НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нийгэмчлэгдээд тоглоомоос гарсан Венесуэлийн нефть
АНАЛИЗ

Нийгэмчлэгдээд тоглоомоос гарсан Венесуэлийн нефть

2026 оны 1-р сарын 7
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Угаасаа уналтад орсон Венесуэлийн нефтийн салбар богино хугацаанд сэргэж, дэлхийн зах зээлд нөлөөлж чадахгүй.

Мадурог баривчлан авч явсан Трампын үйлдэл эдийн засгийн ямар үр дагавартай байх вэ, нефтийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарлын төвд байна. “Бид Венесуэлээс маш их мөнгө олох болно. АНУ-ын нефтийн компаниуд Венесуэльд хөрөнгө оруулна” хэмээсэн Трампын баярын мэдэгдэл “Шөнө дундын алх” нэртэй операцийнх нь гол зорилго юм.

АНУ-ын цохилтод өртсөн Венесуэлийн нефтийн дэд бүтцүүдийг эргэн сэргээхэд цаг хугацаа их шаардагдахаас гадна, өмчийн эрх зүйн асуудлууд байгааг салбарын шинжээчид хэлж байна.

Улсын мэдэлд очсоноос хойш хайхрах эзэнгүй болсон, бас олон улсын хоригт орсон зэргээс болж Венесуэлийн нефтийн салбар уналтад орсон. Энэ салбараас ашиг олохын тулд эхлээд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж сэргээх шаардлагатай.

“АНУ-ын цэргийн цохилтод нефтийн салбарын дэд бүтэц өртөж, хохирол амссан гэж бичиж байгаа ч үнэндээ олон жилийн турш Венесуэлийн нефтийн салбар уруудан доройтсоор байсан” хэмээн GasBuddy-гийн үнийн шинжээч Патрик де Хаан хэлж байна.

Трампын хэлсэнчлэн АНУ-ын компаниуд Венесуэльд ойрын хугацаанд хөрөнгө оруулж, нефтийн салбарыг нь босговол нефтийн үнэ урт хугацаандаа хямдрах боломжтой. Энэ байдал нь Оросын экспортын гол орлогын нэг болох нефтийн үнэд нөлөөлөх давхар эффектийг Трамп тооцоолсон нь ойлгомжтой хэмээн Price Futures Group-ийн шинжээч Фил Флинн Nikkei-д ярьжээ.

Мадуро ажиллагаа явагддаг амралтын өдрүүдэд нефтийн худалдаа явагдаагүй, харин долоо хоногийн эхний өдрүүдийн байдлаар нефтийн үнэ бага зэрэг буужээ. Гэсэн ч Мадуро ажиллагааны нөлөө үнэд нөлөөлнө гэсэн хүлээлт хамгийн бодитой юм. Венесуэлийн нефтэд тавьсан хоригоо АНУ цуцалж, олборлолтыг нэмэгдүүлнэ гэж ихэнх шинжээч таамаглаж байна. Гэсэн ч салбарыг сэргээж, олборлолтыг эргээд нэмэгдүүлэхэд багагүй хугацаа шаардана.

Венесуэль бол ОПЕК-ийн гишүүн. Нефтийн зах зээлийн хувьд нь өнөөдөр нийлүүлэлт нь илүүдэлтэй байгаа. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийг удирдах газрын мэдээллээр Венесуэлийн нефтийн нөөц 303 тэрбум баррел бөгөөд энэ нь дэлхийн нөөцийн 17% юм.

АНУ-ын Chevron компани Венесуэльд нефть олборлоод бараг 100 жил болж байгаа. Тэд энэ бизнесээ Венесуэлийн төрийн өмчийн Petroleos de Venezuela S.A буюу PDVSA компанитай хамтран явуулдаг.

Хэдийгээр ийм их нөөцтэй ч өнөөдөр Венесуэль дэлхийн нефтийн дөнгөж 1%-ийг л (1 сая орчим баррель) олборлож байна. Венесуэль оргил үедээ буюу 1990-ээд он, 2000-гаад оны эхээр өдөртөө 3,5 сая баррель олборлож байсан. 2007 онд Ерөнхийлөгч Уго Чавес нефтийн олборлолтыг нийгэмчилснээр тэнд байсан томоохон тоглогчид болох ExxonMobil,  ConocoPhillips Венесуэлээс гарч явсан.

Венесуэлийн нефть бол хүнд нефть, энэ төрлийн нефтийг дизель түлш, асфальт болон хүнд машин механизмын түлш хийхэд ашигладаг. Дизель түлш үйлдвэрлэгч хоёр гол улс болох Орос, Венесуэль хоригт байгаагаас дэлхий даяар энэ төрлийн түлшний эрэлт өндөр байгаа.

Венесуэлийн ажиллагаа нөлөөлөх өөр нэг улс нь манай өмнөд хөрш Хятад юм. 2019 онд хориг тавих хүртэл Венесуэлийн нефтийн гол худалдан авагч нь АНУ байсан, харин энэ орон зайг өнөөдөр Хятад эзэлдэг. 2024 онд Хятад Венесуэлээс өдөртөө 273 мянган баррель нефть авч байсан бол өнгөрсөн 2025 онд 395 мянган баррель болсон. Ингэснээр Хятадын нефтийн нийт импортын 4%-ийг Венесуэлийн нефть эзэлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Даваа гаригт телевизийн NBC сувагт өгсөн ярилцлагадаа цэргийн ажиллагааны нэг гол зорилго нь Венесуэлийн нефтэд АНУ-ын өрсөлдөгчдийг хүргэхгүй байх явдал хэмээн тодорхой хэлсэн.  “Венесуэлийн нефтийн салбарыг АНУ-ын өрсөлдөгч хэн нэгэн хянахыг зөвшөөрөхгүй. Венесуэлийн нефть Орост, Хятадад, Иранд ямар хэрэгтэйг бид бодох хэрэгтэй” хэмээн Рубио хэлсэн.

2000 оны дундуураас Венесуэлийн эдийн засаг нь гипер инфляцид идэгдэж эхлэх үед Хятад их хэмжээний зээл өгч, гол холбоотон нь болж улмаар нефтийн нийлүүлэлтийнхээ нэг эх үүсвэр болгосон. Хятадын CNPC компанийн Венесуэлийн PDVSA-тай хийсэн гэрээний нэг гол нөхцөл нь “Зээлийн төлбөрөө нефтээр хийх” заалт юм. CNPC-гээс гадна Sinopec болон China Concord Petroleum компаниуд Венесуэлийн нефтийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа.

Мадурог баривчилсаны маргааш өдөр ОПЕК нефтийн олборлолтод ямар нэг өөрчлөлт оруулахгүй хэмээн шийдсэн. Энэ нь 2026 оны эхний улирлын нийлүүлэлт 2025 оны 12-р сарын түвшингээ барина гэсэн үг юм. 2025 оны 12-р сарын ОПЕК-ийн квот нь өдөртөө 38,216 сая баррель байсан.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Европын халууны хямрал

Европын халууны хямрал

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Aug 20, 2026

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Африк: Хөрөнгө оруулалт ба хөгжил дэвшил

Их уншсан

Ардчилсан нам эхлээд Сталин, Гитлерийн сүнснүүдээсээ сална уу?!

2026 оны 8-р сарын 20

Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан

2026 оны 8-р сарын 23

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Хормузын хоолойн төлөөх тэмцэл: Ираны хяналт суларч, АНУ давуу байдалд шилжив

2026 оны 8-р сарын 19

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

Оросын шатахууны хомсдол: Нефтийн үйлдвэрлэл нь 40-45% буурчээ

2026 оны 8-р сарын 18

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

2026 оны 8-р сарын 19

Монгол зэрэг 75 улсад тавьсан АНУ-ын визний хориг хүчингүй болов

2026 оны 8-р сарын 23

Цалингийн доод хэмжээг өсгөжээ: Уухайлах уу, уйлах уу?

2026 оны 8-р сарын 18

Шатахууны үнэ ба агаарын тээврийн хямрал болон дэлхийн аялал жуулчлалын салбарт үзүүлж буй эдийн засгийн нөлөө

2026 оны 8-р сарын 18

Итуруп дахь Путины анхны айлчлал ба Токиогийн эсэргүүцэл

2026 оны 8-р сарын 16

Кадровые перестановки в азиатских делах Китая

2026 оны 8-р сарын 17

Mongolia apologises after China raises security concerns about protesters at oil camp

2026 оны 8-р сарын 19

Хятадын Гадаад хэргийн сайдын Сөүлд илгээсэн мессеж!

2026 оны 8-р сарын 20