НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эхдээ гологдсон монш 1 нас хүрэв!
АНАЛИЗ

Эхдээ гологдсон монш 1 нас хүрэв!

2026 оны 7-р сарын 25
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Ердөө л нэг жилийн өмнө энэ хорвоод мэндлэхдээ ээждээ гологдож, бяцхан савраараа IKEA-гийн чихмэл тоглоомыг ээж хэмээн чангаас чанга тэврэн уйлж байсан тэр бяцхан цасны сармагчныг та санаж байна уу? Тийм ээ, Ичикава амьтны хүрээлэнгийн хамгийн хайртай "зулзага" Панч маань өнөөдөр 1 нас хүрлээ!

Түүний амьдралын анхны жил тийм ч амар байгаагүй. Ээжийн хайраар дутаж, дараа нь хатуу дүрэмтэй сармагчны сүрэгтээ гадуурхагдаж, олон хүнд хэцүү давааг туулсан. Гэвч Панч бууж өгөөгүй. Тэрээр өдөр бүр хичээсээр өнөөдөр сүргийнхээ ах эгч нарт тэврүүлж, үсээ засуулдаг "том залуу" болон өсжээ. Жинхэнэ ээжийг нь орлож байсан улбар шар чихмэл тоглоом нь одоо ч түүний зүрхэнд нандин хэвээр байгаа байх.

Хорвоогийн хамгийн хүнд хэцүүг туулсан ч өхөөрдөм төрх, амьдрах урам зоригоороо дэлхий даяарх сая хүмүүсийн сэтгэлийг дулаацуулсан бяцхан Панчдаа 1 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Цаашид сүрэгтээ улам их хайрлагдаж, эрүүл саруул, аз жаргалтай өсөх болтугай.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хатан хаан Викторияд бэлгэнд очсон эмэгтэйн түүх

Хатан хаан Викторияд бэлгэнд очсон эмэгтэйн түүх

Сара Форбс Бонеттаг Хааны тэнгисийн цэргийн Баруун Африкийн эскадрилийн ажилтан Фредерик Форбс Англид авчирчээ. Гэрэл зургийг: Уильям Бэмбриж (1819-79)/Хааны цуглуулгын сан

Oct 18, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Францын цагаачдын хямрал гал болж дүрэлзэв!

Францын цагаачдын хямрал гал болж дүрэлзэв!

Х.Нямбаатарт: Жирийн иргэдээ ноцдог дарга жинхэнэ дэглэмийн дарангуйлагч болдог!

Х.Нямбаатарт: Жирийн иргэдээ ноцдог дарга жинхэнэ дэглэмийн дарангуйлагч болдог!