НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Лунаномикс: Тэд сарны төлөө өрсөлдөж, бид нүүрсэн дээрээ зодолдож байна!
АНАЛИЗ

Лунаномикс: Тэд сарны төлөө өрсөлдөж, бид нүүрсэн дээрээ зодолдож байна!

2026 оны 4-р сарын 14
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Монголчууд нүүрсний хулгай дээрээ ид зодолдож байх зуур улс орнууд сарнаас эрчим хүч үйлдвэрлэх өрсөлдөөнд оржээ. Эрчим хүчийг монголчууд зөвхөн нүүрснээс гаргаж авах ёстой гэх гэнэн ойлголтоосоо одоо ч салаагүй. Атомын цахилгаан станцын талаарх бидний мэдлэг Чернобылийн цаг хугацаан дээр гацчихсан хэвээр.

Тэгвэл биднээс бусад нь нүүрснээс татгалзаж, эрчим хүчний шинэ гарц, гаргалгааг хайж, сонирхох болсон.

2026 оны 4-р сарын 1-нд NASA-гийн “Artemis II” хөлөг сансарт хөөрч, сарыг тойрч 4-р сарын 10-нд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан энэхүү хөөрөлт 1972 оноос хойш хүн төрөлхтөн саранд ойртсон анхны тохиолдол агаад тэнд байнгын бааз байгуулах, ашигт малтмал олборлох эхлэл гэж MarketWatch болон Dow Jones онцолжээ.

“Артемис” хөтөлбөр нь зөвхөн хүн төрөлхтнийг саран дээр буулгах төсөл төдий биш. Саран дээр тогтвортой бааз болон арилжааны дэд бүтцийг байгуулах зорилготой төсөл аж.

Өөрөөр хэлбэл, “Артемис” саран дээр нэг удаа буугаад өнгөрөх биш, харин урт хугацаанд сарны гадаргуу болон тойрог замд материал тээвэрлэх, газардуулах, ханган нийлүүлэх системийг байгуулж, энэхүү дэд бүтцэд тулгуурлан хувийн хэвшлийн компаниудыг татан оролцуулсан арилжааны экосистемийг бүрдүүдэх эдийн засгийн хөтөлбөр юм. Үүнийг дагаад сарны эдийн засгийг илэрхийлэх "Лунаномикс" (Lunanomics) хэмээх шинэ нэр томьёо дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Сарны өмнөд болон хойд туйлд мөс байдаг бөгөөд мөсийг электролизжүүлснээр пуужингийн түлш болгон ашиглах боломжтой устөрөгч болон хүчилтөрөгчийг гарган авч болно. Мөн сарны чулуулагт ховор элементийн нөөц агуулагддаг нь мэдэгдээд байна. Ялангуяа, NASA-гийн тооцоолсноор саран дээр 1 сая гаруй тонн нөөцтэй гэгдэх Гели-3 (Helium-3) нь "Алтны халуурал"-ын үеий томоохон тэсрэлт шиг эдийн засагт ихээхэн хүлээлт үүсгээд байна. Гели-3-ын ердөө 1-хэн грамм нь 20 гаруй тонн нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч ялгаруулдаг тул ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэж их гүрнүүд тооцсон. Чухам үүний төлөө л тэд сансрын өрсөлдөөн хөрөнгө, хүч тавьж буй юм.

Харилцаа холбоо, сансрын ложистикийн дэд бүтэц нэмэгдсэнээр сар нь эдийн засгийн бодит үйл ажиллагааны талбар болох юм. АНУ нь “Артемис” төсөлд $93 тэрбум зарцуулж байгаа нь ирээдүйн сансрын үйлдвэрлэлийг урьдчилан эзэмших хөрөнгө оруулалт гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн зөвлөх үйлчилгээний “PwC компани” 2050 он гэхэд саран дээр суурилсан эдийн засгийн цар хүрээ жилд 127.3 тэрбум долларт хүрнэ гэж таамаглажээ. Саран дээрх эрчим хүчний дэд бүтэцэд хөрөнгө оруулах нь цаашдаа хамгийн ашигтай бизнес байх болно гэж дүгнэжээ.

“Артемис” АНУ болон Хятадын хоорондох сансрын ноёрхлын өрсөлдөөнийг улам хурцатгах төлөвтэй байна. Хятад улс "Чанъэ" (Chang'e) төслөөрөө дамжуулан сарны хайгуулаа эрчимжүүлж, 2030 оноос өмнө саран дээр хүн буулгахыг зорьж байна. Хоёр улс ялангуяа мөс болон Гели-3-аар баялаг сарны өмнөд туйлын бүсийг эзэмшихийн төлөө ширүүн өрсөлдөхөөр байна. Учир нь энэ бүсийг гартаа оруулснаар байгалийн нөөцийг эзэмшихээс гадна ирээдүйн сансрын үйлдвэрлэлийн салбарт манлайлах эрхийг олж авах юм.

“Артемис II” хөлгийг хөөргөх өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ саран дээр эргэн ирж байна. Бид сансарт ч бас ноёрхож байна" гэж сансрын өрсөлдөөнд давуу тал олж яваагаа ийнхүү итгэлтэйгээр зарласан бололтой.

Сарны төлөөх өрсөлдөөнийг хоёр хувааж болно. Нэгдэх нь, улс орнуудын өрсөлдөөн. АНУ-ын “Артемис болон Хятадын "Чанъэ" сарнаас эдийн засаг үйлдвэрлэх том зорилготой. Мөн Энэтхэг, Япон ч сарны эдийн засагт анхаарлаа хандуулж эхэлсэн. Хоёр дахь нь, хэвийн хэвшлийнхэн буюу “SpaceX”, “Blue Origin”, “Intuitive Machines” нь сарыг эзэмшихийн төлөө “тэмцэж” байна.

Сарны эдийн засаг нь уран зөгнөл биш болсон. Харин улс орнуудын дараагийн геополитик, геоэдийн засгийн шинэ талбар болж байна. Өмнө нь улс орнууд сар руу, сансарт хөлөг нисгэх нь нэр төрийн асуудал байлаа. Тэгвэл өдгөө шинэ нөөц баялаг болж хувирчээ.

Сарны туйл орчимд байгаа мөс нь сансрын хөлгийн түлш (устөрөгч, хүчилтөрөгч) үйлдвэрлэх гол түүхий эд болно. Товчхондоо улс орнууд сарыг "сансрын шатахуун түгээх станц" болгохын төлөө тэмцэлдэж байна. Сар бол дэлхий дээр ховор эсвэл байхгүй асар их нөөцийн агуулах юм.

Цэргийн стратегид өндөрлөг газрыг эзэлсэн нь ялалтад хүрдэг гэх зарчим сансарт ч үйлчилдэг.

Саран дээр тугаа хатгасан улс дэлхий орчмын тойрог зам дахь хиймэл дагуулуудыг хянах, сансрын замын хөдөлгөөнийг зохицуулах стратегийн давуу талтай болно. Сарны хүнд нөхцөлд ажиллах робот техник, холбоо харилцаа (Сарны 4G/5G сүлжээ), эрчим хүчний системийг хөгжүүлсэн улс технологийн хувьд дэлхийд тэргүүлнэ.

Ийнхүү тэд сарны төлөө өрсөлдөж, бид харин нүүрсэн дээрээ зодолдож байна!

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20