НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
LV өмсөж, хаммер унасан шантаажчид ба РЦНК-ийн ТӨСӨЛЧИД
АНАЛИЗ

LV өмсөж, хаммер унасан шантаажчид ба РЦНК-ийн ТӨСӨЛЧИД

2026 оны 6-р сарын 10
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Цаг цагт нэг жагсана

Цалин буухаар хоёр жагсана

Оюутолгойд шаардлага хүргүүлэх нэртэй жагсаал Сүхбаатарын талбайд өчигдөр /2026.06.09/ болсон. Жагсаалын гол дүрүүд гишүүн асан Г.Уянга, сэтгүүлч Б.Отгон, мөн Л.Оюун-Эрдэнийн “ногоон шилт” троллууд, уяа Дуламсүрэн гэгч. Тэдний гол зорилго нь шаардлага хүргүүлэх биш шантааж хийх зорилготой. Эдгээр хүмүүсийн хэн ч С.Баярцогтын Оюутолгойн талаарх цэнхэр номыг олж уншаагүй гэдэгт $10 мянгаар бооцоо тавихад хожно.

Жагсаалын зорилго эхнээсээ илэрхий, найруулагч нь ойлгомжтой, санхүүжүүлэгч нь тодорхой байв. Оюутолгойг онилох нэртэй гол бай нь гэрээг байгуулсан гэж олон жил гүтгүүлж яваа С.Баяр, С.Баярцогт нар. Ордноос О.Батнайрамдал, Б.Солонгоо, гудамжнаас Г.Уянга, Б.Отгон нар орилох болсон нь санамсаргүй тохиолдол огт биш.

Дээр нь Л.Оюун-Эрдэнээс тэжээгддэг "ногоон тролл"-ууд орилоод эхэлсэн гэвэл РЦНК чиглэлийг нь өгч, “Баянгол”-д сценарийг нь зурж, 15 давхраас найруулж, нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжсэн ээлжит нэг энтертаймент.

Гишүүн асан Г.Уянга, сэтгүүлч Б.Отгон нарыг хэн ч, хаанаас нь ч харсан Женко ба Ц.Даваасүрэн гэж уншигддаг.

Өөрсдөдөө тэмцэгч гэх гуншин “зүүж”, ард иргэдийн жагсах эрхийг арилжаалж, төв талбайгаас төрсөн тэрбумтан Монголд олон. Баасан авгай, Ж.Батзандан, С.Ганбаатар, А.Отгонбаатар, Г.Уянга, босоо хөхүүд, ногоон шилтнүүд. LV өмсөж, land, hummer унасан тэд иргэдийн дуу хоолой нэртэй улстөрчдийн эрх ашигт үйлчилдэг цагаан хоолой болсон. Жагсаал тэдгээр шантаажчдын хувьд асар ашигтай бизнес нь гэхэд буруудахгүй.

Монголын Засгийн газар Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суухтай зэрэгцээд тэд өдөр болгон лайв хийж, Оюутолгой төслийг харлуулна. Ингээд гэрээг үзэглэх үеийнх шиг Монголын Засгийн газар эсэргүүцэгчдийн шахалтад орж, хөрөнгө оруулагчдад бөхийж өгнө. Ийм л хувилбараар манай эгэл "эх орончид" Рио Тинто, РЦНК хоёрт үйлчилж ирсэн, тэр хэрээр тэрбумтан шантаажчид нар олон болсон. Монголд ажил хийснээс гадаадын хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэх нь илүү ашигтай бизнес юм.

Өчигдрийн “шантааж”-ийн удаах зорилго нь Оюутолгой төслийг гацаах. ОХУ-ын Забайкалийн хязгаар дахь Удоканы зэсийн орд нь хүчин чадлаа нэмэгдүүлэх технологийн шинэчлэл хийж, 2026 оны сүүлч гэхэд жилд 135 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвсөн аж.

Оросын Удокан болон Монголын Оюутолгойн зэсийн гол худалдан авагч нь Хятад. Нэг зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг хоёр ордын ялгаа нь Оюутолгой Хятадын хаяанд бол Удакон Сибирийн гүнд оршдог.

Гүний уурхай ашиглалтад орсноор Оюутолгой оргил үедээ жилд 500 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, дэлхийн 4 дэх том уурхай болно. Харин Удокан үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр эхний ээлжинд 135 мянган тонныг, цаашдаа жилд 400 мянган тонн хүртэл зэс үйлдвэрлэх амбицтай.

Тэгэхээр Монголын Оюутолгойн гол өрсөлдөгч Оросын Удокан юм. 15 жилийн өмнөх элстэй гялгар уут цоолсон энтертайментын үргэлжлэл энэ удаад Монголын зэсийн төслийг онилжээ. Өчигдрийн жагсагчдын гол санхүүжүүлэгч Женко.Баттулгын “хятад цэрэг танк”-ны үлгэр Монголыг олон жил хорлосон төдийгүй эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Харбины хавханд оруулсан.

Женкогийн хэрэгжүүлсэн, "Голомт"-ын Д.Баясгалангийн барьсан мухар төмөр замын балгаар Монгол ялагдаж, Москва ялсан байдаг. Чухамдаа, жалган дотроо монголчууд херопаганад тархиа угаалгаж суухад оросууд Забайкальск-Манжуур чиглэлд нарийн царигтай төмөр зам хэдийнэ барьчихсан. Нарийн царигтай тэрхүү төмөр замаар оросууд Хятад руу зэс, нүүрсээ хамгийн хямдхан зардлаар тээвэрлэж байна. Өнгөрөгч 5-р сард Путин Бээжинд айлчлахдаа тус боомтын гарцыг нэмэгдүүлэх нарийн царигийн 2 дахь шугамыг (хос зам) хамтран барихаар гэрээ байгуулсан билээ. Энэ нь Оросын ачаа эргэлтийг 2030 он гэхэд 11 сая тонноор нэмэгдүүлэх аж.

Оюутолгой зогсвол Москва л хожно. Кремлийн БЭТ-үүд, РЦНК-ийн шантаажчин нар LV өмсөх, land, hummer-аа сайжруулах мөнгөтэй болох байх. Харин тэднийг дагаж хөөрцөглөн талбай дээр гарсан уяач тэтгэврээ авч чадахгүйд хүрнэ. Иргэдийн идэж уух, өмсөж зүүх бүхэн тэнгэрт хадна, төгрөг жорлонгийн цаас болно. Товчхондоо брэнд өмссөн шантаажчдыг дагаж иргэд хөлөө хөлдөөнө гэсэн үг.

Тэд эх орон, иргэдийнхээ төлөө жагссан юм биш, ээлжит цалингаа авах гэж талбай дээр гарсан гэвэл буруудахгүй. Уул уурхайн төслүүд тэдний хувьд шантааж хийдэг саалийн үнээ нь болсон. Үр дагаварт нь, эдийн засаг муудаж, инфляци иргэдийн хоолны савыг хоослоход, тэдний дансан дахь тэгийн тоо л нэмэгддэг!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20