Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж үгүй.

  • Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна.

  • Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна.

  • Намайг Баттулгатай холбоотой гэдэг домог юм.

  • Огцрох амархан, надад албан тушаалтай зууралдаад байгаа юм байхгүй.

  • Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Нөгөө талдаа энэ баялгийг хөрөнгө оруулж байж ашиглах нь ойлгомжтой. Энэ хоёр ойлголтын эв нэгдлийн цэг бол Баялгийн сан.

  • Би энэ суудалд дуртай, хайртайдаа зууралдаад байгаа юм биш. Засаглалын тогтвортой байдлын төлөө сууж байна.

  • Хэн дуртай нь Ерөнхий сайдыг огцруулаад байвал гүйцэтгэх засаглалын хямрал үүснэ.

  • Андуураад байна, би албан тушаалтай ч, үгүй ч үзэл санаа үйл хэргээ гүйцээнэ.

  • Би сонгодог утга зохиолын мэргэжилтэй.

  • Би гурван ном бичнэ. Нэгийг нь Төв номын санд, нэгийг нь Батбаяр багшдаа, нэгийг нь өөртөө авч үлдэнэ.

  • Хүүдээ цаг гаргаж чадаагүй нь миний алдаа. Гэхдээ 23 настай хүн гэдэг бол бие даачихсан байдаг нас.

  • Хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиохыг нь би хөндлөнгөөс заагаад байж болохгүй.

  • Хэл ам битгий татлаад бай, зөв яваарай гэдгийг би хүүхдүүддээ хэлдэг.

  • Олон нийтийн өмнө хүүгээ гаргахгүй байсан нь буруу байв уу гэж харж байгаа.

  • Манай аав зураач хүн. Манай хүү энэ авьяасыг нь өвлөсөн.

  • Намайг данх, галч гэж нэрлээд Англид амьдардаг мэтээр зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа.

  • Ер нь яах вэ, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.

  • С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдлөг маш олон хүний амьдралын цаг хугацааг бүхэлд нь сүйрүүлсэн. Би торлогдчихсон зүрхийг чөлөөлөхийг л хүссэн юм.

  • Манай гэр бүл Лондонд амьдардаггүй.

  • Ерөнхий сайд хийх нь олон улс, ордон, олон нийт гэсэн гурван динамикийн дундах цэг. Гачлантай нь энэ гурав өөр өөр тийшээ зөрж эргэдэг урвуу хамааралтай.

  • Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.

  • Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.

  • Шинэ намын даргаа түүчээ шувуу шиг өдөө сэтлүүлж, салхи сөрөн бусад ШУВУУДАА дулаан оронд аваачихын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд нь хамт байх учиртай.

  • Би аль хэдийнэ орлогоо нотолчихсон.

  • Ерөнхий сайд хүн бол хурал даргалагч.

  • Ялаанууд миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20